Хэрхэн Windows дахь цагний дэлгэцэнд өөрийнхөө нэрийг оруулах вэ?

Sunday, October 26, 2008 · 0 comments

r26lo_99.jpg
Та windows дахь цагний дэлгэцэнд өөрийнхөө нэрийг оруулж болдог талаар мэдэх үү? жишээ нь: 1:26 рм үүний оронд 1:26(таны нэр) эсвэл та өөрийн дуртай үгээ ч байрлуулж болох боломжтой. Нэг үгээр бол AM, PM- ын орнд таны хүссэн үг байрлах юм. Үүний тулд:
1. START → Settings → Control Panel гэсэн дарааллаар ор!
2. Хэрэв та Classic View дээрээ тавьсан байгаа бол Regional and Language Options дээр хоёр дар. Эсвэл Date, Time, Language, and Regional Options дээр дарж Regional Options –ийг сонгоход доорх цонх гарч ирэх болно.
3. Customize- дээр дар.
4. Time tab-дээр дарахад таны өмнө дараахь цонх гарч ирнэ.

5. AM болон PM-ын оронд өөрийн нэр буюу дуртай үгсээ оруулна.
6. Apply ба OK товчийг дарснаар энэ үйлдэл тань идэвхжих болно.
7. Regional and Language Options цонхыг хаана.

Зөвлөмж:

Та АМ болон РМ дахь зайд тэмдэгтүүд оруулж болох боловч тоон тэмдэгтийг
оруулж болохгүйг анхаар!
АМ болон РМ нь зайг оруулаад хамгийн дээд талдаа 12 тэмдэгт оруулах боломжтой байдаг.
Хэрэв та Vista хэрэглэдэг бол 'hh:mm:ss' болон 'h:mm:ss tt' сонголтууд гарч ирэх ба a.m and p.m-ны орон дахь текстээ h:mm:ss tt гэсэн хувилбарт нь оруулах ёстойг анхаарна уу!

тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлтийг(application) яаж амжилттай бичих вэ?

· 0 comments

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэдэг бол оюутан хүмүүсийн хувьд цаашид боловсролдоо ашиглаж болох сул мөнгө юм. Гэхдээ олон тооны хүсэлтүүдээс өөрийн хүсэлтийг сонгохуйцаар бичихэд дараах зүйлс танд заавал хэрэг болно.

1. Та арван жилд байхаасаа л тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судлаж эхлэх хэрэгтэй юм. Яагаад вэ гэвэл арван жилд байхад тэтгэлэгт хөтөлбөрүүд дэх өрсөлдөөн бага байх ба хөтөлбөрүүд ч бага байдаг юм.

2. Тиймээс та эхлээд тэтгэлэгт хөтөлбөрүүд дээр очиж өөрийн оролцож болох хөтөлбөрүүдийг сонгож ав.

3. Юуны түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүсэлтийхээ гадаад байдалд анхаарах нь зөв. Хөтөлбөрийн хороо олон мянган хүсэлтийг хүлээж авж байгаа шүү дээ. Тиймээс цэвэр, мэргэжлийн дүр төрхтэй хийгээрэй.

4. Багшаасаа сайн тодорхойлолт бичүүлж аваарай. Ичих хэрэггүйэ, яагаад гэвэл энэ бол багшийн тань ажил.

5. Бүртгүүл, бүртгүүл, бүртгүүл. Та өөрт тань тохирно гэж бодсон тэтгэлэг бүрдээ бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл та бага хүн бүргүүлсэн тэтгэлэгт сонгогдох боломжтой юм.
Та өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоод өөртөө итгэлтэй, бардамаар хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тэтгэлэг бол зөвхөн чадварлаг хүнд бус харин өөрийн амьралдаа ямар нэг зүйл хийж өөрийн хүссэн амьдралдаа хүрэх гэсэн хүнд зориулагдах ёстой байдаг.
Та нэг удаа л тэтгэлэгт оролцож хүсэлт гаргах аваас дараа дааргийнх нь танд аяндаа л амархан болоод ирэх болно.

Хэрхэн powerpoint-н presentation буюу танилцуулгат нууц үг оруулах вэ?

· 0 comments

Бүтээлч танилцуулгат Powerpoint хамгийн том хэрэглүүр нь болдогийг та бүхэн мэдэж байгаа биз. Бусдад өөрийн шинэ санаа, төслөө хуудсуудад хуваан компьютер дээр танилцуулна гэдэг орчин үеийн техникийн дэвшлийн ач тус. Мөн үүнтэй зэрэгцээгээр таны сайхан шинэлэг санаанд хэн нэгэн онлайнаар нэвтрэн өөрчлөлт хийхээс сэргийлэх хэрэгтэй. Мэдээж үүний тулд: та л мэдэх нууц үгтэйгээр файлаа хадгалах хэрэгтэй.
Доорх алхмыг гүйцэтгэснээр нууц үгтэй болж болно.
• File менюгээс” Save As" командыг сонгоно.
• Save As цонхноос” Tools" гэсэн товчийг дарж “Security Options"-ийг сонгон дар.
• "Password to open" гэсэн хэсэг дээр эхний нууц үгээ оруул, хоёр дахь нууц үгээ "Password to modify” гэсэнд бичиж оруулж "Ok" товчийг дарна.
• PowerPoint нь "Confirm Password” гэсэн цонхыг нууц үгийн баталгаа болгож гаргаж ирнэ. Нууц үгийн хамгийн дээд талын тэмдэгтийн тоо 15 байдаг.
confirm_password.gif
• Дахин нууц үгээ бичиж өгснөөр нууц үгээ та батлаж ингээд ОК товчийг дарна
• Save As гэсэн цонхон дахь Save гэсэн товчийг дарснаар та нууц үгтэй болчихлоо.
Нууц үгтэй болсноор та хадгалсан файлаа нээхийн тулд зөв нууц үгээ хийж орох боломжтой үгүй бол нээгдэхгүй.
tool.jpg
Ингээд зөв нууц үг бичиж өгвөл таны хадгаласан материалд өөрчлөлт оруулж болно үгүй бол материал тань зөвхөн нээгдэж уншигдах л боломжтой.
Таны хийчихсэн шинэлэг санаа бүхий танилцуулгыг тань та л өөрчлөхөөс бусад хүмүүс харан суух л боломжтой тийм нууц үгийг та бүтээлээ шүү дээ.

Та өөрийн сурах арга барилтай юу?

· 0 comments

Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.

ist2_2746625-brush-success.jpgЗарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй.
Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно.

  • Өөрийнхөө тухай
  • Таны суралцах чадварын тухай
  • Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай
  • Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар

Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.

1. Өнгөрснөөс эхлэх нь: Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл:

Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах?
Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу?
Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу?
Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу?
Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?
Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу?

Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?

2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд:

  • Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ?
  • Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ?
  • Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ?
  • Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ?
  • Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ?
  • Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ?

Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?

3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь: Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд:

  • Мэдээлэлийн гол утга санаа юу байв?
  • Би эндээс юу ойлгож сурж авав?

4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:

  • Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ?
  • Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу?
  • Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу?
  • Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу?
  • Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу?
  • Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу?

Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу?

5. Тоймлон дахин судлах:

  • Би юуг зөв хийж чадсан вэ?
  • Би юуг арай илүү хийж чадах байсан вэ?
  • Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу?
  • Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу?

Би амжиллтай байж чадсан уу?
Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү?

Анхааруулга: Хатуу үнэлгээтэй багш, хомс сурах бичиг, мэдээлэл, сурах орчин нөхцөл, муу цаг агаар гэх мэтчилэн өөрөөсөө бусад бүх байж болх шалтгаанаар өөрийгөө өмөөрөхийн оронд эдгээр асуултуудыг үнэнээсээ өөрөөсөө нэг асууж үзээрэй.

Бид танийг сайн оюутан, сурагч, ажилтан байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.

Текстийг хүснэгт болгон хувиргах

· 0 comments

Оффис хэрэглээн дээр ихэвчилэн гардаг хүндрэлүүдийн нэг бол бэлэн текстийг хэрхэн хүснэгт болгон хувиргахаа бид мэддэггүй. Тэгвэл доорх цөөхөн алхмыг хийхэд л хангалттай. Энэ алхмуудыг Word, Excel 2 дээр ашиглах бололцоотой юм.
• Текстээ таслал эсвэл tab ашиглан хооронд нь салангид хэлбэрт оруулах хэрэгтэй
• Хүснэгтэнд хэрхэн байрлахаар нь багана болгон хуваана гэсэн үг юм.
• Одоо текстээ сонгож Table меню дахь “Convert” гэсэн сонголтыг дар.
• Энэ сонголтоосоо "Convert text to Table" гэснийг мөн сонгон дарна.
• Ингээд дарахад тохируулгын цонх гарч ирнэ. Үүн дээр баганынхаа тоог салангидаар хэрхэн байрласан сонголтуудыг тохируулаад ОК товчийг дарахад л хүснэгт бий болно.

Жишээлбэл:
Алхам 1.
Бат Улаанбаатар хот 32
Суурь Дархан 24
Манлай Эрдэнэт 45 гэсэн текстийг tab товчлуурын ашиглан салангид болгох юм.
Алхам 2.
Бат Улаанбаатар хот 32
Суурь Дархан 24
Манлай Эрдэнэт 45
Гэх загвараар үүний дараагаар хүснэгт болгох сонголтыг дарж 3 багана, tab-аар тусгаардагдсан гэсэн сонголтыг дарахад доорхи хүснэгт бий болно.
Алхам 3.

Бат

Улаанбаатар хот

32

Суурь

Дархан

24

Манлай

Эрдэнэт

45

Хэрхэн вебсайтаа танигдахуйц favicon-тэй болгох вэ?

· 0 comments

favicons.jpgВеб болгон өөрийн гэсэн танигдахуйц favicon-тай байх ёстой байдаг. Favicon гэдэг нь вебсайтын гарчигтай зэргэлдээ байх хаягийн мөрөнд байрладаг жижиг тэмдэгт юм. Энэ нь тухайн вебсайтын жижиг зар суртчилгаа гэж хэлж болохуйц учраас хүмүүсийн анхаарлыг татахуйц онцгой байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж энэ нь компани буюу вебсайтын брандтэй салшгүй холбоотой байдаг.
Аливаа логог 16*16 харьцаатай болгон жижгэрүүлэхэд сайхан харагддаггүй учир Favicon нь тухайн компанийн лого-н жижиг хуулбар байх албагүй .Түүнчлэн favicon нь логон дизайнтай тохирсон мөн вебсайтын өнгө хэлбэрийг агуулах шаардлагатай.cogmap_thumbnail.png
Хэрхэн favicon-ийг хийх вэ?
Юун түрүүнд favicon-ий хэмжээ 16*16 байх ёстой ба .ICO өргөтгөл дээр хадгалагдах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Та графикийн софтверүүдийн нэг болох Adobe Photoshop-г ашиглаж болно.
Нэмэлт софтвер татаж авах
.ICO формат руу Photoshop дээрх бүтээлээ экспортлохын тулд танд нэмэлт софтвер татаж авах шаардлага гарна. Цонхны тэмдэгт .ICO файл формат Photoshop Plugin-г http://www.telegraphics.com.au/sw/ татан авч болно. README файлын зааврын дагуу ажиллаж софтвераа суулгаарай. Та нэмэлт софтверээ Photoshop-н нэмэлт хавтсанд хуулан хийх шаардлагатай.
Дизайны үйл явц
ibit.jpgЮун түрүүнд та байгаа логогоо 16*16 хэмжээтэй болгон тохируулаад хараад үз. Тийм ч сайхан харагдахгүй байгаа бол шинээр зохион хийсэн нь дээр боловч 16*16 хэмжээтэй тэмдэгт буюу icon бүтээх нь тийм ч хялбар биш байх болно. Тэгэхээр 64*64 пекслтэй RGB, 72dpi. шинэ файл нээхээс эхэлнэ. Зургаа хийж дууссаныхаа дараа Image -> Image Size гэж орон хэмжээг 16*16 дээр тохируулан тавиарай.Ингэхдээ та “Resample Image” гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэж “Bicubic Sharper”-г сонгоно. Сонголтыг хийснээр хэмжээг элдэв нөлөөгүйгээр тохируулан гаргадаг ба үр дүн нь сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол хэмжээгээ томруулаад бүтээл дээрээ дахин ажиллаж болно.
Favicon-аа хадгалах
ibit_sm.jpgИнгээд 16*16 хэмжээтэй favicon тань бэлэн болсон бол File -> Save-с Windows Icon (ICO) сонгож (өргөтгөл нь зөвхөн ICO Plugin татагдсан тохиолдолд л гарч ирэх болно.) Файлын нэрээ хүссэнээрээ сонгож болох боловч өргөтгөл .ico, гэж орсон байх шаардлагатай жишээ нь: myfavicon.ico гэх мэтчилэн.
Сүүлийн алхам.
Интернэт сервер дээрээ холбогдож favicon-ээ вебсайтын удирдлагын хэсэгт оруулна. Хэрэв та тэмдэгтээ “favicon.ico” гэж хадгалсан бол эх хавтасд мөн тэгж орох ба browsers автоматаар үүнийг аван хэрэглэдэг. Аюулгүйн үүднээс HTML хуудсын толгойн хэсгийг энэ кодын хэсэгт оруулахыг зөвлөж байна.
Блогийн хувьд Presentation->Themes->Theme Editor гэсэн дарааллаар орж “header.php” гэсэн хэсэг дээр даран tag-н өмнө кодоо оруулна.
Ингээд л та хийчихлээ. Одоо вебсайтаа шинэчлэн дарж шинэ favicon-аа URL bar дээрээс харах л үлдлээ.

Доор шинэ favicon-г бүтээхэд тань шинэ санаа өгөхүйц вебүүд байгаа сонирхоорой!

http://www.smashingmagazine.com/2007/01/31/inspire-yourself-50-remarkable-favicons/

http://deltatangobravo.com/archives/2004/march/favourite

http://mppierce66.home.comcast.net/~mppierce66/web/fi/index.htm

Хэрхэн “shutdown” буюу унтраах товчийг дэлгэцэн дээрээ үүсгэх вэ?

· 0 comments

Windows Vista үйлдлийн систем нь унтраах үйлдлийг нэг даралтанд хийж өгсөн байдагтай адил Windows XP дээр ч унтраах shortcut-ийг дэлгэцэн дээрээ хийж өгснөөр нэг даралтаар л компьютер тань унтарна. Үүний тулд:

Алхам 1.
Дэлгэцийнхээ хаа нэгтээ баруун товчоо дарж өг. Хамгийн гол нь курсор тань ямар нэгэн дүрс дэр дарагдаагүй байх хэрэгтэй. Гарч ирсэн цонх дээрх шинэ буюу “New” гэсэн товчийг дарж “shortcut” гэсэн товчийг дар.
Алхам 2.
create_shortcut.jpg

“Create shortcut” буюу тэмдэгт бүтээх гэсэн дэлгэц гарч ирнэ. %windir%\System32\shutdown.exe -s -f -t 00 гэсэн үгийг идэвхижүүлэн copy хий.
Дараа нь гарч ирсэн цонхны текст бичих зориулалттай хэсэгт буюу Type the location of the item дээр paste хийн хуулна. Энэ нь %-ээр эхэлж 00-ээр төгсөхийг анхааруулъя!
Алхам 3.
Дараагийн буюу next товчийг дарж shortcut-ийн нэрийг бич гэсэн цонхон дээр “Shutdown” гэж бичин оруулна.
Алхам 4.
Дуусгах товчийг дарснаар унтраах товч дэлгэцэн дээр тань гарч ирнэ.
Алхам 5.
Хэрэв та тохируулга хийхийг хүсвэл шинэ гарч ирсэн дүрсэн дээрээ баруун товчийг дараад “Properties” товчноос “Shortcut” руу орж “Change Icon” товчийг дарна.
Алхам 6.
Гарч ирсэн цонхон дээр тэмдэгтийн сонголтыг хийн даран Аpply дараа нь Оk-ийг дараарай.
Алхам 7.
Копьютераа унтраах болохоор их хялбархан шинэ үүсгэсэн дүрсэн дээрээ дарахад л хангалттай.


Анхааруулга: %windir%\System32\shutdown.exe -s -f -t 00 энэ бичиглэлийг тэр чигт нь Type the location of the item гэсэн хэсэгт буюу улаанаар сум заасан газарт хуул.
Тодруулга: Зөвлөгөөг эхлээд туршиж үзсэн болно. Хэрэв болохгүй байгаа бол хийх алхмуудыг эхнээс анхааралтай давтан хийж үзнэ үү. Амжилт!Laughing

Yahoo Messenger дахь асуудлыг хэрхэн шийдэх вэ?

· 0 comments

Уншигчийнхаа хүсэлтээр та бүхэндээ Messenger-тэй холбоотой гарч болох асуудлууд түүнийг хэрхэн шийдэх талаар нийтлэлийг хүргэж байна.
yahoo_messenger.jpgАсуудал №1
Yahoo Messenger-т инсталл хийгдсэний дараа ажиллуулах товчийг дарахад Could not load the DLL library C:/WINDOWS/kernel32.dll. гэсэн алдаа заах:
Хариулт:
Kernel32.dll file нь Windows 95,98-н динамик линк файл юм. Энэхүү файл нь санах ойн менежмент хяналт тавидаг жишээ нь: оролт гаралтын үйлдлүүд, болон тархалт гэх мэт. Windows-аа асаахад Kernel32.dll санах ойн хэмжээг хянаж, ингэснээр тодорхой нэг програм бусад програмын санах ойн хэмжээнд нөлөөлдөггүй.

Түүнчлэн malmare, вирусууд нь ямар ч нэртэй файл хэлбэрээр байж болно. Тэгэхээр та файлуудын процесс явагдах дискэн дэхь байрлалыг шалгах хэрэгтэй. Хэрвээ Microsoft бус .ехе файл C:\Windows эсвэл C:\Windows\System32 хавтасд байвал аюултай вирус, trojan, spyware компьютерт тань байна гэсэн үг юм.

Kernel32.dll file нь үндсэн wimdows програмд хэрэглэгддэг линк фйал гэж дээр хэлсэн. Энэ нь вирус болон бусад аюулд хамгийн их өртдөг файл юм. Вирус энэ файлд илэрсэн тохиолдолд вирусын эсрэг програм арилгах гэж оролдох бөгөөд хэрэв вирус бүхэл бүтэн файлд өөрийгөө кодлон оруулсан бол вирусын эсрэг програм ачааллаж дийлэхгүй вирусыг үлдэхээс өөр аргагүй болдог.

Энэ нь хамгийн нийтлэг алдаа байдаг. Гэхдээ санаа зовох хэрэггүй мөн өөр олон төрлийг зүйлс тохиолдсон байж болох талтай. Файлыг та санамсаргүй арилгасан эсвэл хэрэглээ нь ч арилгасан байж болно. Одоо харин хэрхэн шийдэх шийдлийг хэлье.
Алхам 1.
Start цэснээс хайлтын хэрэглүүрийг буюу search дээр бүх файл болон хавтаснаас kernel32.dll файлд хайлт хий. Start>Search>All files and Foldres> kernel32.dll>search
Алхам 2.
Ингээд хайлтын үр дүн гарч ирэхэд гарч ирсэн файлаа copy буюу хуулалт хийн дараа нь "Мy computer" > С:>"Windows" байрлалд paste хийнэ. Ингээд л асуудал шийдэгдсэн байх ёстой.
Та бүхэндээ ер нь аюулгүй байдлыг хангах үүднээс үнэгүй байдаг програмыг татаж авч хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь таны файлыг вирус өөрчлөхөөс сэргийлж чадна.
adaware- http://www.download.com/Ad-Aware-2007/30...

spybot- http://www.download.com/Spybot-Search-De...

superantispyware- http://www.download.com/SUPERAntiSpyware...

Асуудал №2
Yahoo Messenger тасралтгүй гарч ирж, өөр бусад програмын үйл ажиллагаанд нөлөөлөх. Хаах буюу х'-лэх багасгах зэрэг нөлөөлөхгүй үргэлжлэн гарч ирэх

Хариулт:
Боломжтой байж болох асуудал бол Yahoo messenger-н удирдлагын файлд гэмтэл үүссэн байх юм. Энэ тохиолдолд асуудлыг шийдвэрлэхийн тулд С: драйвер дахь Messenger-н удирдагын файлыг гараар устгаж дахин шинээр messenger-ээ суулгах хэрэгтэй.

Удирдлагын файлыг устгах нь:
Yahoo ажиллаж байвал бүх хэрэглээгээ бүгдийг нь хааж өг. Internet Explorer дахь цонхнуудыг мөн хаах нь найдвартай. "My Computer"> "C:" drive> Program Files\Yahoo! гэсэн дараалалаар орно. Yahoo гэсэн хавтсан дээр гарынхаа устгах товчийг дар.

Дахин инсталлдах:
Yahoo Вебсайтаар орж http://messenger.yahoo.com/ download буюу татаж авах товчийг дар.
Ингээд инсталл дууссан бичиг гарч ирмэгц татагдсан yahoo-гаа хааж, "My Computer" дээрээ давхар даран орж, C:\Program Files\Yahoo!\Messenger\Profiles дарааллаар ор. Profile хавтас таны бүрэн Мессеж архивийг хадгалж байдаг. Үүнийг өөр компьютер дээр харахыг хүсвэл дээрхитэй адил байрлалд хуулах хэрэгтэй.

Асуудал №3
Хэдийгээр онлайн байгаа ч гэсэн хоёр өөр газраас msn-ээр харилцаж байгаа хоёр хүний нэгнийх нь текст гарахгүй байна.
Тэгэхээр харилцаж байгаа хүндээ энэхүү нийтлэлийг линк болгон явуулаарай. Юун түрүүнд msn хаягаасаа sign out хийж дахин ID хаягаараа нэвтэрч үзээрэй. Ингээд текст гарч ирэхгүй байвал компьютераа дахин утрааж асаагаад үз. Асуудал шийдэгдэхгүй байгаа бол Internet Explorer дахь текст бичих хэрэглээг идэвхигүй болгосон байх магадлалтай.

Текстийн хэрэглээг идэвхижүүлэхийн тулд:
Internet Explorer>"Tools">"Internet Options." сонгож дараа нь "Security" сонголтыг хийнэ.
Интернэтийн тэмдэгт дээр тохируулан "Custom Level" сонголтын товчийг ол.
Доорх зүйлсүүдийг идэвхижүүлээрэй.
* Active scripting
* Allow paste operations via script
* Scripting of Java applets are all enabled
Одоо ОК товчоо дарна. Одоо ингээд харилцах цонхоо нээж үзээрэй. Текст тань гарч ирэх болно.

Хэрэв дээрх алхмыг хийгээд текст гарч ирэхгүй байгаа бол:
Алхам 1.
Start цэснээс Run-г сонгож regsvr32 jscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай.
Алхам 2.
Мөн Start цэснээс Run-г сонгож regsvr32 vbscript.dll гэснийг copy, paste хийн хуулан ОК товчийг дараарай.

Талархал: Хэрэглэгч уншигчидадаа юу түрүүнд tsahim.net сонгон хэрэглэдэгт талархал илэрхийлье. Мөн сүүлийн алхмыг санал болгосон зочиндоо тусгайлан талархал илэрхийлж байна. Та бүхний санал хүсэлт, дэмжлэг бидэнд хамгийн чухал байх болно.

Хүнд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байна уу?

· 0 comments

Бид ямар нэг баяр болохоор л ямар бэлэг өгөхөө шийдэж чадахгүй гайхацгааж, бие биенээсээ тусламж хүсдэг. Та ч гэсэн ийм төрлийн байдалд орж л байсан биз. Тэгвэл танд одоо хэнд, хэрхэн, ямар үед, ямар бэлэг өгөх ёстой талаар зөвөлгөө өгье.

Хүмүүс бид ихэнхдээ баяр ёслол, найр наадам, хурим, төрсөн өдрөөр бие биендээ бэлэг өгдөг. Хүмүүс яг ямар бэлэг өгөх ёстойгоо мэдэхгүй тохиолдолд тухайн хүнийхээ сонирхол, эсвэл тухайн баяртай холбогдуулж бэлэг өгдөг.
Тэгвэл ямар бэлэг хүнд өгөснөөс хамаараад таны тухайн хүнтэй харилцах цаашдын харилцаанд өөрчлөлт гарж болдог. Магадгүй таны буруу өгсөн бэлэгнээс болоод харилцаа тань тасрах тохиолдол ч гарч болох юм.

Тухайн хүний хүслийг хэрхэн мэдэх вэ?

Тэгэхээр та юуны түрүүнд тухайн хүн тань танаас юуг хүсэн хүлээж байгаа бол гэдгийг бодолцох хэрэгтэй юм. Мэдээж тухайн хүнээс өөрөөс нь шууд асуучихвал сонирхолтой бус, гэнэтийн биш байх болно. Тэгвэл та ямар нэг байдлаар тухайн хүнтэйгээ юм ярьж байх зуураа бэлэгний талаар яриаг эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд ер нь хүнд ямар бэлэг өгвөл гоё байдаг бол , эсвэл чиний хувьд хамгийн гоё бэлэг юу вэ зэргээр түүнээс асууж хүслийг нь мэдэх боломжтой байдаг.

Мөн та тухайн хүнийхээ сонирхол, шүтлэг, ажил төрлийг нь бодолцох хэрэгтэй. Мөн бэлгээ өгөхдөө бас бусад зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь : 12 сарнайг оршуулганд өгдөг байхад 11,13 сарнайг хайр дурлалаа илэрхийлэхдээ өгдөг.

Харилцаанаасаа хамаараад өөр байх ёстой.

Жишээ нь та хэн нэгэн хүнтэй танилцаад удаагүй байгаа бол хайчилсан цэцэгнүүдийг өгсөн нь илүү дээр байдаг. Хүмүүс үндэстэй, амьд цэцгийг өгвөл илүү хүндтэй гэж боддог боловч яг үнэндээ тэр нь тухайн хүндээ маш их ажил уддаг. Тиймээс тухайн хүн тань өөрөө цэцэг арчилах дуртай биш л бол шууд л хайчилсан цэцэг л өгөх хэрэгтэй. Хайчилсан цэцэгнүүд харахад гоё бөгөөд тухайн хүндээ тэр үедээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээс гадна мөн танд дараагийн удаа дахин цэцэг өгөх боломжийг гаргаж өгдөг юм.
Мөн та анх танилцаад удаагүй байгаа бол ерөнхий энгийн бэлэгнүүдийг өгж болно. Харин харилцаа тань удах тусам та тухайн хүнийхээ сэтгэл санаанд тохируулаад өгөх бэлэгнүүдээ сайн сонгох хэрэгтэй болдог.

Хэрвээ та бүр юу өгөхөө мэдэхгүй байвал тухайн хүнийхээ бусад хүмүүст өгж буй бэлэгнүүдийг нь хар. Ихэнх хүмүүс өөрийн авах дуртай бэлгээ хүмүүст өгөх дуртай байдаг юм.

Та тухайн хүнийхээ зан чанарыг мэдэж байгаа тохиолдолд нэг их хэцүү биш л дээ. Жишээ нь тухайн хүн тань үнэтэй ресторанд орвол түүнд илүү таалагдах уу эсвэл түүнд өөрөө гараараа хоол хийж өгсөн нь түүнд илүү их таалагдах уу гэдгийг та бодож үзэх ёстой. Мэдээж сайхан газар хоол идэх нь сайхан ч ,магадгүй түүнээс илүү таны өөрийн гарын хоол тухайн хүнд сайхан санагдаж болох юм шүү дээ. Тэгээд ч энэ нь тухайн хүнд таны үнэхээр сэтгэл гаргасан гэдгийг харуулж чадах юм.

Хэзээ өгөх вэ?

Баяр ёслолоор хүнээс бэлэг авах нь мэдээж сайхан л даа. Гэхдээ хэрвээ та тухайн хүнийгээ баярлуулж, тухайн хүндээ сэтгэл гаргаж байгаагаа мэдүүлмээр байгаа бол гэнэтийн байдлаар, түүнийг төсөөлөөгүй байхад нь өгөх хэрэгтэй. Энэ нь түүний сэтгэлийг илүү их хөдөлгөх болно.

Эр хүнд цэцэг өгж болох уу?

Эмэгтэйчүүд бид эрчүүдээс цэцэг авахдаа их дуртай байдаг. Эр хүн эмэгтэй хүнд цэцэг өгөх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Тэгвэл эр хүнд цэцэг өгөх нь зөв үү? Ганц эмэгтэй хүмүүс цэцгэнд дуртай гэж үү?
Тэгвэл эр хүнд цэцэг өгөх нь тийм ч сонин зүйл биш юм. Харин ч эрчүүд үүнд дуртай байдаг гэж болно. Харин хэзээ ямар үед ямар цэцэг өгөхөө л мэдэх хэрэгтэй юм. Ер нь бол эрчүүдэд амжилтанд нь баяр хүргэх зорилгоор цэцэг өгөх нь маш тохиромжтой байдаг.

Эрчүүдэд гэж хэлэхэд эмэгтэй хүмүүст өгөх бэлэгний сонголт эр хүнийхийг бодвол илүү сонголт ихтэй байдаг. Гэхдээ та үнэхээр юу өгөхөө мэдэхгүй, эсвэл олон бэлэгнүүдээс алийг нь сонгохоо мэдэхгүй байх аваас тэр үед хийх хамгийн зөв бөгөөд аюулгүй сонголт бол цэцэг байх болно. Тэр дундаа улаан сарнай. Цэцэг бол хамгийн классик бэлэг гэдэгт бүх эмэгтэй хүмүүс санаа нийлдэг.

Хэрхэн Модемийн хурдыг ихэсгэх вэ?

· 0 comments

Модемын хурдыг ихэсгэснээр мэдээж интернэт тань илүү хурдан болж та илүү үр дүнтэй ажиллах бололцоотой болно. Ямарваа нэг файл, програм, дуу татахад тэр байтугай интернэт суурьтай програм ачааллуулахад интернэтийн хурд хэр байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Тэгэхээр хэрхэн модемийнхоо хурдыг сайжруулах вэ?
Алхам 1.
My computer-ийг сонгож баруун товчийг дар. Properties-г сонгож Device Manager-ийг даран Port гэсэн сонголтыг сонгоно./Хэрэв Port гэсэн сонголтыг олохгүй бол шууд modem-ийг сонгоно / Ингээд modem port-ийг сонгоно.
Алхам 2.
Мэдээллийн bit хэсэг дээр дарж хэмжээг нь ихэсгэх хэрэгтэй. Flow control-ийг сонгон дарж үүнийг none гэсэн хэлбэрт шилжүүлнэ.
Алхам 3.
Port дээр --> Go to Advanced гэснийг сонгон дарж FIFO гэсэн хувилбар тэмдэглэгдсэн эсэхийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Үүний дараа хүлээж авах болон шилжүүлэх сонголтууд max хэмжээн дээрээ тавигдсан байх шаардлагатай.
Ингээд л модемийн хурд ихэсэж таны интернэт хэрэглээ сайжрах боллоо.

Хэрхэн Yahoo е-майл хаягт хаалт хийх вэ?

· 0 comments

Таныг залхаасан элдэв янзын е-майл бичдэг хаягийг та хаах юмсан гэж бодож байсан уу? Энэ нь их хялбархан байдаг ба цөөхөн хэдэн даралт шаардлагтай юм.
Алхам 1.
Yahoo хаяг руу хэрэглэгчийн нэр нууц үгээ хийн нэвтэрнэ.
Алхам 2.
MAIL гэж бичигдсэн товчин дээр дар.
Алхам 3.
OPTIONS гэсэн товчийг вебсайтын баруун дээд хэсгээс олон дар.
Алхам 4.
Сонголт дээр SPAM болон MANAGEMENT гэсэн хоёр багана гарч ирэх бөгөөд түүний SPAM сонголт дээрээс BLOCK ADDRESSES-ийг сонгон дарна.
Алхам 5.
Ингээд л та хаалт хийхийг хүсэж байгаа хаягаа бичсэнээр тухайн хаягаас танд дахин нэг ч е-майл ирэхгүй болох юм.
Зөвлөгөө: Үйлдлийг хийхдээ хэт яарах хэрэггүй бөгөөд тодорхой хугацаанд хүлээгээрэй.
Хаалт хийх хаягаа зөв хийхээ мартуузай! Таны хаалт хийх хаягаас таньд дахин е-майл ирэхгүй тохируулга хийгдэх учраас анхааралтай байх шаардлагатай.

Outlook болон Outlook Express

· 0 comments

Бид ихэвчлэн yahoo, msn, google зэрэг вебсайтуудын е-майлыг өргөн ашигладаг шүү дээ. Гэхдээ windows үйлдлийн систем нь е-майл бичих болон бусад бичиг баримт үүсгэх зэрэгт ашиглагддаг outlook програмтай байдаг. Төдийлөн хэрэглэж заншаагүй outlook болон outlook express-ийн ялгаатай төстэй тал, аль нь илүү хэрэглэхэд тохиромжтой талаар дэлгэрэнгүй бичлээ.

Ерөнхийдөө Outlook болон Outlook Express нь хоёулаа адил е-майлд зориулагдсан хаяг хадгалах, хэрэглэгчийн хавтас нээх, POP3, IMAP, болон HTTP е-майл хаягийг дэмжих зэргийг агуулсан програм юм. Та үүнд итгэх эсэх нь таны хэрэг боловч Outlook болон Outlook Express хоёрын нийтлэг шинжүүд бол ердөө хоёулаа Microsoft-оос зохиогдон гарсан outlook гэсэн үгийг нэрэндээ агуулсанд л байдаг.
Ялгаатай талууд:
Outlook болон Outlook Express нь өөр зохион бүтээгчдээр бий болж, өөр өөр хэрэглэгчдийн өөр өөр хүсэл сонирхолд тохируулан бүтээгдсэн өөр програм юм. Outlook Express бол Internet Explorer-ийн нэг хэсэг гэрийн компьютерт зориулсан байхад Outlook бол Microsoft Office-ийн нэг хэсэг болон зохион бүтээгдсэн байгуулагын хэрэглээнд тохирох юм. Outlook нь бүхий л хувийн мэдээллээ хадгалж болохуйц Microsoft Office-ийн нэг хэсэг гэж нэрлэгддэг тусдаа бие даасан програм юм. Outlook Express нь зөвхөн е-майлаас гадна интернэт мэдээг хүлээн авах бололцоотой байдаг боловч Outlook шиг хийх зүйлсийн жагсаалт, календар, өдрийн тэмдэглэл, хавтас дахь автомат сайжруулалт зэрэг байдаггүй. Outlook-ийн хаяг хадгалах систем нь маш нарийн зохион байгуулагдсан Visual Basic for Applications (VBA)-ийг унших бололцоотой байдаг бол Outlook Express нь эдгээрийг хийх бололцоогүй юм. Outlook нь олон үйлдэлт програм ба Мicrosft Word-ийн үйлдлүүдийг е-майл бичихдээ ашиглаж болдог байхад Outlook Express нь програм шаардахад л шинэ е-майл бичих тохиргоо хийхээс өөр бусад програмттай холбогдож ажиллах бололцоогүй.Түүнчлэн Оutlook нь хаягдал хэрэггүй е-майлүүдэд хатуу хяналт тавидаг нь Outlook Express-ийн хэрэглэгчдийн атаархлыг төрүүлдэг байна. Outlook Express нь зөвхөн гаднаас орж ирж байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог бол Outlook нь орж гарч байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог өргөн үйлдэл бүхий програм юм.
Бас нэгэн чухал ялгаа бол гэрийн эсвэл албан байгууллагын холболт гэдгээс шалтгаалахгүйгээр интернэтийн орчинд Outlook Express нь зөвхөн нэг компьютерт зориулагдан бүтээгдсэн учир серве дээр е-майл болон бусад зүйлийг хадгалж болохгүй харин Outlook нь эсрэгээрээ төвийн нэг сервер дээр мессежүүдийг хадгалж болно. Мөн олон компьютер төвийн серверт холболт хийн орж болдгоороо давуу талтай.

Default client-ийг сонгох
Default client нь windows-ийн хэрэглээ бөгөөд таны хийсэн үйлдэл тодорхой програмыг ачааллуулах шаардлагыг гаргаж ирдэг. Вебсайтын Е-майл бичиж холбоо барих гэсэн линкийг дарахад Default client дээрх сонголт болох е-майлын программ ачааллаж эхэлдэг. Тэгэхээр Default client-ийг бид зөв сонгох хэрэгтэй ба үүний тохируулга нь нэг хэсэгт байрладаг.
1. Start меню дахь Control Panel-ийг сонгоно.
2. Category view сонголтоос Network and Internet Connections сонгож Internet Options дарна.
3. Programs сонголтыг дарна.
60658_335x379_default_clien.gif
Хэрэв та Outlook болон Outlook Express хоёуланг нь суулгасан бол нэгийг нь сонгож нөгөөг нь е-майл, хаягуудын жагсаалтын хэсэгт сонгох хэрэгтэй. Хэрэв Outlook-ийг е-майлын хэсэгт сонгосон бол хаягуудын жагсаалтын хэсэгт Outlook Express сонгож үүний эсрэг Outlook Express-г е-майлд сонгосон бол Outlook-г хаягуудын жагсаалтанд сонгох хэрэгтэй.
Хэрхэн хэрэглэх
Дээр Outlook болон Outlook Express-ийн ялгаа, хэрэглээний талаар өгүүлсэн. Гэхдээ энэ хоёр програмыг хоёуланг нь ашиглахад үр дэнтэй байдаг. Бүхий л ажил, бизнесийн холбогдолтой е-майлүүдийг outlook дээр төвлөрүүлэхэд тохиромжтой учир нь аливаа уулзалт, бизнесийн үйл ажиллагаануудаа календартаа тэмдэглэж авахаас гадна хаягдал хэрэгцээгүй е-майлүүдээс хол байх боломжийг Outlook олгодог. Харин хувийн е-майлүүдээ энгийн үйлдэл бүхий Outlook Express-д төвлөрүүлэх нь гайхалтай зохион байгуулалт юм.

Хэрхэн мартагдсан удирдлагын нууц үгийг сэргээх вэ?

· 0 comments

Windows-ийн нууц үгээ мартчихаад өөрийн компьютераа асаах гэж сандарч байна уу? Хэрэв та доорх алхмуудыг дарааллуулан хийвэл нууц үгээ дахин сэргээх боломжтой.
Алхам 1
Windows-ийг асаах CD авч CD-ROM-доо хий. Ингээд CD ажиллаж эхэлмэгц компьютерийг асаахын тулд ямар ч хамаагүй товч дар.
Алхам 2.
Дэлгэцэн дээр доорх хоёр сонголт гарч ирэх хүртэл хүлээ.
1. Install windows
2. Repair windows
Компьютер засах буюу” R” товчийг дар. Торируулга нь CD дээрх файлуудыг хатуу диск руу тань хуулж автоматаар асаж унтартал нь хүлээгээрэй.
Алхам 3.
(Graphical User Interface) гэсэн дэлгэц Windows Setup дээр харагдах болно. Та коммандыг сонгох хэрэгтэй.
Хэрэв та Windows 2000 хэрэглэдэг бол “Registering Components” гэсэн бичиг гартал нь хүлээж дараа нь “Shift+ F10” гэсэн товчийг дар.
Windows ХР хэрэглэгч бол “Installing devices” гэсэн бичиг гартал нь хүлээж “Shift+ F10” товчийг дарах хэрэгтэй.
Алхам 4.
Комманд менюгээс одоо Control Panel-ийг сонгож Windows 2000-ийн хэрэглэгч бол“control.exe” гэж бичиж дарна. Харин Windows XP-ийн хэрэглэгч бол “nusrmgr.cpl” гэж бичнэ. /дээрх хэсгээс кодыг шууд copy, paste хийх нь найдвартай байх болно/
Алхам 5.
Одоо ингээд Control Panel дахь administration/password utilities гэсэн хэсэг дээр шинэ нууц үгээ бий болгож комманд хэсгийг хаан засварыг гүйцэтгэх хүртэл түр хүлээгээрэй. Одоо компьютераа унтрааж асаан шинэ нууц үгээ хийн ажиллуулаарай!

Хэрхэн үнэгүй Вирус шалгагчыг татаж авах вэ?

· 0 comments

Компьютерт вирус амархан тархаж таны компьютерийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж файл болон бусад зүйлсэд хүртэл аюул учруулж болзошгүй байдаг. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд хүчтэй вирусын эсрэг програм хэрэгтэй болох нь ойлгомжтой. Олон компанууд anti-virus програмыг их өндөр үнэтэй худалдаанд гаргадаг мөн олон үнэгүй вирусын эсрэг програмууд байдаг нь таныг гайхшралд оруулж байж болох юм. Сүүлийн үед вирусын эсрэг програмуудыг бидэнд үнэгүй татаж авч шалгаж үзэх боломжийг ихээр олгож байгаа. Татаж авахдаа юуг анхаарах вэ?


1. Вирусын эсрэг сайн програмд хайлт хий. Та "free online virus scans "гэж google, yahoo, msn зэрэг хайлтын систем дээр бичсэнээр хайлтын үр дүнд олон төрлийн anti-virus-ийн компаниуд гарч ирнэ. Та хүссэн компаниа сонгож болох юм. Хэрэв та MAC эсвэл өөр үйлдлийн систем хэрэглэдэг бол хайлтаа арай нарийн хийх шаардлагатай.
2. Сайн брэндийг сонго. Бүх үнэгүй вирусын эсрэг програм сайн сонголт байж чадахгүй зарим тохиолдолд таны компьютерт аюул учруулж болзошгүй тул сайн брэндийг сонгох хэрэгтэй жишээлбэл: McAfee, Symantec, Trend Micro болон Panda эдгээр нь үргэлж баталгаатай байдаг ба техникийн дэмжлэгийг бараа бүтээгдэхүүндээ олгодог онцлогтой.
3. Бүртгэл. Үнэгүй anti-virus татахад бөглөх бүртгэлийн хуудас гарч ирдэг нь тухайн компани өөрсдийн дараагийн бүтээгдэхүүний зар суртчилгааг таньд явуулах зорилготой байдаг. Тэгэхээр та өөрийн дэлгэцээ байгууллагийн элдэв янзын зар суртчилгаанд булуулахгүй байхыг эрмэлзээрэй.
4. Татсан програмдаа updates байнгын хийх хэрэгтэй. Нэгэнт та програмаа татаад авчихсан бол сүүлийн үеийн вирусуудыг устгах чадамжтай updates-ийг байнга хийж байгаарай!

Windows XP дээрх File Sharing хэрхэн унтраах вэ?

· 0 comments

Ихэнх гэрийн компьютер File & Printer Sharing-ийг хэрэглэгддэггүй боловч үйлдвэрээс file sharing хийх боломжтойгоор ирдэг. Хэрэв та файлийн аюулгүй байдал дээр туршлага багатай бол File & Printer Sharing-ийг унтрааж Trojans ба Вирусуудыг амархан тархахаас хамгаалж болно.

Алхам :1 Дэлгэцийн зүүн доор байрлах Start товчноос Control Panel сонго.

Алхам:2 Цонхны зүүн талд байрлах control panel-г сонгож "CLASSIC VIEW" биш байвал түүнийг "CLASSIC VIEW"-ээр соль.

Алхам:3 Control panel дахь Network Connections-ийг сонго. Үүн дээр таны компьютер дахь бүх интернэт холболтуудыг харуулах болно.

Алхам: 4 Танд мэдээж олон төрлийн холболтууд байгаа байх түүнээс "local Area Connection" –г сонгох хэрэгтэй бөгөөд хэрэв интернэт идэвхжсэн байвал өнгөөр ялгагдаж харагдах ба бусад холболтууд идэвхигүй байх болно.

Алхам:5 "local Area Connection"-ийг дарахад "Properties” гэсэн меню гарч ирэх болно.

Алхам:6 "local Area Connection"-ийн "Properties” хайрцгаас File & Printer Sharing сонгож идэвхжлийг нь авах нь байна. Үүний дараа ОК товчийг дарна. Та компьютераа дахин унтрааж асааж болно, үгүй ч байж болно гэвч унтрааж асаахыг зөвлөж байна.

Алхам: 7 Унтрааж асаасны дараа ямар ч файл зайнаас орж ирэхээргүй боллоо.

Хэрхэн хурдан уншиж, хурдан ойлгох вэ?

· 0 comments

Хурдан унших чадвар нь танд бичигдсэн байгаа мэдээллийг илүү хурдан уншиж, хэрэгтэй мэдээллийг нь хурдан ойлгож авахад хэрэгтэй. Та энэ чадварыг эзэмшсэн байхад цаас дүүрэн зүйлийг бүгдийг уйгагүй, удаан унших шаардлагагүй болно.

Гол хэсэг

Та юуны өмнө ямар нэг зүйлийг унших гэж буй бол тухайн зүйлээс чухам ямар мэдээллийг олж авахыг хүсэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ та яг гол гол гэсэн зүйлүүдийг нь авахыг хүсэж байвал тухайн зүйлийг эхнээс нь нэг гүйлгээд хараад, гол гол гэсэн зүйлүүдийг нь авчихад болно. Хэрвээ та тухайн зйүлийг маш нухацтай ойлгох хэрэгтэй байгаа бол мэдээж удаанаар унших хэрэгтэй.

Хурдан уншихад техник хэрэгтэй.

Бид мэдээж ямар нэг зүйлийг уншихдаа хальт хараад хэрэггүй гэсэн зүйлүүдийг нь алгасаж, гүйлгээд өнгөрдөг. Гэхдээ энэ зөвхөн таныг хурдан уншидаг болгож чадахгүй юм.

Үүнд хэд хэдэн техник хэрэгтэй.

Та өөрийгөө хэрхэн юм уншдагаа мэдэж байгаа байх. Бид бага байхдаа үсэг үсгээр, текст текстээр, өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж сурдаг. Гэхдээ одоо мэдээж та тэгдэггүй л байх л даа. Та яг одоо энэ нийтлэлийг уншиж байхдаа нүднийхээ бучинг хэрхэн хөдөлж байгааг анзаараарай. Та хэсэг бүлэг үгэндээр үе үе зогсож, тэгээд дараагийн хэсэг бүлэг үгрүү шилжиж байгаа. Та зогсохдоо үг болгондээр зогсохгүй байгаа ба мөн шууд дараагийн бүлэгрүү биш харин эргээд өмнөх үгнүүдрүү дахин нэг харж байгаа байх.

Тэгвэл хурдан, үр бүтээлтэй уншиж сурсан хүмүүс нэг бүлэг үгийг уншихдаа маш олон үгнүүдийг хамруулж уншдаг байна. Тэд бараг эргэж дахин өмнөх зүйлээ уншина гэж бараг байдаггүй байна. Энэ нь маш их цаг хугацааг хэмнэдэг төдийгүй мөн таны нүдийг ядархаас хамгаалдаг. Ингэж нэг доор маш олон үгнүүдийг харна гэдэг нь таныг богино хугацаанд маш их мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Гэтэл уншиж сураагүй хүмүүс маш удаан уншдаг төдийгүй, нэг бүлэг үгийг уншихдаа маш их хугацааг зарцуулдаг. Түүгээр зогсохгүй байн байн эргэж өмнөх үгнүүдрүү хардаг ба энэ үеэр өмнөх уншиж байсан зүйлийхээ утга агуулгыг мартаж, эцэст нь тухайн уншиж буй зүйлийхээ утга агуулгыг ойлгож байгаа эсэхдээ эргэлзэж эхэлдэг. Тийм ч учраас тэд юм унших маш дургүй байдаг.
Тэгэхээр та үр бүтээлтэй, бага хугацаанд юм уншиж сурмаар байвал дараах хэдэн техникийг дагах хэрэгтэй.

  • Нэг бүлэг үгнээс олж харах үгний тоогоо ихэсгэх- Үүний тулд та өөрийн анхаарлаа сайн төвлөрүүлж сурах хэрэгтэй. Мөн тэкстээ нүднээсээ хол байлгах хэрэгтэй. Энэ нь таны нүдний харах хүрээг томсгож өгж буй юм. Та энэхүү дасгалыг хийгээд ирэхээр аяндаа өөрийгөө маш хурдан уншиж байгааг анзаарч эхлэх болно.
  • Нэг бүлэг үгнүүдийг унших хугацаагаа багасгах- Ингэж сурах аваас та мэдээллийг маш хурдан авдаг болох юм. Та энэ чадварыг өөртөө итгэх итгэл болон дасгал сургуулилын үр дүнд олж авж чадна.
  • Уншсан хэсэгрүүгээ дахин дахин эргэж харахаа болих- Эргэж өмнөх хэсэгээ унших тоогоо аль болох багасгах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж та мэдээллийг маш хурдан авах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм. Эсвэл та уншиж буй зүйлийхээ доогуур нь зураад явж болно. Тэгээд аль болох гарын хөдөлгөөнөө даган хурдан уншихыг хичээх хэрэгтэй. Энэ нь эхлээд танд хэцүү байх ч сүүлдээ маш амар болох болно. Мөн та өөртөө яг тодорхой хугацаа өгөөд түүндээ багтаагаад тухайн нэг тэсктийг уншиж дуусгах маягаар дасгал хийж болно.

Windows Registry гэж юу вэ?

· 0 comments

Windows Registry яг энэ үгийг та олонтаа сонсож байсан биз ээ. Тэгвэл энэ нь яг юу юм вэ? Хариулт нь танд байхгүй бол бид танд өгье. Анхаарлаа хандуулна уу?Ерөнхийдөө Windows Registry гэдэг нь компьютер дэхь бүх мэдээллийн нэгдсэн төв гэж хэлж болно. Энд үйлдлийн сисием, хардвер, инсталл гээд бүхий л компьютерийн хэсгүүдийн мэдээлэл агуулагдаж байдаг бөгөөд ямарваа нэг өөрчлөлтийг компьютерт хийхэд энэ нь Windows Registry-д тэмдэглэгдэж байдаг.

Windows Registry
-г нээхийн тулд RegEdit нэртэй Windows-д агуулагддаг програмыг ашигладаг. Windows ХР болон 2000нд Start>Run гэж ороод regedit.exe гэж бичиж OK дарна. Хэрэв Vista хэрэглэдэг бол Start менюгээс хайлтын хайрцгийг гаргаж ирэн "regedit" гэж бичсэнээр доорх цонх гарч ирнэ. regedit.png

Магадгүй гарч ирсэн HKEY гэж эхэлсэн зүйлсүүд ойлгомжгүй санагдаж байж болох юм. Гэвч эдгээр нь тус тусдаа өөрийн гэсэн утга агуулга үүрэгтэй байдаг. Доор тайлбарлан бичлээ.

HKEY_CLASSES_ROOT - нь бүртгэгдсэн бүх програмын мэдээллийг агуулах буюу түүнтэй холбоотой файлууд

HKEY_CURRENT_USER - Хэрэглэж буй хэрэглэгчийн тодорхойлсон тохируулгыг агуулах, хэрэв компьютер давхар хэрэглэгчтэй бол хэрэглэч тус бүрийн тохируулга байрлах газар юм.

HKEY_LOCAL_MACHINE - Бүх хэрэглэгчдийн тохируулгыг агуулах

HKEY_USERS - HKEY_CURRENT_USER-ийн нэг хэсэг болох хэрэглэгч бүрийн тухайлсан агуулах

HKEY_CURRENT CONFIG - Асаж унтрахтай холбоотой файлын агуулах. Энэ нь зөвхөн компьютер унтарч асахад хэрэглэгдэх бөгөөд хатуу дискэнд хадгалагдаггүй.

Windows Registry нь c:\windows\system32\config хавтас дотор байрлах хэд хэдэн тухайлбал SAM, SOFTWARE, SECURITY, болон SYSTEM файлуудаас тогтдог. Мөн NTUSER.DAT гэж нэрлэгдэх c:\Documents and Settings\ байрладаг файл мөн агуулагддаг байх нь.

  • NTUSER.DAT - нь HKEY_CURRENT_USER хэсэгт агуулагдана.
  • SAM - нь HKEY_LOCAL_MACHINE\SAM хэсэгт агуулагдана.
  • SECURITY - нь HKEY_LOCAL_MACHINE\SECURITY хэсэгт агуулагдана.
  • SOFTWARE - нь HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE хэсэгт агуулагдана.
  • SYSTEM - нь THE HKEY_LOCAL_MACHINE хэсэгт агуулагдана.

Ингээд Regedit дотор яг юу байдгийг нарийвчлан харахын тулд та HKEY_CLASSES_ROOT гэсэн бичгийн сумыг дараарай. Ингэхэд доорхтой адил мэдээлэл гарч ирэх болно.
hcu.png
Эдгээр нь бүгд компьютер дээр тань бүртгэгдсэн файлын өргөтгөлүүд болно. Файлын өргөтгөл нь ямар програм аль төрлийн файлыг хэрэглэж байгааг Windows-д хэлж өгдөг. txtfile. сонголтыг өргөтгөн хар. Үүнд компьютерийн тексттэй холбоотой бүхэн хариуцлагатайгаар хадгалагддаг.
reg_txt.png


Type
гэж нэрлэгдсэн хоёр дахь мөрөн дахь нийтлэг мэдээллийг танд хүргэе.
REG_BINARY - Энэ нь хоёрлосон формат бөгөөд ихэвчилэн хардверийн үндсэн хэсгүүдэд хэрэглэгддэг.
REG_DWORD - Энэ нь идэвхижүүлэх механизм юм. Хэрэв 0 бол идэвхигүй болгох 1 бол идэвхижүүлэх сонголт байдаг. option.
REG_SZ - Уншигдахуйц формат болон хадгалах үүрэгтэй.

Та шинээр софтвер суулгахад түүнтэй холбоотой бүх мэдээлэл
Windows Registry-д хадгалагдаж байдаг. Тэгэхээр Registry-д элдэв асуудал гарвал програм тань бүрэн ажиллагаагүй болно гэсэн үг. Компьютерийн нарийн мэдлэггүй хүмүүс Windows Registry дахь тохиргоог дур мэдэн өөрчлөхөөс үргэлж сэргийлэх хэрэгтэй. Өөр нэгэн Windows Registry-н асуудал бол програмын хэт бичилт нь Registry-н гэмтэл үүсгэж компьютерийг эргэн асахгүй болгох тохиолдол байдаг. Microsoft энэ асуудлыг багасгахын тулд Vista хувилбартаа (c:\program data) гэх тухайлсан замыг нэмж өгсөн бөгөөд энэ нь програмын чухал мэдээлэл тохиргоог хадгалах тухайлсан зам гэж хэлж болно.

Дээрх мэдээлэлээс та Windows Registry талаар тодорхой анхан шатны мэдэгдэхүүн авсан байх дараа Registry гэдэг үгийг сонсоход айхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Ядаж танил сонсогдоно гэдэгт найдъя. Windows Registry холбоотой бас нэгэн чухал мэдэх ёстой мэдээлэл гэвэл .reg files юм.

.reg files-н тухай

Магадгүй та интернэтээр хэсэж яваад эсвэл е-майлаар тань
.reg files гэсэн өргөтгөлтэй файл ирж байсныг анзаарсан байх. Энэ файл нь registry-с бүртгэлийг нэмэх, өөрчлөх, устгах гэсэн утгатай онцгой форматаар бичигдсэн текст файл юм. Эдгээр файлууд нь их хор хөнөөлийг авчирч болох тул БОЛГООМЖТОЙ байх зайлшгүй шаардлагатай. Ийм файлын өргөтгөлтэй ямарваа нэг татан авалтыг эх үүсвэрийг нь сайтар шалгаж аюулгүй гэдэгт бүрэн итгэлтэй тохиолдолд татаж аваарай.

Е-майлын аюулгүй байдал дээр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд

· 0 comments

Хүмүүсийн өдөр тутмын ажил амьдрал, бизнесийн хүрээ, найз нөхдийн хүрээнд гээд е-майлын хэрэглээн цар хүрээ их өргөн билээ. Хэрэглэгчид төдийлөн анзаардаггүй нийтлэг алдаануудыг гаргаснаар компьютераа аюулд учруулдаг. Тэгэхээр эдгээр алдаанууд юу болохыг эхлээд мэдэх хэрэгтэй болов уу?

Алдаа №1 Ганцхан е-майл хаяг хэрэглэдэг байх

Дундаж е-майл хэрэглэгчийн хувьд хамгийн багадаа 3 хаягтай байх шаардлагатай байдаг. Эхний хаяг нь мэдээж ажил төрөлтэй холбоотой байх юм. Хоёр дахь хаягийг хувийн хаягуудыг агуулсан байдлаар үүсгэж харин 3 дахь хаяг нь интернэт дахь аюултай байж болохуйц эрсдэлээс сэргийлэх зорилгоор ашигладаг байхаар зохион байгуулдаг.

Ерөнхийдөө онлайнд санал хүсэлтээ илгээх, хувийн блог нээх зэрэг болон бусад онлайнд е-майл хаягаа оруулахдаа 3 дахь хаягаа буюу эрсдэлээс хамгаалсан хаягаа ашиглах нь сонгодог арга юм. Ингэснээрээ та е-майлаа хакердуулахаас бүрэн сэргийлж чадах нь гарцаагүй.

Алдаа №2 Хэрэггүй е-майлтай хаягийг удаан хадгалах

Онлайнаар мэдээлэл авах хэсэгт бүртгүүлэх, бичлэг үлдээх, хаягаараа мэдээлэл авах хэсэгт нэвтрэх зэрэг нь хэрэггүй е-майлуудыг удаан хугацаагаар хуримтлуулах шалтгаан болдог. Хэт их хэрэггүй е-майлаар хаягаа дүүргэсэн тохиолдолд е-майлуудаа бүгдийг нь устгаж шинэчлэн хэрэглэх нь хамгийн зөв арга байдаг. Ихэнхи шинэ хэрэглэгчид үүнийг мэддэггүй өдөр бүр өөрийн хаягтай олон олон хэрэггүй е-майлийг хадгалж байдаг байна.

Дахин хэлэхэд энэ асуудлаас зайлсхийхийн тулд 3 дахь е-майлаараа аливаа онлайнд нэвтэрч 6 сар тутамд хэрэгцээгүй е-майлүүдээ устгаж занших хэрэгтэй.

Алдаа №3 Хаягаасаа гарсны дараа Browser-аа хаахгүй байх

Та өөрийн е-майл хаягаа интернэт кафе, номын сан зэрэгт шалгасныхаа дараа заавал browser-аа бүрэн гүйцэд хааж байх хэрэгтэй. Зарим е-майл үйлчилгээнүүд нь хэдийгээр log out хийсэн ч гэсэн таны хаягийг хадгалан үлддэг байна. Хадгалан үлдсэн тохиолдолд таны дараа суусан хэрэглэгч е-майл хаяг дахь мэдээллүүдийг ашиглах бололцоо бүрдэх юм.

Алдаа №4 Browser нөөц болон интернэт түүх нууц үгээ устгахаа мартах

Олон нийтийн газар интернэт хэрэглэсэн бол та Browser нөөц болон интернэт түүх нууц үгээ зайлшгүй арилгаж байх шаардлагатай. Ихэнхи Browser-ууд автоматаар таны орж үзсэн вебуудыг хадгалан үлддэгээс гадна нууц үг хувийн мэдээлэлийг төстэй мэдээллийг хэрхэн бөглөх зөвлөмж болгох зорилгоор мөн хадгалан үлддэг.

Mozilla-ийн Firefox хэрэглэдэг бол Ctrl+Shift+Del

Opera-н хэрэглэгчид Tools>>Delete Private Data

Microsoft-ийн Internet Explorer хэрэглэгчид Tools>>Internet Options дараа нь 'Clear History', 'Delete Cookies', болон 'Delete Files' гэсэн товчийг дарж Browser нөөц болон интернэт түүх нууц үгээ устгахыг зөвлөж байна.

Алдаа №5 Blind Carbon Copy (BCC) сонголтыг хэрэглэхгүй байх

Е-майл явуулахад СС, ТО, мөн ВСС гэсэн сонголтууд гарч ирдэгийг та бүхэн сайн санаж байгаа биз. Бид ихэвчлэн ТО сонголтыг л хэрэглэн е-майл хүлээн авагчийн хаягийг бичин е-майлаа явуулдаг. Энэ нь зөвхөн ганц хүнд е-майл явуулахад тохиромжтой харин та хэд хэдэн хаяг руу нэг ижил е-майл явуулах гэж байгаа бол (BCC) сонголтыг сонгохыг зөвлөж байна.

Алдаа №6 "Reply all" товчийг хэрэглэх

Заримдаа алдаа нь зөвхөн СС товч ВСС-ийг сонгох дээр байдаггүй мөн reply товчийг сонгохын оронд reply all товчийг сонгох алдааг ихээхэн гаргадаг. Та Reply All сонголтыг сонгон хариугаа бичихэд е-майл илгээгч бүр рүү е-майл тань явах болно. Энэ нь бусдын цагаас хомслох аюултайгаас гадна таны хэрэгцээтэй мэдээлэл тань хүрэх ёсгүй хүндээ очиж ч болзошгүй.

Алдаа №7 Е-майлүүдээ нөөцлөхгүй байх

Е-майл нь зөвхөн танилуудын хоорондох харилцан яриа үүсгэх хэрэглүүр биш бөгөөд бизнесийн болоод бусад ажил хэргийн холбогдолтой харилцан яриаг бий болгож бичиг баримтуудаа солилцдог. Та хэрэгтэй гэж үзсэн баримт е-майлүүдээ хуулж аван нөөцлөх зайлшгүй шаардлагатай.

Алдаа №8 Арилгасан е-майлүүдээ бүрэн устлаа гэж бодох

Ирсэн болон явуулсан е-майлүүдээ устгснаар л тэрхүү е-майлыг бүрэн устгасан гэж ойлгож болохгүй бөгөөд тэдгээр е-майл нь дэмжих хавтаст жилийн турш хадгалаатй байдаг. Мэргэжлийн төвшинд эргээд эдгээр е-майлүүдийг сэргээх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр та е-майлаар яг юу бичиж байгаагаа сайтар бодож байх шаардлагатай байх нь байна. Бүрэн устгагдсан гэж бодсон материалуудыг тань дахин сэргээх боломж байдаг юм байна.

Алдаа №9 Онлайн сугалаанд хожих боломжид итгэх

Spam нь янз бүрийн хүний анхаарлыг татах ухаантай аргуудаар хэрэглэгчдийн е-майл хаягийг олж авах бодлоготой байдаг ба үүнд шинэхэн хэрэглэгчид ихээхэн өртдөг. Тэгэхээр доор түгээмэл байдаг аргачлалуудаас нь танилцуулья.

•- Yahoo болон бусад хаяг дээрх сугалаанд өндөр шагналыг хожих боломж хэзээ ч байдаггүй.

•- Ямарваа нэгэн баталгаанд таны Банкны картын дугаар яаралтай хэрэг болдоггүй

•- Мэдээн гарчиг хэсгийн е-майл бүртгэл нь өдөр тутмын мэдээг өгдөггүй

•- Ipod онлайнаар хожих бололцоогүй юм. Гэх мэтийн шагнал урамшуулал амласан онлайн сугалаанд е-майлаа өгөхөөс татгалз.

Алдаа №10 Хуурамч е-майлийг ялгахгүй байх

Хэдийгээр туршлагатай ч гэсэн е-майл хэрэглэгчид эдгээр е-майлыг санаандгүй тохиолдолоор нээж компьютераа аюулд оруулдаг. Тэгэхээр доор хуурамч е-майлыг таних түлхүүрүүдийг бичье.

•- Лого нь хэлбэр дүрсээ алдсан эвдрэлтэй харагдах

•- Е-майл таны нэрийг бичилгүйгээр "Хүндэт худалдан авагч" (Dear Customer, Dear User) гэж эхэлсэн байх

•- Орлогын мэдээллийг яаралтай батлахгүй бол хаягийг унтраана гэсэн анхааруулгатай е-майлүүд

•- Хаяг нь адилхан боловч өөр газраас ирсэн е-майлүүд, жишээлбэл тодорхой нэг компанийн нэр дээр ихэвчилэн ажиглагддаг.

•- Хууль ёсны үйлдлийг тулгасан е-майлүүд

•- Аюулгүй байдлыг шаардсан е-майлүүд

Хэрэв та тухайн е-майлыг хуурамч гэж сэжиглэж байгаа бол нээлгүйгээр устгаарай. Хэрэв аль хэдийн нээчихсэн бол дотор нь байгаа элдэв линкүүд рүү яаран орохгүй байхыг зөвлөе. Орохоосоо өмнө тодорхой хаягаар нь веб хайлт хийж үзээрэй.

Алдаа №11 Найзуудынхаа е-майлд итгэх

Хэн нэгэн танихгүй хүнээс е-майл ирэхэд болгоомжтой байдаг хэдий ч тэньдаг хаягаас ирсэн бүх е-майлийг нээж линкээр холбогддог нь бас нэг нийтлэг алдаануудын нэг. Хэдийгээр таны таньдаг хүний хаягаас ирсэн ч гэсэн энэ нь хакердуулсан буюу вирус агуулсан байх бүрэн бололцоотой.

Вирусын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс аваарай. Вирус түүнтэй холбоотой бүхэн

Хэрхэн хатуу дискэнд хуваалт хийх вэ?

· 0 comments

Хатуу дискэнд хуваалт хийснээр нэг дискэн дээр тусдаа ажиллаж болно эсвэл дискээ өөр өөр хадгалалтын байдлаар хувааж болно. Хуваалтыг шинэ асуул форматлагдсан дискэнд хийж болдог. Энэхүү заавар нь Windows XP ашигладаг компьютерт хуваалтыг хийх талаар мэдээлэл өгнө.
Алхам 1.
Start цэснээс Control Panel дараа нь Administrative Tools-ийг сонгон ор. Дараа нь Computer Management-ийг дарна.
Алхам 2.
Click on Storage, then Disk Management (local) сонгон дар. Disk Management дээр компьютер дээр байрлах бүх драйврууд тань харагдах болно. Зөвхөн хоосон драйверт хуваалтыг хийхийг та бүхэнд зөвлөж байна. Учир нь мэдээлэлтэй драйверт хуваалт хийхэд мэдээлэлд тань аюул учрах болно.
partition3_full.jpg
Алхам 3.
Volume гэсэн сонголт дээр жагсаалтаас та хоосон мөн хуваалт хийхийг хүсэж байгаа драйвераа сонгон идэвхижүүлнэ.
Алхам 4.
Сул зайтай драйверийг сонгож түүн дээр хулганы баруун товчийг даран Make New Partition гэсэн сонголтыг дарна. Хэрэв та энэ сонголтыг олж харахгүй байгаа бол Delete partition гэснийг сонго. Магадгүй та гайхаж байж болох юм хоосон драйверт яагаад хуваалт орсон гэдгийг зарим драйверууд үйлдвэрээсээ ирэхдээ чухал системийг хуваалт хийн хадгалсан байдаг.
partition5_full.jpg
Алхам 5.
Хуваалтын хэрэглүүрийн шинэ цонх нээгдэхэд драйвераа нэрлэн ингэхдээ энгийн гэхдээ сул зайг ашиглахгүй байдлаар нэрээ сонгож өгөөрэй. Хэмжээг Max дээр нь тохируулан тавьж өг.
Алхам 6.
Компьютерын драйвераа 2 том хэсэгт хуваан нэг хэсэгт нь програмын файлуудыг харин нөгөө хэсэгт нь дижитал файлуудаа хадгалах нь нийтлэг бөгөөд аюулгүй байдаг.
Гадны хатуу дискээ мөн 3 хэсэгт хуваан back up хийсэн мэдээлэлүүдээ хадгалдаг байдлаар зохион байгуулдаг. Ямарваа нэг хатуу дискийн гэмтэл гацалтын үед мэдээлэлүүд маань аюулгүй байж чаддаг.

Зөвлөгөө: Хатуу дискээ хуваасны ашиг тус:
- Мэдээллийн цэгцтэй, зохион байгуулалттай байдал
- Компьютерийн гүйцэтгэлийг сайжруулна
- Хэрэгцээт мэдээллийн аюулгүй байдал

Анхааруулга: Дээрх алхмуудыг авахдаа Удирдлагын хэсэгт нэвтэрсэн байх шаардлагатай.
Мөн аль хэдийн мэдээлэл, файлтай байгаа драйверт хуваалтыг хийх хэрэгггүй. Та үнэхээр компьютерийн мэргэжилтэн биш бол өөрийн файлуудад цаашлаад компьютертаа хор хөнөөл учруулах болно. Зөвхөн хоосон буюу формат хийсэн драйверт хуваалтыг хийгээрэй.

Хэрхэн хуудсын хоёр талд мэдээллийг хэвлэн гаргах вэ?

· 0 comments


Олон хуудастай баримт материал хэвлэхэд бидэнд нэг хуудсын хоёр талд мэдээллээ хэвлэн гаргах шаардлага гардаг. Та үүнийг яаж хийх вэ? Хэрэв та мэдэхгүй байгаа бол доорх зөвлөмжид анхаарлаа хандуулна уу?
Юун түрүүнд та хуудсын хоёр талд хэвлэх автомат тохиргоо хэвлэгчид байгаа эсэхийг шалгаарай. Автомат тохиргоо байгаа бол file меню дахь хэвлэх сонголтуудыг дарж дараа нь Properties сонгон дарна. Гарч ирэх цонхон дээрх " Print on both sides" гэсэн хувилбарыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэ. Ингээд материалаа хэвлэх нь байна.


Гэвч, хэрэв хэвлэгчид тань давхар хуудас хэвлэх сонголт байхгүй бол та үүнийг гараараа хийж болно. Үүний тулд эхлээд сондгой дугаартай хуудсуудыг хэвлэн гаргаж үүний дараа тэгш дугаартай хуудсуудыг өмнөх цаасан дээрээ хэвлэх юм.
Хэвлэх сонголт дахь "Pages"-г сонгож таслалаар тусгаарлан сондгой хуудсын дугааруудыг оруулж өгнө. Жишээ нь: 1,3,5,7,9,11 гэх мэт. Ингэж хэвлэж гаргасны дараа хуудсуудаа дарааллаар нь болгож өөрчил.
Арын хэсэгт нь "Pages" сонголтод тэгш хуудсын дугааруудыг оруулна жишээ нь: 2,4,6,8,10 гэх мэтчилэн. Эсвэл та хэвлэх гэснээс доорх сонголтоос "Even pages" гэснийг сонгож болно.
Материал тань ном ёсоороо хэвлэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийхээ боловсролд хэрхэн нөлөөлөх вэ?

· 0 comments

Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдийхээ хичээл номд нь бага хэмжээгээр ч гэсэн оролцох юм бол хүүхдүүд илүү сайн сурдаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Эцэг эхчүүд хүүхдийхээ хичээл номд нь зөв буруу олон талаар нөлөөлдөг. Та хүүхэддээ илүү сайн байдлаар нөлөөлөхийг хүсэж байгаа бол дараах зөвлөмж танд тус болно.

1. Асуулт асуух. Та хүүхдийхээ боловсролд нь нөлөөлж болох хамгийн сайн зүйл бол асуулт асуух. Гэхдээ зүгээр нэг энгийн асуулт болох “ өнөөдөр хичээл дээрээ юу хийв “ гэх биш харин, илүү тодорхой хичээлийн талаар илүү тодорхой асуултыг асуух хэрэгтэй. Та өөрийн асуусан асуултыхаа хариуд “ онц юм болоогүй, эсвэл яахав дээ” гэсэн хариултыг битгий хүлээн ав. Асуултаа дахин асуу эсвэл арай өөр асуулт асуугаарай. Хэрвээ хүүхэд тань энэ асуултыг тань эсэргүүцвэл түүнд хэсэг хугацаа өг.

2. Багш нартай нь ярилцах. Хэрвээ таны хүүхэд энгийн эсвэл сайн сурагч бол багш нар тантай төдийлөн их ярилцах цаг зав гаргахгүй. Тэд асуудалтай сурагчидад илүү анхаарлаа хандуулдаг нь үнэн. Гэхдээ та багш нартай илүү ойртож, тэднээс хичээл дээр нь юу үзэж байгааг нь асуух юм бол тэд дуртайгаар танд хариулах болно.

3. Сургуульд хувь нэмэр оруулагч сайн дурын ажилтан. Та мэдээж ажил ихтэй завгүй байдаг байх л даа. Гэхдээ одоо хүн бүр л завгүй байгаа. Тэгсэн хэдий ч та хүүхдийнхээ сургуульд цаг зав гаргаж сайн дурын ажилд нь оролцох хэрэгтэй. Ингэснээр та хүүхэдтэй чинь сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй нь танилцах боломжтой болно. Мөн таны хүүхэд таныг цаг зав гаргаж байгааг олж харна.

4. Гэрийн даалгавар хийхэд ньтусалж бай. Ингэснээр та түүний өдөр бүр хийж буй хичээлтэй нь танилцаж болно.
Гэхдээ та дээрх зүйлээс өөр аргаар ч хүүхэддээ нөлөөлж болох юм. Та болон таны хүүхдэд хамгийн сайн тохирох аргыг л олох хэрэгтэй.

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors