Эрчүүд хэдий сайхан хувцас, сайхан костьюм өмссөн ч оймсоо өмсөхдөө алдсанаар бүх зүйлийг балладаг. Хүмүүс оймсыг тоож авч үздэггүй боловч оймс өмсөх гол хэдэн дүрэм журам гэж байдаг.
Танд одоо ямар үед ямар оймс өмсөх ёстой талаар зааж өгье.Та доорхи зүйлсийг хэрэгжүүлж сурсанаар бусад хүмүүст өөрийгөө дээд зэрэглэлийн хүн гэдгээ батлах болно.
Цагаан оймсыг зөвхөн спортод өмсдөг.
Гэтэл хүмүүс цагаан оймсыг ихэнхдээ ямар ч үед өмссөн харагддаг. Гэтэл энэ бол маш том алдаа юм. Хэдий та тэгэж бодохгүй байгаа ч хүмүүс таныг хараад хувцаслах соёлгүй хүн гэж бодох болно. Жишээ нь хар костьюм, хар гутал өмссөн залуу хэдий дэгжин сайхан харагдаж байх ч өмдөн доороос нь цухуйх цагаан оймс түүний гадаад үзэмжийг гутаах болно.
Албаны гутал
Та хэрвээ албаны уулзалтад, албаны ажилд явах гэж буй бол спортын оймсыг ер өмсөж болохгүй. Тухайн оймс ямар өнгөтэй байх нь ер хамаагүй юм. Хар өнгөтэй байлаа ч та зориулалтын гутландаа таарсан оймсыг өмсөх ёстой юм. Яагаад гэвэл спортын оймснууд харваас болхи, зузаан байдаг. Тиймээс зориулалтын гутландаа зориулалтын оймсыг нь л өмсөх ёстой.
Оймсоо гутландаа бус өмдөндөө тааруул.
Та костьюмны өмд эсвэл энгийн өмд алийг нь ч өмсөж байсан оймсоо гуталныхаа өнгөнд бус харин өмднийхөө өнгөнд нь тааруулах ёстой юм. Хэрвээ та хар өмд өмсөж байвал хар оймс, бор өмд өмсөж байвал бор оймс өмсөх ёстой гэсэн үг.
Оймсоо бүү доош нугалж хуниралдуулаарай.
Ингэх нь маш буруу. Таныг сууж босох үед энэ нь таны хөлийг болхи, бүдүүлэг харагдуулах ба мөн та хөлөндөө үстэй бол таны хөл хүмүүсийн нүдэндээр ил харагдах болно. Тиймээс та оймсоо бүрэн дээш нь өмсөх хэрэгтэй.
Шортондээр хэзээ ч бүү оймс өмс.
Энэ бол маш том алдаа ба харамсалтай нь хүмүүс ийм алдааг маш их хийдэг. Энэ таны өнгө үзэмжийг дараад зогсохгүй таныг маш намхан харагдуулдаг юм. Тэгэхээр та богино оймс авах ёстой болж таарч байна. Мэдээж та яаж оймсгүй гутал өмсөх билээ дээ.
Хамгийн эцэст нь гэж хэлэхэд мэдээж оймсоо цэвэрхэн байлгах хэрэгтэй юм.
Ямар хувцасандээр ямар оймс өмсөх ёстой вэ? (эрчүүдэд)
Saturday, November 8, 2008
by
XaPMyyP
·
Subscribe to:
Post Comments (Atom)
Archives
-
▼
2008
(43)
-
▼
November
(7)
- Мөрөөдлөө биелүүлж ,амжилтанд хүрэх 14 алхам
- Ямар хувцасандээр ямар оймс өмсөх ёстой вэ? (эрчүү...
- Хэрхэн бугуйн цагаа зөв сонгон авах вэ? (Эрчүүдэд)
- Эрчүүдийг хүчтэй харагдуулдаг 11 аксессуар
- жлын байрандээрээ хөгжилтэй баймаар байна уу?zXC
- Сарнай цэцгийг хэнд,хэрхэн өгөх ёстой вэ?
- Хэвлэх хурдыг хэрхэн ихэсгэх вэ?
-
▼
November
(7)
ХаРМууР
Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.
0 comments:
Post a Comment