Хатуу дискэнд хуваалт хийснээр нэг дискэн дээр тусдаа ажиллаж болно эсвэл дискээ өөр өөр хадгалалтын байдлаар хувааж болно. Хуваалтыг шинэ асуул форматлагдсан дискэнд хийж болдог. Энэхүү заавар нь Windows XP ашигладаг компьютерт хуваалтыг хийх талаар мэдээлэл өгнө.
Алхам 1.
Start цэснээс Control Panel дараа нь Administrative Tools-ийг сонгон ор. Дараа нь Computer Management-ийг дарна.
Алхам 2.
Click on Storage, then Disk Management (local) сонгон дар. Disk Management дээр компьютер дээр байрлах бүх драйврууд тань харагдах болно. Зөвхөн хоосон драйверт хуваалтыг хийхийг та бүхэнд зөвлөж байна. Учир нь мэдээлэлтэй драйверт хуваалт хийхэд мэдээлэлд тань аюул учрах болно.
Алхам 3.
Volume гэсэн сонголт дээр жагсаалтаас та хоосон мөн хуваалт хийхийг хүсэж байгаа драйвераа сонгон идэвхижүүлнэ.
Алхам 4.
Сул зайтай драйверийг сонгож түүн дээр хулганы баруун товчийг даран Make New Partition гэсэн сонголтыг дарна. Хэрэв та энэ сонголтыг олж харахгүй байгаа бол Delete partition гэснийг сонго. Магадгүй та гайхаж байж болох юм хоосон драйверт яагаад хуваалт орсон гэдгийг зарим драйверууд үйлдвэрээсээ ирэхдээ чухал системийг хуваалт хийн хадгалсан байдаг.
Алхам 5.
Хуваалтын хэрэглүүрийн шинэ цонх нээгдэхэд драйвераа нэрлэн ингэхдээ энгийн гэхдээ сул зайг ашиглахгүй байдлаар нэрээ сонгож өгөөрэй. Хэмжээг Max дээр нь тохируулан тавьж өг.
Алхам 6.
Компьютерын драйвераа 2 том хэсэгт хуваан нэг хэсэгт нь програмын файлуудыг харин нөгөө хэсэгт нь дижитал файлуудаа хадгалах нь нийтлэг бөгөөд аюулгүй байдаг.
Гадны хатуу дискээ мөн 3 хэсэгт хуваан back up хийсэн мэдээлэлүүдээ хадгалдаг байдлаар зохион байгуулдаг. Ямарваа нэг хатуу дискийн гэмтэл гацалтын үед мэдээлэлүүд маань аюулгүй байж чаддаг.
Зөвлөгөө: Хатуу дискээ хуваасны ашиг тус:
- Мэдээллийн цэгцтэй, зохион байгуулалттай байдал
- Компьютерийн гүйцэтгэлийг сайжруулна
- Хэрэгцээт мэдээллийн аюулгүй байдал
Анхааруулга: Дээрх алхмуудыг авахдаа Удирдлагын хэсэгт нэвтэрсэн байх шаардлагатай.
Мөн аль хэдийн мэдээлэл, файлтай байгаа драйверт хуваалтыг хийх хэрэгггүй. Та үнэхээр компьютерийн мэргэжилтэн биш бол өөрийн файлуудад цаашлаад компьютертаа хор хөнөөл учруулах болно. Зөвхөн хоосон буюу формат хийсэн драйверт хуваалтыг хийгээрэй.
Хэрхэн хатуу дискэнд хуваалт хийх вэ?
Sunday, October 26, 2008
by
XaPMyyP
·
Subscribe to:
Post Comments (Atom)
Archives
-
▼
2008
(43)
-
▼
October
(21)
- Хэрхэн Windows дахь цагний дэлгэцэнд өөрийнхөө нэр...
- тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлтийг(application) яаж амж...
- Хэрхэн powerpoint-н presentation буюу танилцуулгат...
- Та өөрийн сурах арга барилтай юу?
- Текстийг хүснэгт болгон хувиргах
- Хэрхэн вебсайтаа танигдахуйц favicon-тэй болгох вэ?
- Хэрхэн “shutdown” буюу унтраах товчийг дэлгэцэн дэ...
- Yahoo Messenger дахь асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Хүнд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу?
- Хэрхэн Модемийн хурдыг ихэсгэх вэ?
- Хэрхэн Yahoo е-майл хаягт хаалт хийх вэ?
- Outlook болон Outlook Express
- Хэрхэн мартагдсан удирдлагын нууц үгийг сэргээх вэ?
- Хэрхэн үнэгүй Вирус шалгагчыг татаж авах вэ?
- Windows XP дээрх File Sharing хэрхэн унтраах вэ?
- Хэрхэн хурдан уншиж, хурдан ойлгох вэ?
- Windows Registry гэж юу вэ?
- Е-майлын аюулгүй байдал дээр хүмүүсийн гаргадаг ни...
- Хэрхэн хатуу дискэнд хуваалт хийх вэ?
- Хэрхэн хуудсын хоёр талд мэдээллийг хэвлэн гаргах вэ?
- Хүүхдийхээ боловсролд хэрхэн нөлөөлөх вэ?
-
▼
October
(21)
ХаРМууР
Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.
0 comments:
Post a Comment