Хэрхэн Компьютераа дуу чимээ багатай болгох вэ?

Friday, August 8, 2008 · 0 comments

Компьютер тань элдэв дуу чимээ гаргаж, энэ нь өдрөөс өдөрт чангарч таныг ядрааж байгаа бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу?
Алхам 1.
Хивс гэх мэт зөөлөн материал нь дуу чимээг багасгадаг учир компьютерийн ойролцоо дэвсэж өгч болно. Гэхдээ компьютерийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар байрлуулах хэрэгтэй үгүй бол компьютер тань хэвийн хэмжээнээс илүү халж эхлэх болно гэдгийг анхаараарай!

Алхам 2.
Компьютерийн дуу чимээ гаргадаг хэсгүүдийг болох компьютерийн сэнс болон цахилгаан залгуураа дуу чимээгүй, шинээр солиод үзээрэй.

Алхам 3.
Хуучин дуу чимээтэй хатуу дискээ шинээр сольж болохоос гадна хатуу дискийг хөдөлгөөнтэй байдлаар байрлуулах нь дуу чимээг багасгаж өгнө.

Алхам 4.
Хатуу гадаргуу дээр байрладаг компьютерийнхаа хайрцагт /compumer’s case/ зөөлөвчтэй тулгуурыг доод хэсэгт нь байрлуулж өг. Мөн силиконтэй жийргэвчийг сэнс компьютерийн хайрцаг хоёрын хооронд байрлуулж өгснөөр компьютер тань илүү дуу чимээгүй болох болно.

Алхам 5.
Компьютерийнхаа гадна дотор дахь эрэг боолтыг сайтар шалгаж үзээрэй. Энэ нь дуу чимээ гаргах нэг шалтгаан байж болох юм.

Алхам 6.
Цахилгаан үүсгүүр залгуур тань компьютерийн сэнсний ойролцоо байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь залгуурыг халаах нөхцөл болж өгдөг нь дуу чимээ үүсгэж байж болох юм.

Хэрхэн зөөврийн компьютерийн батарейн цэнэгийг урстгах вэ?

· 0 comments

Та зөөврийн компьютер хэрэглэдэг бол түүний батерей юу юунаас илүү чухал гэдгийг сайн мэдэх биз. Чухам лаптопын батерейн тусламжтайгаар л бид хаа хүссэн газраа өөрт хэрэгтэй бичиг баримт бусад софтвераа хялбар зөөвөрлөн ашигладаг. Яг чухал хэрэгцээтэй үед чинь батарей цэнэггүй болж уур бухимдлыг тань хүргэж байв уу? Доорх зөвлөмжүүд зөөврийн компьютерийн батарейн цэнэгийг илүү удаан барихад тусална.


1.Дэлгэцийн тохируулгын тод байдлыг бууруулж өг. Өөрөөр хэлбэл brightness буюу дэлгэцийн өнгө тохируулгыг хагасаар эсвэл түүнээс ихээр бууруулах нь таны батерейн барих хугацааг нэг цагаар ихэсгэж чадна. Ихэнх хүмүүс дэлгэц батерейн цэнэгийг амархан бууруулдаг гэдгийг мэддэггүй.


2. Хэрэглэгдээгүй байгаа девайсуудаа унтраа. Энэ нь wifi болон bluetooth wireless зэрэг девайсууд байдаг та итгэхгүй байж болох юм. Гэвч эдгээр нь хэрэглэгдэхгүй ч асаалттай байвал цэнэгийг тань бардаг гэнэ шүү.


3.Гадны холболтуудыг салга. Хэрэв та үнэхээр чухал ажилтай батерей тань 0% заах гэж байгаа бол USB болон bluetooth оролттой хулганаа салгаж, өөр хэрэглэгдэхгүй байгаа гадны холболтуудыг салгаж өгвөл батерейн цэнэгийг дахин хэдэн минутаар уртасгах болно.


4. Хатуу дискний идэвхитэй байдлыг багасга. Хатуу дискэнд жижиг хэмжээний диск эргэж байдаг.Энэ диск нь хэдий чинээ олон эргэнэ төдий чинээ батарейн цэнэгээс хороож байдаг. Хатуу дискний идэвхжилийг багасгахын тулд эхлэл буюу start up-тай хамтдаа ажилладаг програмуудыг түр хугацаагаар зогсоох хэрэгтэй жишээ нь вирусын эсрэг програм. Spyware мөн дэлгэцийн доор байрлах удирдлагын хүснэгтйг ч бас түр хаах нь батерейг тань хэмнэх болно.


5.Хатуу дискний идэвхижлийг багасгах өөр нэгэн арга бол та хатуу дискээ тогтмол хувааж буюу хэрэггүй файлаас нь салгаж байх явдал юм. Энэ нь таны компьютерийн хурдыг сайжруулна


6.Өөр нэг арга бол RAM-ийн хэмжээг нэмж болно. Ингэснээр таны хатуу дискэн дахь ачаалал багасч батерей цэнэгээ илүү удаан хугацаанд хадгалан үлдэх юм.


7.Батерейн нөхцөлд анхаар. Үргэлж батерейгаа нэг цагийн хугацаанд цахилгаанд залгаж цэнэглэн дараа нь нэг цагийн хугацаанд цахилгаан үүсгүүрээс салгаж бай. Учир нь батерей өөрийн санах ойтой байдаг ба ингэж нөхцөлийг нь өөрчлөхөд цэнэглэгчгүйгээр удаан хугацаанд байх чадвартай болдог. Батерейн цэнэгийг 0 зэрэгт хүртэл нь ажиллуулж дараа нь бүрэн цэнэгтэй хүртэл нь цэнэглэж байвал батерейн нөхцөл сайжрах болно.

Laptop - ныхаа баттерэйг хэрхэн удаан бариулах вэ?

· 0 comments

Шинэхэн баттерэйнүүд цэнэглэлгүйгээр 3-4 цаг цэнэгээ барьдаг. Харин жилийн дараа энэ хугацааныхаа талд нь л дөнгөж хүрдэг. Laptop ны баттерэйг 2 жил тутамд сольж байх хэрэгтэй байдаг.

Тэгвэл баттерэйг хэрхэн удаан бариулдаг болгох вэ?

1. Анх эхлээд баттерэй худалдаж авсан бол 10-12 цаг цэнэглэх хэрэгтэй. Энэ нь тухайн баттерэйны багтаамжийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

2. Та Laptop ныхоо цэнэгийг дуустал нь бүү цэнэглээрэй. Цэнэгээ бүрэн дуусгаад дараа нь цэнэглэх хэрэгтэй. Ялангуяа хэрвээ таны баттерэй никлээр хийгдсэн бол энэ бүр их хамаатай. Ер нь гар утас ч тэр ,Laptop ч тэр никлээр хийгдсэн бол цэнэгээ маш бага болсон хойно эсвэл бүр дууссан хойно нь цэнэглэх ёстой байдаг. Та хэрвээ өөрийн баттерэйгээ ямар нь вэ гэдгийг мэдэхгүй байвал баттейрээгээ хараарай. Баттерэйнүүддээр юугаар хийснийг нь бичсэн байдаг.

3. Энергээ хэмнэх хэрэгтэй. Хэрвээ та хол газар яваа ба цэнэглэгч ашиглах боломжгүй байгаа үед олон программуудыг нэг зэрэг ашиглах хэрэггүй. Энэ нь таны цэнэгийг барихад тусална. Нэн ялангуа CD болон disc үүдийг уншуулах үед маш их цэнэг үрдэг.

4. Хэрвээ боломжтой бол дэлгэцнийхээ гэрлийг байнга багасгаж бай. Энэ нь таны цэнэгийг хэмнээд зогсохгүй нүдэнд тань хүртэл амар байх болно.

5. Та юмаа хийж дууссан бол бүх хавтаснуудаа хаах хэрэгтэй. Хэрэглэхгүй ч гэсэн хавтаснуудыг нээлттэй байлгах нь цэнэг үрдэг байна.

6. Одоо үед литэн баттерэйг их хийдэг болсон ба хэрвээ та баттерэйгаа удаан бариулья гэж бодож байвал литэн баттерэй авах хэрэгтэй.

7. Мөн USB device болон mouse зэрэг гаднаас залгаж буй зүйлүүд мөн маш их баттерэй үрдэг.

8. Laptop - доо RAM нэм.

9. Баттерэйгээ цэвэрхэн байлга. 2 сар тутамд баттерэйгаа арчиж цэвэрлэж байх шаардлагатай.

10. Laptop оо аль болох температур багатай өрөөнд байлгах хэрэгтэй. Ингэх аваас Laptop илүү бага баттерэй зарцуулдаг.

11. Windows control panel руу орж, power options хэсэгрүү орох хэрэгтэй. Тэндээсээ
Select the ‘max battery’ for maximum effect гэсэн хэсгийг сонгох хэрэгтэй.

12. Тоглоомууд мөн баттерэй их үрдэг.

13. Bluetooth асаасан үед мөн Laptoр ны цэнэг хурдан унадаг.

14. Speaker-ээ унтрааж байх хэрэгтэй.

15. Хэрвээ та Laptop оо ашиглахгүй л байгаа бол тэр чигээр нь унтраах хэрэгтэй. Хүмүүс standby mode-ыг цэнэг үрдэггүй гэж боддог. Гэтэл standby mode нь адил цэнэг үрж байдаг.

Бизнесийнхээ санхүүг хэрхэн хяналтандаа байлгах вэ?

· 0 comments

Бизнесээ ашигтай байлгахын тулд та хамгийн түрүүнд орлого, зарлагаа сайтар хянаж удирдах ёстой. Та санхүүгийн бичиг баримтуудыг системтэй хөтөлж, байнга хөтөлж байснаараа хэзээ ямар шийдвэр гаргах вэ гэдгээ мэдэх ба байнга санхүүгээ хяналтандаа байлгаж чадна. Ихэнх жижиг төрлийн бизнесүүд санхүүгийн хяналтгүй байснаасаа болж дампуурдаг байна.

Бизнесийн санхүүг хөтлөх нь хэдий танд хэцүү, төвөгтэй байж болох ч энэ нь таны бизнесийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг бодолцож ,заавал хөтөлж байх ёстой.

Тэгэхээр яг санхүүгийн хяналт гэж юу вэ?

Санхүүгийн хяналтыг данс бүртгэл гэж ойлгож болохгүй. Эдгээр нь өөр зүйлүүд гэдгийг та сайн ойлгоорой. Данс бүртгэл тоог л бүртгэдэг: орлого, зарлага, авлага, өглөг, хөрөнгө, өр төлбөр гэх мэт....

Тэгвэл санхүүгийн хяналтыг хийхэд дээрхи данс бүртгэл суурь нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл таны санхүүгийн хяналтыг хийхэд ашиглагдах зүйл бол данс бүртгэл юм. Данс бүртгэл нь таны бизнест учирч болох аюулыг эртнээс танд сануулж өгдөг. Яагаад гэвэл та байнга дансаа хөтөлж байна гэдэг нь бизнесийхээ явцыг байнга ажиглаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл та тухайн гарч буй зардал, тэр өр зэргийг дандаа толгойндоо тогтоож бодож явна гэж байхгүй.

Та санхүүдээ сайн хяналт тавьж байхын тулд дараах зүйлсийг хийж дадах ёстой юм.

1. Бизнестээ тодорхой зорилго тавь.
Та жил болгон бизнесийхээ өмнө тодорхой зорилго зорилтыг бий болгох ёстой юм. Тэгээд тухайн зорилгодоо хүрэх төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Жишээ нь: бүтээгдэхүүний сайжруулалт, бүтцийн өөрчлөлт, маркетингийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг байж болно. Ямар ч зорилго, зорилт байсан та тухайн тавьж буй зорилгоо санхүүгийн тодорхой хугацаанд хийх ёстой юм. Хамгийн гол нь та тухайн зорилгоо ямар хугацаанд, ямар төсвийн хүрээнд хийхээ бас тодорхойлж гаргах ёстой.

2. Данс бүртгэлээ нарийн чанд бөгөөд байнга хөтөлж байх ёстой.
Компьютер таны данс хөтлөлтийг амархан болгож өгдөг. Энэ нь таныг будилхаас хамгаалах ба өдөр бүр шинэчлэлт хийж байхад тань маш амар байх ба хараад дүгнэлт гаргахад ойлгомжтой байх болно.

3. Сар бүр дүгнэлт гаргаж , үр дүнг тооцож бай.
Сар бүр орлого, шууд зардал, илүү зардал, гэнэтийн зардал зэргийг гаргаж байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ та сар бүрийхээ төсвийг гаргасан байсан бол тухайн төсөвд тань таарсан эсэх ,илүү гарсан эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй. Энэ нь таныг ямар зүйлдээр анхаарал хандуулах ёстой, ямар зүйлдээр хэт их зардал гарч байгааг хэлж өгөх болно.

4. Данс бүртгэлийнхээ аль хэсэгт хамгийн их анхаарал хандуулж, аль хэсэгт дүн шинжилгээ хийх ёстой юм бэ?

  • Харьцуулсан шинжилгээ. Мэдээж та зардалуудаа гаргаж ирсэн байгаа. Тэгвэл ямар зүйлдээр их зардал гарч байгааг харьцуулан олж болно. Мөн та орлогоо өмнөх сартайгаа харьцуулж ихэссэн, багассан эсэхийг харьцуулах ёстой. Хэрвээ ихэссэн, эсвэл багассан бол та учир шалтгааныг нь олж илрүүлэх ёстой юм.
  • Ашиг . Хэрвээ бизнесийн тань ашиг буурсан байх аваас энэ мэдээж сануулга илгээж байгаа хэрэг. Тэгвэл ашгийн бууралт зардалын өсөлтөөс болсон эсэх, орлогын буралтаас болсон эсэхийг тодруулах ёстой болно. Ингэж өөрчлөлтийн шалтгааныг олж илрүүлнэ гэдэг танд гарч ирж буй асуудалд хариу үйлдэл үзүүлэхэд тус болох юм.
5. Бэлэн мөнгө хамгийн чухал.
Та юуны өмнө сар болгон хэрэглэх мөнгөний хэмжээг гаргаж, тусад нь байлгах хэрэгтэй. Ямар ч төлөвлөгөөгүйгээр бэлэн мөнгийг оффис, сефиндээ байлгаж болохгүй. Хэтэрхий их мөнгийг бэлэн байлгах аваас та хэр хэмжээний мөнгө үрж байгаагаа мэдэхгүй, буюу ямар ч баримжаагүй болдог гэж болно. Тэгэхээр та тодорхой хэмжээний бэлэн мөнгийг төсөвлөөд, тухайн мөнгөө л үрэх хэрэгтэй. Ингэх аваас та мөнгөө багасаж, ихсэж байгааг мэдэж байх болно.

Санхүүдээ хяналт тавихдаа дараах зүйлсээс та зайлсхийх ёстой.

Хэтэрхий олон зорилго,зорилт тавих.
Хэтэрхий олон зорилго зорилт тавих нь үйл явцын чанарыг буруулах ба үр дүн нь муу гардаг. Тэгэхээр цөөн хэдэн том зорилго тавьж ажиллах нь илүү сайн үр дүнг үзүүлнэ.

Данс бүртгэлийг цалгардуулах
Энэ хамгийн муу зүйл гэдгийг санаж аваарай.
Данс бүртгэлийг байнга хөтөлж, байнга үнэлэлт өгж байх аваас таны бизнес хэзээ ч хяналтнаас гарахгүй гэдгийг танд хэлмээр байна.

Зөөврийн Компьютерийн Дэлгэцийг гадна ашиглахад хэрхэн тохиромжтой болгох вэ?

· 0 comments

Та зөөлөн салхинд илбүүлэн, шувуудын уяхнаар жиргэх дууг сонсонгоо ажлаа хийхийг хүсэвч зөөврийн компьютерийн дэлгэц гадаах орчинд гялбаж харахад төвөгтэй байдаг хүндрэлтэй. Тэгвэл бид таньд доорхи зүйлсийг зөвлөж байна.


1. Хэрэв боломжтой бол өөрийн дэлгэцийн тохируулгыг хамгийн хурц тод дээр нь тавь. Энэ нь дүрслэлийн хэмжээг харьцуулна гэсэн үг юм.


2. Гөлгөр цаастай, бүдэг дэлгэц нь гялбахаас хамгаалдаг ба хэрэв та ийм дэлгэцтэй бол үргэлж дэлгэцийг бүдэг болгодог онцгой нэгийг нь худалдаж авч байгаарай!


3. Их гэрэлтүүлэгийг ашиглахад их цахилгаан зарцуулалтыг шаардаг учир залгууртай ойрхон газар олохыг хичээгээрэй! Зөөврийн компьютерийн дэлгэц нь их эрчим хүчийг шаарддаг гэдгийг дашрамд хэлье!

4. DIYing юм уу зөөврийн компьютерийн бүрээс аваарай энэ нь гадаа бол компьютерийг тань халаахаас сэргийлж дотор бол хурцаар гялбахыг багасгана. Эсвэл та энгийн картонон цаасыг ашиглаж болно энэ нь таны компьютер болон бусад зүйлсүүд жишээ нь USB хуганыг тань хэт халахаас сэргийлэх болно.

5. Уншихад тохиромжтой сүүдэр бүхий газрыг өнцгүүдээ өөрчилөн, туршиж үзэж олоорой!

Зөвлөгөө: Та мөн гадаах хэрэглээндээ зориулж урт залгуур худалдаж авч болох ба батарейгүй болж ажлаа алдахаас тань бүрэн сэргийлэх болно. Тэгэхдээ та залгуураа хэн нэгэн хүн тээглэхгүй байхаар байрлуулаарай!


Хэрэв та Mac зөөврийн компьютер хэрэглэдэг бол өнгөт дэлгэц дээр нь тавьбал текст уншихад эвтэйхэн байх болно. Зөөврийн компьютерийнхаа гарнаас Control-Option-Command-8-ийг дарвал өнгөт дэлгэцэнд хувиргалтыг хийх болно.
Анхааруулга: Нарны тусгал хэт халуун бол компьютерийн дэлгэцэнд аюул учруулж магадгүйг сануулъя!

Хэрхэн залхуурлаас салах вэ?

· 0 comments

Бидний ихэнхийн бодол төсөөлөлд олон зүйлсийг хийх төлөвлөгөө байдаг боловч залхууралдаа бууж өгөн гар бариад ирээдүйн ололт, амжилтаас нүүр буруулдаг. Дараа нь сэтгэл дундуурхан өөрийгөө шүүмжлэн шаналдаг шүү дээ. Яг одоо та энэ байдлаа даван туулмаар байна уу? Хэрхэн гэдгийг мэдэхгүй бол анхаарлаа хандуул!
Алхам 1.
Яагаад залхуурч аливаа зүйлсийг хойшлуулж байгаагаа бод. Шалгалтандаа унахаасаа айж байна уу? Биеээ дайчлахаас эмээж байна уу?Жижиг зүйлсүүдээс эхэлвэл ажиллаж эхэлэхэд бэлэн байна уу? Та амархан сэтгэл санаагаар унадаг уу? гээд л залхуурах, хойшлуулах шалтгаанаа бод.
Алхам 2.
Хүнд хэцүү төсөл, ажил, хичээлээ жижиг амархан хэсгүүдэд хуваа. Хэсэг бүрийг тус тусад нь чанартай хийвэл нийт ажил тань үр дүнтэй болж байгаа хэрэг юм.
Алхам 3.
Өөрийн гүйцэтгэлдээ хугацаа тогтоон өг. Жишээ нь нэг хуудас мэдээллийг тэдэн минутын дотор уншиж дуусгана гэх мэт.
Алхам 4.
Удаан хугацаагаар өөрийгөө залхаан суухаас татгалз. 1-2 цаг тасралтгүй сурч хичээллэ, ингэж хичээллэж дуусаад өөртөө амрах цаг гарга. Үүний дараа дахин эрч хүчтэйгээр сууж эхлэж болно.
Алхам 5.
Аливаа хүнд хэцүү төсөл, даалгаврынхаа амархан хэсгээс эхэл. Эхлэл нь хүнд санагдвал арай хялбар дундахь хэсгээс нь ажиллаж эхлэх гэх мэт. Зөв хариулт, шийдлийг олох бүрдээ өөрийгөө урамшуул.
Алхам 6.
Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ эсвэл хамтран ажиллагсадтайгаа мөрий тавь. Тодорхой хугацаанд хийх төслөө, эсвэл ажлаа хийж дуусгана гэж мөрий тавь. Ийм маягаар өөртэй хариуцлага бий болгож бас та хожиж өөртөө ашиг унагаж болно. Хэн бүхэн мөрийнд хожих дуртай байдаг.
Алхам 7.
Төвлөрөх орчинг өөртөө бий болго телевизороо унтрааж, утасныхаа дууг хааж, радио хөгжим гээд таньд саад болох зүйлсээс чөлөөлөгд. Тэгээд төвлөр, хий амархан байх болно.
Алхам 8.
Хийх зүйлсүүдээ жагсаан бичиж болно. Хийж дууссаныхаа дараа жагсаалтын өмнө тэмдэг тавиж болно. Энэ нь их кайфтай байдгийг дашрамд хэлье та үүнийшг туршаад үзээрэй гүйцэтгэж дууссан жагсаалтаа та сэтгэл бахдан харахад ч бас сайхан шүү!


Зөвлөгөө: Бидний төсөөлөл бодол хамгаас хүчтэй байдаг учир та чадна, болно, бүтнэ гэсэн төсөөлөлүүдээр өөрийгөө дүүргээрэй. Энэ нь эргээд таньд уулын чинээтэй бэрхшээлийг ирмэх төдийд хийх хүчийг хайрлана. Эерэгээр төсөөлөн бодоцгооё! Good Luck

Компьтераа хэрхэн хурдан асаадаг болох вэ?

Saturday, August 2, 2008 · 0 comments

Тэгэхээр энэ зөвлөмж маань таны алтан цагаас багагүй хороодог компьтер асахдаа удаан байх, хааяа энэ нь таны уурыг барж, өөр хийх ёстой зүйлийн цагаас тань хумслах аюулаас цөөхөн бас хялбархан алхамаар аврах зөвлөмж юм. Үүнд маань ямар нэгэн software ч шаардлагагүй билээ.

1.”Start” гэж нэрлэгдэх дэлгэцийн зүүн доор байрлах ногоон товчийг дар.
2. “Run” гэсэн товчийг дарснаар хайрцаг гарч ирэх болно.
3.Одоо хайрцган дээр "msconfig" гэж бичээд enter товчийг дар
4. "System configuration utility" гэсэн цонх гарч ирэхэд, цонхны дээд хэсэгт байрлах tab-уудыг олж харах болно.
5. "Startup." гэж бичигдсэн tab дээр дарахад зөвөөр тэмдэглэгдсэн олон нэр бүхий хайрцаг гарч ирнэ.

Хайрцган дээрх нэрсэд анхаарлаа хандуулах юм бол төдийлөн бид хэрэглэдэггүй software жишээлбэл Messenger болон LimeWire гэх мэтийг харах болно. Яагаад бид эдгээр software-г хэрэглэглэхгүй атлаа гаргах шаардлагатай гэж... Тэгэхээр тэдгээрйиг яах вэ? Доор бичсэн алхмуудыг л хийхэд хангалттай.

1. Хэрэглэх шаардлага төдийлөн байдаггүй sofware-ийн зөв тэмдгийг хүчингүй болгоно тэгэхдээ system хайрцган дээрх зөв биш эсэхийг сайтар шалгаарай!
2. Зөв тэмдгийг хүчингүй болгосны дараа "Close" товчны дараахь "apply "товчийг дарахад "You must restart your computer." гэсэн хайрцгийг харах болно хэрэв та компьютераа дахин асаах боломжтой байгаа бол "restart" товчийг дарж, таньд ямар нэгэн дуусгах ажил байгаа бол "Exit without restart" товчийг даран ажлаа дууссаны дараа restart хийж болно. Өөрчлөлт system дахин ассаны дараа хийгдсэн байх болно.

Ингээд л та хийчихлээ одоо дахиад компьютераа асаахад тань давхар дэлгэцүүд гарч ирэхгүй боллоо.

Эссэ яаж бичих вэ?

· 0 comments

Романтай адил эсссэ юуны тухай ч байж болно. Их сургууль болон коллэжуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.

3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн эссэгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич.
• Та хэрвээ үнэхээр сайн эссэ бичиж сурмаар байгаа бол сайн эссэчдээс жишээ авж, тэднээс суралцах хэрэгтэй. Волтайр, Жоан Дидион, Анние Диллард, Чарлэз Ламб, Ралф Валдо Эмэрсон, Торэау, , Шэллэй, Гор Видал зэрэг сайн эссэчид байдаг.

Компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ?

· 0 comments

Нэг програмыг ачааллахыг арван минут хүлээж байгаа бол таньд үүнийг бага цагт хэрхэн ажиллуулах талаар зөвлөгөө өгье!

Алхмууд
1. Компьютераа хурдтай болгоход таны хийж чадах хамгийн сайн зүйл одоо хэрэглэж байгаа үйлдлийн системээ Linux-ээр солих явдал юм.
Ubuntu нь шинэхэн компьютерт сайн сонголт болж чадах бол Damn Small Linux
нь хуучин hardware-ийг сайн ажиллах нөхцөлөөр хангана. Хэрэв таньд
одоохондоо шинэ үйлдлийн систем авах боломж байхгүй бол доорх алхмуудыг
аваарай
2. Firefox-ийг Internet Explorer-ийн оронд хэрэглэ. Firefox нь Internet Explorer-ийг бодоход бага эрсдэлтэй байдаг бөгөөд үнэгүй татаж авч суулгах бүрэн боломжтой. Тэгэхээр таны компьютерийн хурданд нь нөлөөлөх болно. Үнэгүй софтверийн жагсаалт линкээс холбогдох хаягаар орж аваарай.
3. “My Computer" дээр баруун товчоо дарж "Properties"-аас"Tools" гэсэн сонголтыг дарж та компьютераа долоо юмуу хоёр долоо хоногт нэг удаа hard дискээ цэвэрлэж байгаарай!
4. Зарим програмын хэрэглээний Install нь мөн олон арван фонт компьютерийг удаашруулж, вирусын эсрэг програм зайлшгүй шаардлагатай байдаг ч энэ програм компьютерийн хурданд бас нөлөөлдөг. Мөн та сайн Spyware цэвэрлэгчтэй байхыг эрмэлзээрэй. Spyware, Ad-Ware мөн л таны компьютерийг удаашруулах шалтгаануудын нэг юм.
5. Систем сонголтыг аль болох өөрчлөхгүй байхыг бодоорой энэ нь төсөөлөөгүй үр дүнгүүд гаргаж болзошгүй. Хэрэв таньд өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа бол "System Restore" эргээд буцааж болохоор байдлаар өөрчлөөрэй. Энэхүү програмыг 3 замаар гүйцэтгэх боломж байдаг нь:
• "My Computer" –ийг дарж "Control Panel"-ийг сонгосноор энэ сонголтын хаа нэгтээ нь "System Restore" байх болно.
• Start менюгээс "All Programs" –ийг сонгож дараа нь "Accessories" орж "System Tools" –ийг сонгосноор "System Restore"-ийг ачааллуулж болно.
• Энэ хоёр газарт "System Restore"-нь ачааллах боломжгүй бол "C:/WINDOWS/system32/Restore" дээр "rstrui"гэж нэрлэгдсэн байх болно гэхдээ энэ нь зөвхөн Windows XP дээр л болмжтой.
6. Хэрэв таньд олон тооны видео клип болон дуунууд байдаг бол тэднийг зохион байгуулалттай байлгах нь чухал энэ нь бас компьютерийн удаашралд нөлөөлдөг.
7. Е-майлаа тогтмол устгаж бай энэ нь бага зэрэг тусална гэхдээ yahoo е-майл нь нөлөө байдаггүй боловч бусад Thunderbird зэрэг hard drive-тай чинь холбоотой байдаг е-майл програм нөлөөлөх болно.
8. Компьютерийнхаа дэлгэцэн дээр өндөр график бүхий зураг тавихаас татгалзаарай.
9. Дэлгэцэн дахь зургаа өөрчлөхдөө "Windows-Standard" (Start > Control Panel > Screen and desktop > Themes) гэсэн дарааллаар ороорой!
10. Run Disk Cleanup (Start > Programs > Accessories > System Tools > Disk Cleanup). Hard disk дахь цэвэрлэгээг ихэвчлэн С: дээр хийдэг эхлээд гүйлгэж үзээд арилгахыг хүссэн файлын төрлөө сонгоорой.
11. Windows-ийн Updates-ийг татаж авч суулга.
12. Компьютердаа формат хийх нь шинэ үйлдлийн систем авах хүртэл тань хурдтай байлгах боловч файлуудыг тань устгах болно. Иймд хэрэгтэй материал файлуудаа зөөж авах ёстойг сануулъя!
13. Компьютер дахь RAM -ын хэмжээг өргөтгө. Ингэвэл илүү олон програмууд суулгаж болох ба програмууд илүү хурдан үйлдэлд хариулах болно.
• Windows Vista-ийн хувьд хамгийн багадаа 2-4 гега байх
• Windows XP-ийн хувьд 1-2 гега байх нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлнө. XP-ийн хувьд та видео эффэктийг ихээхэн хэрэглэдэг бол гүйцэтгэлд сайн нөлөөтэй байх болно
• Харин Linux-ийн хувьд RAM-ын хэмжээ тийм их байх шааардлага байдаггүй байна.
• RAM өргөтгөх шаардлагагүй байхад өргөтгөл хийвэл энэ нь эргээд гүйцэтгэлд нөлөөлөх аюултай та RAM-даа байнга шинэчлэл хийх шаардлага гарах болохыг анхааруулъя!

Зөвлөгөө:
Та систем файлдаа гэмтэл учруулж болзошгүй тул хэн нэгэн асуудлыг хурдан засах чадвартай хүнтэй холбогдоход бэлэн байх хэрэгтэй.
Файлууд тань гадна drivе-ийг дэмждэг байх хэрэгтэй.
Систем сэргээлтйиг хийж байх
Таны хийх гэж байгаа зүйлсийн үр дүн юу вэ гэдэг дээр блог форумаас хайлт хийж үз!
Нэг дор өөрийн файлуудыг устгаж өөрчлөхөөс татгалз! Энгийнээр алхам алхмаар хийж, хийх тоолондоо компьютераа дахин асааж унтрааж компьютераа хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж байх

Анхааруулга:
Дахин сануулахад компьютер дахь hardware- ээ гэмтээхээс сэргийл. Хэрэв гэмтвэл их үнэтэйгээр дахин солих учраас болгоомжтой байгаарай.
Хэрэв та hardware солихоор болсон бол түүний дотор юу байгааг харахаас бүү эмээгээрэй мөн энгийн дүрмүүдийг баримтлах нь чухал жишээ нь цэвэрлэвэл хуурай болтол нь хүлээх мөн хэт их хүчлэхгүй байх гэх мэт
Хэрэв та шинэ хардвер худалдаж авч байгаа бол өөрийн компьютерт таарч байгаа эсэхийг сайтар шалгаж үзээрэй.
Цахилгаан залгуурыг хэзээ ч битгий онгойлгоорой. Хэдийгээр цахилгаанаас салсан хэдий ч цахилгаан үүсгүүр нэг хэсэгтээ хадгалагдаж байдгийг санах хэрэгтэй.

Power Point дахь Presentation-дээ хэрхэн дуу оруулах вэ?

· 0 comments

Power Point дахь Presentation буюу танилцуулга нь бидний хэрэглээнд өргөн хэргэлэгддэг.Тэгвэл танилцуулгаа сонирхолтой болгохын тулд интернэтээс үнэгүй дуу татан авж оруулж болно. Энэ нь их хялбархан байх бөгөөд үр дүнгээ өгөх болно.


1. Татах гэж байгаа Файл Power Point-ийг дэмждэг байх нь чухал. РР нь эдгээр форматыг жишээ нь: MID (MIDI), AIFF, мөн MP3-ийг дэмждэг. Татах файл чинь эдгээрийн нэгийг нь дэмждэг байх эсвэл хувиргагч тань дэмждэг байх шаардлагатай. Зарим тохиолдолд татсан файл онцгой тоглуулагчийг шаардах нь бий.
2. Ямар төрлийн дууг тавихаа сонго. Энэ нь мэдээж таны Presentation буюу танилцуулгын төрлөөс хамаарна. Хэрэв хөгжилтэй чөлөөт танилцулга бол сонголт өргөн чөлөөтэй байх боловч мэргэжлийн түвшинд хийж байгаа бол дууны сонголтод анхаарах хэрэгтэй. Танилцуулгын дундуур тайлбар яриа хийх бол дууныхаа тохируулгыг бага хэмжээ дээрээ тавих хэрэгтэй.
3. Үнэгүй дуу татаж авах боломжтой вебсайтуудаар зочил. PowerPoint дэмжих дуунуудыг BrainyBetty, RoyaltyFreeMusic, болон MyMusicInc вебсайтуудаас татаж авч болно мөн өөрийн хайлтыг хүссэн дуундаа хийж болно.
4. Өөрийн дууныхаа нөөцийг шалга. Таньд мэдээж олон мр3 болон СD дээрх дуунууд байгаа байх тэдгээрийг мөн танилцулгадаа ашиглах боломжтой. Мэдээж СD дээрх дуунуудыг тоглох боломжтой файл руу хувиргасны дараа хэрэглэнэ.
5. Ингээд хадгалсан дуугаа танилцуулгадаа хийхэд их хялбархан "Insert" руу орж "Movies and Sound" дарж хадгалсан дуугаа оруулна.
Ингээд л та хийчихлээ, таны танилцуулга бусдад таалагдахаар болсон гэдэгт итгэлтэй байна. Good Luck! Tongue out

Хэрхэн Rеcycle Bin буюу хогийн савний багтаажийг ихэсгэх вэ?

· 0 comments

Устгасан файл материалын чинь хэмжээ хэтэрч хогийн сав тань ачааллаж дийлэхгүй байна уу? Хогийн савны хэмжээг ихэсгэх их хялбар байдаг. Ердөө л хэдхэн алхам.
Алхам 1.
Дэлгэцэн дээр байрлах хогийн савныхаа баруун товчинд дараарай.
Алхам 2.
“Properties.” гэсэн товчийг дараарай.
Алхам 3.
Үүний дараа Global гэсэн хүснэгтэн дээр дарах хэрэгтэй.
Алхам 4.
Зайн хэмжээг өсгөх багасгах бүхий хэсэг гарч ирнэ түүний хэмжээг нэмэгдүүлснээр таны хогийн саван дахь хэмжээ нэмэгдэх юм. Ингээд эхлээд apply гэсэн товчийг дараад дараа нь OK дараарай.

Тестээр авах шалгалтыг яаж сайн өгөх вэ?

· 0 comments

Тестээр шалгалт өгөх зарим тохиолдолд эрсдэл ихтэй байдаг. Мөн тэстээр шалгалт өгөхдөө өөрийхөө мэдэж буй зүйлээ сайн харуулах нь их чухал. Тэгвэл танд хэдэн стратеги зааж өгье. Та энд бичсэн байгаа хэсэг бүрд анхаарал хандуулаарай. Хэсэг бүр танд юу хийхийг чинь заасан байгаа.

D= Direction - Журам
Эхлээд тестнийхээ журмыг нь сайн хар. Тэгээд ойлгохгүй байгаа журам болгоноо багшаасаа асуу. Зөвхөн журмыг нь сайн дагаснаар та тэстэндээрээ сайн оноо авна. Хэрвээ та журмыг нь сайн дагахгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.

E=Examine- Шалгаж нягтлах
Та тэстийг бүхэлд нь нэг хараад хэр зэрэг их ажил хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Ингэснээр та тэдгээрийг хэдэн хэсэг болгон хувааж, тэдгээрийг зохицуулахад танд амар болно.

T=Time- Цаг
Ингэж хэсэг болгон хуваасныхаа дараа хэсэг болгондээр нь хэр их хугацаа зарцуулахаа шийд. Хэрвээ хэсэг бүр өөр өөр оноотой бол хамгийн их оноотойд нь их цаг зарцуулах хэрэгтэй. Та цаг бага үед нэг зүйлдээр хэтэрхий их хугацааг зарцуулж болохгүй.
E=Easiest- Хамгийн амархан
Эхлээд хамгийн амархан асуултуудад хариулж эхлэх хэрэгтэй. Та хэрвээ тэстийхээ эхний хэсэгт хүнд асуулттай таарах юм бол хариулж чадах байсан асуултууддаа хариулж чадахгүйд хүрнэ. Тиймээс хамгийн амархан асултуудаас эхлэх хэрэгтэй.
R=Review- Бөглөх
Хэрвээ та цагаа зөв зохицуулж чадсан бол асуултуудаа бөглөж чадах ба амжилттай дуусгаж, зөв бөглөх боломжтой болно.
Дараа нь тэстийн журманд бичигдсэн бүх шаардлагыг хангасан эсэхээ шалгаарай.
Та дээрх аргыг тэст бөглөхдөө ашиглах юм бол илүү сайн бөглөж, илүү сайн дүн авах болно.

Excel дээр хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?

· 0 comments

Excel-ийн нүдэн дахь мэдээлэлтэй ажиллах:
А.Тоо эсвэл текст оруулах
1. Нүдэн дээрээ дар.
2. Хүссэн текст болон тоогоо оруулаад enter эсвэл tab-г дар.
3. Тухайн багананд шинэ мэдээлэл оруулах гэж байгаа бол нүдийг өргөтгөхийн тулд alt+enter-г дараарай.

Тэмдэглэгээ:


Та enter товчийг дарснаар мөр доошоо шилжих бол tab товчийг дарснаар нүд тань баруун тийшээ шилжинэ. Дашрамд хэлэхэд tab товчний чиглэлийг өөрчилж болохгүй боловч enter товчний чиглэлийг өөрчилж болно. Үүний тулд:
1. Microsoft Office Button товчийг дарж дараа нь Excel Options дар.
2. Advanced категори дахь Edit сонголтоос After pressing Enter –ийг сонгож move selection энэхүү хайрцгаас яг ямар чиглэл үйлдэлтэй болгохоо Direction хайрцганд тохируулан хийгээрэй.Энэ сонголтод баруун, зүүн, доошоо, дээшээ гэх мэтчилэн чиглэлийн сонголтууд байна.

Хэрэв нүдэн дээр ##### гэсэн тэмдэгт гарч ирсэн бол баганын өргөнөөс оруулсан дата дахь тоон формат илүү гарсан гэсэн үг. Энэ үед баганын өргөнийг ихэсгэх хэрэгтэй болно. Үүний тулд: Нэг нүдэн дээр хоёр мөрийг нийлүүлснээр баганын өргөнийг ихэсгэх юм.
1. Мөрүүдийг нэгтгэх нүдэн дээрээ дар.
2. Home tab сонголтоос Cells group сонгож Format-г дар.
3. Cell Size сонолт дээр доорх зүйлс гарч ирнэ.
i. Бүх текстийг нүдэнд тохируулах бол AutoFit Column Width-г дар
ii. Тодохой мөрийн хэмжээг өгөх бол Column Width-г дарж дараа нь Column width хайрцганд хүссэн хэмжээгээ бичиж өг.
Мөн та нүдэнд багтахгүй байгаа текстийг нэг багананд доош нь багтааж бичиж болно. Үүний тулд:
1. Текстийг нэгтгэх гэж байгаа нүдэн дээр дар.
2. Home tab-с Alignment хэсэгт Wrap Text-г дар.
Тэмдэглэгээ: хэрэв текст ганц урт үг байвал дээрх үйлдэл идэвхигүй харин та баганын хэмжээг уртасгаж эсвэл фонтын хэмжээг багасгах замаар текстийг засварлаж болно.
• Microsoft Excel дээрх нүдэн дэхь тоо нь нүдэнд хадгалагдаж байгаа тоон форматаас тусдаа байдаг. Оруулсан тоо нь ойролцоогоор орсон байдаг ба жинхэнэ тооцоон дээрээ харагдаж байгаа тоог бус хадгалагдсан тоог хэрэглэдэг.

Хэрхэн тооны форматыг өөрчлөх талаар:


1. Тооны форматыг өөрчлөхийг хүсэж байгаа нүдийг сонгоно.
2. Home tab дээр Number хэсгээс General гэсэн сонголтыг дарж хүссэн форматаа товш.
Боломжтой бүх жагсаалтаас форматаа сонгох гэж байгаа бол More-с Category-г сонгож хүссэн форматаа сонгож болно.
Тооцоолох шаардлагагүй жишээ нь утасны дугаар гэх мэт тоонуудыг текст форматтай болгох шаардлагатай бөгөөд тоогоо оруулахаасаа өмнө хоосон нүдийг текст форматтай болгож дараа нь тоонуудаа оруулах хэрэгтэй.
1. Хоосон нүд сонго.
2. Home tab-с Number сонголтоос General-г сонгож дараа нь Text-г дар.
3. Сонгосон нүдэн дээрээ тоогоо бичиж оруулна.
Тэмдэглэгээ: Текст форматад оруулаагүй бичсэн тоонд текст форматыг оруулах шаардлагатай ба үүнийг хялбараар нүдээ сонгож F2 дараа нь enter дар.


В. 10-тын бутархайтай тоог оруулах
1. Microsoft Office товч дээр дарж доод хэсэгт байрлах Excel Options-г сонго.
2. Advanced дараа нь Editing options хэсгээс Automatically insert a decimal point дар.
3. Places хайрцганд эерэг тоо оруулбал 10 тын бутархайн баруун хэсэгт таслал байрлаж хэрэв сөрөг тоо оруулбал 10-тын бутархайн зүүн хэсэгт таслал орох болно.
Жишээ нь: Та Places хайрцагт 3 гэсэн тоог оруулсан бол жишээ нь: 2834 гэдэг тоо нүдэнд байя гэж бодъё. Тэгвэл тоо тань 2.834. гэсэн хэлбэртэй болно харин -3 гэж Places хайрцагт оруулсан бол 283 гэсэн тоо 283000 хэлбэртэй болох юм.
4. Нүдээ сонгож хүссэн тоогоо оруулна.
10-тын бутархайн сонголтыг оруулахаас өмнө тоогоо нүдээнд оруулсан бол энэ нь тоонд нөлөөлөхгүй.
C. Он сар өдөр оруулах
1. Он сар оруулах нүдээ сонгон дар.
2. Он сар өдрөө доорх байдлаар бич.
Он сар өдрийн хувьд хаалт хэрэглэх буюу өдөр сарыг тусгаарлагч ашиглан нь бичнэ: Жишээ нь: 9/5/2002 эсвэл 5-Sep-2002.
Тухайн үеийн он сарыг оруулахын тулд хялбархнаар ctrl+;
Цагийн хувьд 12 цагийн хэлбэрт тулгуурлаж цагаа бичээд зай аван АМ эсвэл РМ гэж тэмдэглэнэ. 9:00 p эсвэл АМ оруулна.
Тухайн үеийн цагийг оруулахын тулд ctrl+shift+; гэж хялбараар дарж болно.
Цаг болон он сарыг оруулахад өмнө нь тохируулсан форматаар харагдажболно эсвэл Regional and Language Options тохируулагдсан он сар өдрийн хэлбэрээр ордог. Хэрэв энэ хэлбэр нь өөрчлөгдвөл нүдэн дэхь формат бас өөрчлөгдөнө гэсэн үг юм.
Хэрэв та дээрх хэлбэрийг хэрглэхийг хүсэж байгаа бол он сар өдөртэй нүдээ сонгоод дараа нь CTRL+SHIFT+# эсвэл CTRL+SHIFT+@-г дараарай.
D. Ижил мэдээллийг хэд хэдэн нүдэнд ганц удаа оруулах
1. Ижил мэдээллээ аль нүдэнд оруулах гэж байгаагаа сонгоно. Нүднүүд заавал зэрэгцээ байх шардлагагүй.

Хэрхэн нүдээ сонгох талаар:

Сонгох

Хийх үйлдэл

Нэг нүд

Нүдийг сонгох буюу 4 сумаа хэрэглэх

Нилээд хэдэн нүдийг сонгох

Эхний нүдийг дарж сүүлийн нүд хуртэл хулганаа чирж сонгох эсвэл SHIFT товчийг дарж 4 сумаараа өргөтгөх замаар сонгож болно.

Мөн та эхний нүдээ сонгож F8 дарангаа сумаараа өргөтгөлийг хийж болно. Сонголт өргөсгөлтийг зогсоохдоо дахин F8-г дар.

Том хэмжээний нилээд хэдэн нүдийг сонгох

Эхний нүдээ сонгож харагдах сүүлийн нүд хүртэл SHIFT товчигй даран сонгоно.

Бүх нүднүүдийг сонгох

Select All гэсэн товчийг дарах Мөн бүх нүдийг сонгоход CTRL+A дарж болно.Тэмдэглэгээ Хэрэв ажлын хуусан дээр мэдээлээл байгаа бол зөвхөн тэр хэсгэгт сонголт хийнэ. Хоёр дахь удаагаа CTRL+A-г дарснаар бүх нүдийг сонгоно.

Зэрэгцээ бус нүд эсвэл эгнээ мөрийг сонгох

Эхний нүдийг сонгож CTRL товчийг удаанаар дарж хүссэн эгнээ мөрүүдээ сонгож болно. Мөн эхний мөрөө сонгож SHIFT+F8 эгнээ мөрүүдийг сонгож болно. Сонголтыг зогсоохын тулд дээрх товчийг дахин дарна.

Тэмдэглэгээ Та хэсэг нүднүүдийн эсвэл нүдний сонголтод хүчингүй болгох үйлдэл хийж чадахгүй. Зөвхөн зэрэгцээ бус бүхий л нүдэн дэх сонголтыг хүчингүй болгох болгох боломжтой.

Бүхэл мөр баганыг сонгох

Мөр баганын сонголтын эхлэлийг дарах; Мөрийн эхлэл, Баганын эхлэл

Мөн та хамгийн эхний мөр, баганыг сонгож дараа нь CTRL+SHIFT+сумны товчнууд гэж дарснаар сонгож болно.

Тэмдэглэгээ Хэрэв мөр баганад мэдээлэл агуулагдсан байвал CTRL+SHIFT+сумны товчнууд нь хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг сонгох бөгөөд дахин дарснаар бүхэл мөр баганыг сонгоно.

Зэрэгцээ мөр баганыг сонгох

Эхлэх нүднээс доош эсвэл баруун тийш хулганаа чирэн сонгох эсвэл эхний нүдийг сонгож SHIFT даран сүүлийн нүдийг дуустал сонголт хийнэ.

Багана болон мөрийн хамгийн эхний эсвэл сүүлийн нүдийг сонгох

Багана мөрөө сонгон CTRL+сумны товчуудаа дарна.

Ажлын хуудсан дээрх эсвэл хүснэгтэн дээрх эхний эсвэл сүүлийн нүдийг сонгох

CTRL+HOME гэж дарснаар ажлын хуудасны эхний нүдийг сонгоно. Харин CTRL+END гэж дарснаар сүүлийн нүдийг сонгоно.

Ажлын хуудсан дээрх хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг сонгох

Эхний нүдийг сонгон CTRL+SHIFT+END дарж хамгийн сүүлд хэрэглэгдсэн нүдийг гаргана.

Идэвхитэй нүдээс Илүү эсвэл цөөн нүдийг сонгох

SHIFT товчийг удаанаар даран шинэ сонголтондоо хийхийг хүсэж байгаа сүүлийн нүдийг дарна. Тэгш өнцөгт идэвхитэй нүднүүд болон дарсан нүд тань шинэ сонголт болно.

2.Идэвхитэй байгаа нүдэн дээрээ мэдээллээ бичээд CTRL+ENTER дарна.

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors