Хурдан унших чадвар нь танд бичигдсэн байгаа мэдээллийг илүү хурдан уншиж, хэрэгтэй мэдээллийг нь хурдан ойлгож авахад хэрэгтэй. Та энэ чадварыг эзэмшсэн байхад цаас дүүрэн зүйлийг бүгдийг уйгагүй, удаан унших шаардлагагүй болно.
Гол хэсэг
Та юуны өмнө ямар нэг зүйлийг унших гэж буй бол тухайн зүйлээс чухам ямар мэдээллийг олж авахыг хүсэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ та яг гол гол гэсэн зүйлүүдийг нь авахыг хүсэж байвал тухайн зүйлийг эхнээс нь нэг гүйлгээд хараад, гол гол гэсэн зүйлүүдийг нь авчихад болно. Хэрвээ та тухайн зйүлийг маш нухацтай ойлгох хэрэгтэй байгаа бол мэдээж удаанаар унших хэрэгтэй.
Хурдан уншихад техник хэрэгтэй.
Бид мэдээж ямар нэг зүйлийг уншихдаа хальт хараад хэрэггүй гэсэн зүйлүүдийг нь алгасаж, гүйлгээд өнгөрдөг. Гэхдээ энэ зөвхөн таныг хурдан уншидаг болгож чадахгүй юм.
Үүнд хэд хэдэн техник хэрэгтэй.
Та өөрийгөө хэрхэн юм уншдагаа мэдэж байгаа байх. Бид бага байхдаа үсэг үсгээр, текст текстээр, өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж сурдаг. Гэхдээ одоо мэдээж та тэгдэггүй л байх л даа. Та яг одоо энэ нийтлэлийг уншиж байхдаа нүднийхээ бучинг хэрхэн хөдөлж байгааг анзаараарай. Та хэсэг бүлэг үгэндээр үе үе зогсож, тэгээд дараагийн хэсэг бүлэг үгрүү шилжиж байгаа. Та зогсохдоо үг болгондээр зогсохгүй байгаа ба мөн шууд дараагийн бүлэгрүү биш харин эргээд өмнөх үгнүүдрүү дахин нэг харж байгаа байх.
Тэгвэл хурдан, үр бүтээлтэй уншиж сурсан хүмүүс нэг бүлэг үгийг уншихдаа маш олон үгнүүдийг хамруулж уншдаг байна. Тэд бараг эргэж дахин өмнөх зүйлээ уншина гэж бараг байдаггүй байна. Энэ нь маш их цаг хугацааг хэмнэдэг төдийгүй мөн таны нүдийг ядархаас хамгаалдаг. Ингэж нэг доор маш олон үгнүүдийг харна гэдэг нь таныг богино хугацаанд маш их мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Гэтэл уншиж сураагүй хүмүүс маш удаан уншдаг төдийгүй, нэг бүлэг үгийг уншихдаа маш их хугацааг зарцуулдаг. Түүгээр зогсохгүй байн байн эргэж өмнөх үгнүүдрүү хардаг ба энэ үеэр өмнөх уншиж байсан зүйлийхээ утга агуулгыг мартаж, эцэст нь тухайн уншиж буй зүйлийхээ утга агуулгыг ойлгож байгаа эсэхдээ эргэлзэж эхэлдэг. Тийм ч учраас тэд юм унших маш дургүй байдаг.
Тэгэхээр та үр бүтээлтэй, бага хугацаанд юм уншиж сурмаар байвал дараах хэдэн техникийг дагах хэрэгтэй.
- Нэг бүлэг үгнээс олж харах үгний тоогоо ихэсгэх- Үүний тулд та өөрийн анхаарлаа сайн төвлөрүүлж сурах хэрэгтэй. Мөн тэкстээ нүднээсээ хол байлгах хэрэгтэй. Энэ нь таны нүдний харах хүрээг томсгож өгж буй юм. Та энэхүү дасгалыг хийгээд ирэхээр аяндаа өөрийгөө маш хурдан уншиж байгааг анзаарч эхлэх болно.
- Нэг бүлэг үгнүүдийг унших хугацаагаа багасгах- Ингэж сурах аваас та мэдээллийг маш хурдан авдаг болох юм. Та энэ чадварыг өөртөө итгэх итгэл болон дасгал сургуулилын үр дүнд олж авж чадна.
- Уншсан хэсэгрүүгээ дахин дахин эргэж харахаа болих- Эргэж өмнөх хэсэгээ унших тоогоо аль болох багасгах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж та мэдээллийг маш хурдан авах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм. Эсвэл та уншиж буй зүйлийхээ доогуур нь зураад явж болно. Тэгээд аль болох гарын хөдөлгөөнөө даган хурдан уншихыг хичээх хэрэгтэй. Энэ нь эхлээд танд хэцүү байх ч сүүлдээ маш амар болох болно. Мөн та өөртөө яг тодорхой хугацаа өгөөд түүндээ багтаагаад тухайн нэг тэсктийг уншиж дуусгах маягаар дасгал хийж болно.
0 comments:
Post a Comment