Power Point дахь Presentation-дээ хэрхэн дуу оруулах вэ?

Saturday, August 2, 2008 ·

Power Point дахь Presentation буюу танилцуулга нь бидний хэрэглээнд өргөн хэргэлэгддэг.Тэгвэл танилцуулгаа сонирхолтой болгохын тулд интернэтээс үнэгүй дуу татан авж оруулж болно. Энэ нь их хялбархан байх бөгөөд үр дүнгээ өгөх болно.


1. Татах гэж байгаа Файл Power Point-ийг дэмждэг байх нь чухал. РР нь эдгээр форматыг жишээ нь: MID (MIDI), AIFF, мөн MP3-ийг дэмждэг. Татах файл чинь эдгээрийн нэгийг нь дэмждэг байх эсвэл хувиргагч тань дэмждэг байх шаардлагатай. Зарим тохиолдолд татсан файл онцгой тоглуулагчийг шаардах нь бий.
2. Ямар төрлийн дууг тавихаа сонго. Энэ нь мэдээж таны Presentation буюу танилцуулгын төрлөөс хамаарна. Хэрэв хөгжилтэй чөлөөт танилцулга бол сонголт өргөн чөлөөтэй байх боловч мэргэжлийн түвшинд хийж байгаа бол дууны сонголтод анхаарах хэрэгтэй. Танилцуулгын дундуур тайлбар яриа хийх бол дууныхаа тохируулгыг бага хэмжээ дээрээ тавих хэрэгтэй.
3. Үнэгүй дуу татаж авах боломжтой вебсайтуудаар зочил. PowerPoint дэмжих дуунуудыг BrainyBetty, RoyaltyFreeMusic, болон MyMusicInc вебсайтуудаас татаж авч болно мөн өөрийн хайлтыг хүссэн дуундаа хийж болно.
4. Өөрийн дууныхаа нөөцийг шалга. Таньд мэдээж олон мр3 болон СD дээрх дуунууд байгаа байх тэдгээрийг мөн танилцулгадаа ашиглах боломжтой. Мэдээж СD дээрх дуунуудыг тоглох боломжтой файл руу хувиргасны дараа хэрэглэнэ.
5. Ингээд хадгалсан дуугаа танилцуулгадаа хийхэд их хялбархан "Insert" руу орж "Movies and Sound" дарж хадгалсан дуугаа оруулна.
Ингээд л та хийчихлээ, таны танилцуулга бусдад таалагдахаар болсон гэдэгт итгэлтэй байна. Good Luck! Tongue out

0 comments:

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors