Та хичнээн удаан мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юундээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэл доорхи 14 алхам таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.

1. Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй.
2. Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.
3. Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.
4. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.
5. Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.
6. Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. “ Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” .
7. Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.
8. Даруу төлөв , шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.
9. Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.
10. Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм. Ж.М.Баррие- Би амьдралдаа хэзээ ч зүгээр энгийн зүйл хийж байгаагүй. Тэд бүгд хөгжилтэй байсан. Амьдралын хөгжилтэй мөчүүдэд инээж сур. Амьдрлаас гоё зүйлийг хайх бус байгаа зүйлд инээж хөгжих хэрэгтэй” гэсэн байдаг.
11. Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.
12. Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.
13. Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.
14. Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. “ Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” .
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.


Эрчүүд хэдий сайхан хувцас, сайхан костьюм өмссөн ч оймсоо өмсөхдөө алдсанаар бүх зүйлийг балладаг. Хүмүүс оймсыг тоож авч үздэггүй боловч оймс өмсөх гол хэдэн дүрэм журам гэж байдаг.
Оймсоо гутландаа бус өмдөндөө тааруул.
Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.
Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно.
алга болж, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм.
Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
