Хүүхдийхээ боловсролд хэрхэн нөлөөлөх вэ?

Sunday, October 26, 2008 ·

Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийхээ хичээл номд нь бага хэмжээгээр ч гэсэн оролцох юм бол хүүхдүүд илүү сайн сурдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эцэг эхчүүд хүүхдийхээ хичээл номд нь зөв буруу олон талаар нөлөөлдөг. Та хүүхэддээ илүү сайн байдлаар нөлөөлөхийг хүсэж байгаа бол дараах зөвлөмж танд тус болно.

1. Асуулт асуух. Та хүүхдийхээ боловсролд нь нөлөөлж болох хамгийн сайн зүйл бол асуулт асуух. Гэхдээ зүгээр нэг энгийн асуулт болох “ өнөөдөр хичээл дээрээ юу хийв “ гэх биш харин, илүү тодорхой хичээлийн талаар илүү тодорхой асуултыг асуух хэрэгтэй. Та өөрийн асуусан асуултыхаа хариуд “ онц юм болоогүй, эсвэл яахав дээ” гэсэн хариултыг битгий хүлээн ав. Асуултаа дахин асуу эсвэл арай өөр асуулт асуугаарай. Хэрвээ хүүхэд тань энэ асуултыг тань эсэргүүцвэл түүнд хэсэг хугацаа өг.

2. Багш нартай нь ярилцах. Хэрвээ таны хүүхэд энгийн эсвэл сайн сурагч бол багш нар тантай төдийлөн их ярилцах цаг зав гаргахгүй. Тэд асуудалтай сурагчидад илүү анхаарлаа хандуулдаг нь үнэн. Гэхдээ та багш нартай илүү ойртож, тэднээс хичээл дээр нь юу үзэж байгааг нь асуух юм бол тэд дуртайгаар танд хариулах болно.

3. Сургуульд хувь нэмэр оруулагч сайн дурын ажилтан. Та мэдээж ажил ихтэй завгүй байдаг байх л даа. Гэхдээ одоо хүн бүр л завгүй байгаа. Тэгсэн хэдий ч та хүүхдийнхээ сургуульд цаг зав гаргаж сайн дурын ажилд нь оролцох хэрэгтэй. Ингэснээр та хүүхэдтэй чинь сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй нь танилцах боломжтой болно. Мөн таны хүүхэд таныг цаг зав гаргаж байгааг олж харна.

4. Гэрийн даалгавар хийхэд ньтусалж бай. Ингэснээр та түүний өдөр бүр хийж буй хичээлтэй нь танилцаж болно.
Гэхдээ та дээрх зүйлээс өөр аргаар ч хүүхэддээ нөлөөлж болох юм. Та болон таны хүүхдэд хамгийн сайн тохирох аргыг л олох хэрэгтэй.

0 comments:

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors