Excel-ийн нүдэн дахь мэдээлэлтэй ажиллах:
А.Тоо эсвэл текст оруулах
1. Нүдэн дээрээ дар.
2. Хүссэн текст болон тоогоо оруулаад enter эсвэл tab-г дар.
3. Тухайн багананд шинэ мэдээлэл оруулах гэж байгаа бол нүдийг өргөтгөхийн тулд alt+enter-г дараарай.
Хэрэв нүдэн дээр ##### гэсэн тэмдэгт гарч ирсэн бол баганын өргөнөөс оруулсан дата дахь тоон формат илүү гарсан гэсэн үг. Энэ үед баганын өргөнийг ихэсгэх хэрэгтэй болно. Үүний тулд: Нэг нүдэн дээр хоёр мөрийг нийлүүлснээр баганын өргөнийг ихэсгэх юм.
1. Мөрүүдийг нэгтгэх нүдэн дээрээ дар.
2. Home tab сонголтоос Cells group сонгож Format-г дар.
3. Cell Size сонолт дээр доорх зүйлс гарч ирнэ.
i. Бүх текстийг нүдэнд тохируулах бол AutoFit Column Width-г дар
ii. Тодохой мөрийн хэмжээг өгөх бол Column Width-г дарж дараа нь Column width хайрцганд хүссэн хэмжээгээ бичиж өг.
Мөн та нүдэнд багтахгүй байгаа текстийг нэг багананд доош нь багтааж бичиж болно. Үүний тулд:
1. Текстийг нэгтгэх гэж байгаа нүдэн дээр дар.
2. Home tab-с Alignment хэсэгт Wrap Text-г дар.
Тэмдэглэгээ: хэрэв текст ганц урт үг байвал дээрх үйлдэл идэвхигүй харин та баганын хэмжээг уртасгаж эсвэл фонтын хэмжээг багасгах замаар текстийг засварлаж болно.
• Microsoft Excel дээрх нүдэн дэхь тоо нь нүдэнд хадгалагдаж байгаа тоон форматаас тусдаа байдаг. Оруулсан тоо нь ойролцоогоор орсон байдаг ба жинхэнэ тооцоон дээрээ харагдаж байгаа тоог бус хадгалагдсан тоог хэрэглэдэг.
Хэрхэн тооны форматыг өөрчлөх талаар:
В. 10-тын бутархайтай тоог оруулах
1. Microsoft Office товч дээр дарж доод хэсэгт байрлах Excel Options-г сонго.
2. Advanced дараа нь Editing options хэсгээс Automatically insert a decimal point дар.
3. Places хайрцганд эерэг тоо оруулбал 10 тын бутархайн баруун хэсэгт таслал байрлаж хэрэв сөрөг тоо оруулбал 10-тын бутархайн зүүн хэсэгт таслал орох болно.
Жишээ нь: Та Places хайрцагт 3 гэсэн тоог оруулсан бол жишээ нь: 2834 гэдэг тоо нүдэнд байя гэж бодъё. Тэгвэл тоо тань 2.834. гэсэн хэлбэртэй болно харин -3 гэж Places хайрцагт оруулсан бол 283 гэсэн тоо 283000 хэлбэртэй болох юм.
4. Нүдээ сонгож хүссэн тоогоо оруулна.
10-тын бутархайн сонголтыг оруулахаас өмнө тоогоо нүдээнд оруулсан бол энэ нь тоонд нөлөөлөхгүй.
C. Он сар өдөр оруулах
1. Он сар оруулах нүдээ сонгон дар.
2. Он сар өдрөө доорх байдлаар бич.
Он сар өдрийн хувьд хаалт хэрэглэх буюу өдөр сарыг тусгаарлагч ашиглан нь бичнэ: Жишээ нь: 9/5/2002 эсвэл 5-Sep-2002.
Тухайн үеийн он сарыг оруулахын тулд хялбархнаар ctrl+;
Цагийн хувьд 12 цагийн хэлбэрт тулгуурлаж цагаа бичээд зай аван АМ эсвэл РМ гэж тэмдэглэнэ. 9:00 p эсвэл АМ оруулна.
Тухайн үеийн цагийг оруулахын тулд ctrl+shift+; гэж хялбараар дарж болно.
Цаг болон он сарыг оруулахад өмнө нь тохируулсан форматаар харагдажболно эсвэл Regional and Language Options тохируулагдсан он сар өдрийн хэлбэрээр ордог. Хэрэв энэ хэлбэр нь өөрчлөгдвөл нүдэн дэхь формат бас өөрчлөгдөнө гэсэн үг юм.
Хэрэв та дээрх хэлбэрийг хэрглэхийг хүсэж байгаа бол он сар өдөртэй нүдээ сонгоод дараа нь CTRL+SHIFT+# эсвэл CTRL+SHIFT+@-г дараарай.
D. Ижил мэдээллийг хэд хэдэн нүдэнд ганц удаа оруулах
1. Ижил мэдээллээ аль нүдэнд оруулах гэж байгаагаа сонгоно. Нүднүүд заавал зэрэгцээ байх шардлагагүй.
Сонгох | Хийх үйлдэл |
Нэг нүд | Нүдийг сонгох буюу 4 сумаа хэрэглэх |
Нилээд хэдэн нүдийг сонгох | Эхний нүдийг дарж сүүлийн нүд хуртэл хулганаа чирж сонгох эсвэл SHIFT товчийг дарж 4 сумаараа өргөтгөх замаар сонгож болно. Мөн та эхний нүдээ сонгож F8 дарангаа сумаараа өргөтгөлийг хийж болно. Сонголт өргөсгөлтийг зогсоохдоо дахин F8-г дар. |
Том хэмжээний нилээд хэдэн нүдийг сонгох | Эхний нүдээ сонгож харагдах сүүлийн нүд хүртэл SHIFT товчигй даран сонгоно. |
Бүх нүднүүдийг сонгох | Select All гэсэн товчийг дарах Мөн бүх нүдийг сонгоход CTRL+A дарж болно.Тэмдэглэгээ Хэрэв ажлын хуусан дээр мэдээлээл байгаа бол зөвхөн тэр хэсгэгт сонголт хийнэ. Хоёр дахь удаагаа CTRL+A-г дарснаар бүх нүдийг сонгоно. |
Зэрэгцээ бус нүд эсвэл эгнээ мөрийг сонгох | Эхний нүдийг сонгож CTRL товчийг удаанаар дарж хүссэн эгнээ мөрүүдээ сонгож болно. Мөн эхний мөрөө сонгож SHIFT+F8 эгнээ мөрүүдийг сонгож болно. Сонголтыг зогсоохын тулд дээрх товчийг дахин дарна. Тэмдэглэгээ Та хэсэг нүднүүдийн эсвэл нүдний сонголтод хүчингүй болгох үйлдэл хийж чадахгүй. Зөвхөн зэрэгцээ бус бүхий л нүдэн дэх сонголтыг хүчингүй болгох болгох боломжтой. |
Бүхэл мөр баганыг сонгох | Мөр баганын сонголтын эхлэлийг дарах; Мөрийн эхлэл, Баганын эхлэл Мөн та хамгийн эхний мөр, баганыг сонгож дараа нь CTRL+SHIFT+сумны товчнууд гэж дарснаар сонгож болно. Тэмдэглэгээ Хэрэв мөр баганад мэдээлэл агуулагдсан байвал CTRL+SHIFT+сумны товчнууд нь хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг сонгох бөгөөд дахин дарснаар бүхэл мөр баганыг сонгоно. |
Зэрэгцээ мөр баганыг сонгох | Эхлэх нүднээс доош эсвэл баруун тийш хулганаа чирэн сонгох эсвэл эхний нүдийг сонгож SHIFT даран сүүлийн нүдийг дуустал сонголт хийнэ. |
Багана болон мөрийн хамгийн эхний эсвэл сүүлийн нүдийг сонгох | Багана мөрөө сонгон CTRL+сумны товчуудаа дарна. |
Ажлын хуудсан дээрх эсвэл хүснэгтэн дээрх эхний эсвэл сүүлийн нүдийг сонгох | CTRL+HOME гэж дарснаар ажлын хуудасны эхний нүдийг сонгоно. Харин CTRL+END гэж дарснаар сүүлийн нүдийг сонгоно. |
Ажлын хуудсан дээрх хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг сонгох | Эхний нүдийг сонгон CTRL+SHIFT+END дарж хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг гаргана. |
Идэвхитэй нүдээс Илүү эсвэл цөөн нүдийг сонгох | SHIFT товчийг удаанаар даран шинэ сонголтондоо хийхийг хүсэж байгаа сүүлийн нүдийг дарна. Тэгш өнцөгт идэвхитэй нүднүүд болон дарсан нүд тань шинэ сонголт болно. |
0 comments:
Post a Comment