Албан бичиг боловсруулахад анхаарах хүчин зүйлс

Tuesday, December 2, 2008 · 0 comments

Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг. Албан бичиг боловсруулах гэдэг нь аливаа албан байгуулага, харилцагч талуудын хооронд явуулсан баримт бичгийг нэгдсэн загварт оруулж заасан стандартын дагуу хөтөлж явуулах, нягтлан боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааг хэлнэ. Албан бичиг, баримтыг боловсруулж, албан хэрэг хөтөлж явуулахын тулд түүнд тавигдах шаардлагууд байдаг.
Үүнд: 1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт
2. Баримт бичгийн бүрдэл
3. Бүрдлүүдийн хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдах
шаардлага
4. Албан бичгийн найруулагын үүрэг зэргийг анхаарах

1. Баримт бичгийн стандартын тухай ойлголт

Стандартыг норматив техникийн баримт бичгийн хувьд стандартчиллын объектын хэм хэмжээ, дүрэм горим, шаардлагын цогцолбор болгон тогтоож, эрх бүхий байгууллага баталдаг. Стандарт нь баримт бичгийн хувьд удирдлагын үйл ажиллагааг заавал баримтжуулах, баримт бичгийн мэдээлэл, тоо бүртгэлийн санд оруулах, шийдвэрлэсэн баримт бичгийг ангилж төрөлжүүлэх, хэрэг болгон бүрдүүлж байх тухай шаардлагыг хангасан байх ёстой. Баримт бичгийг ижилтгэсэн системд оруулах, стандарт гаргаж мөрдүүлэх явдал нь хэд хэдэн хүчин зүйлүүдийн шаардлагаас бий болдог.
Үүнд:
- Баримт бичгийг хуулийн хүчинтэй байлгах
- Баримт бичигт нэгдсэн шаардлага тогтоож мөрдүүлэх
- Баримт бичгүүдийг эмх цэгцтэй байлгах
- Тодорхой нэг системд хамаарах баримт бичгүүдийг нэгдсэн нэг загварт оруулах
- Баримт бичгийг компьютерийн буюу цахим тооцооллуурын тусламжтайгаар зөв боловсруулах, мэдээллийг хадгалах зэрэг боломжийг бүрдүүлэх
- Удирдлага, албан байгууллага, хувь хүмүүсийн хоорондын үйл ажиллагааг хөнгөн шуурхай гүйцэтгэж явуулах
- Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглахаас сэргийлэх
- Албан бичиг, баримтыг зохиож, хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх зэрэг болно.

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг. Энэ стандарт нь гурван үндсэн бүтэцтэй.
1. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт MNS 5140:2002
2. Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага MNS 5141:2002
3. Баримт бичгийн хэвлэмэл хуудас тэдгээрт бүрлүүдийг байрлуулахад тавигдах шаардлага MNS 5142:2002

2. Баримт бичгийн бүрдэл

Дээр дурьдсан баримт бичгийн нэр төрлүүдийг үнэн зөв ялгаж тогтсон стандартын дагуу бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бүрдлүүдийг анхаарах хэрэгтэй. 2002 онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар “Бүрдэл” гэдэг нь баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг хуулийн хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент юм. Баримт бичгийн бүрдэлд дараах зүйлс хамаарна.
Бүрдэл
1. Төрийн сүлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдлэж үзэх албан ёсны тэмдэг бөгөөд мөнгөн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол улсын хууль, “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дүрсэлнэ. Төрийн сүлд, соёмбыг захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн хэвлэмэл хуудсанд, байгууллагын нэрийн дээр голлууж төвийн болон хажуугийн байрлалаар MNS 5142:2002 стандартад заасны дагуу хэвлэнэ.
2. Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн өөрийн салбарт нийцүүлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд бэлгэдэл ба барааны тэмдгийг байрлуулахдаа байгууллагын нэрийн дээр голлууж, “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу байрлуулна. Бэлгэдэл ба барааны тэмдгийг төрийн сүлд, соёмбо дүрсэлсэн хэвлэмэл хуудсанд давхар хэрэглэхгүй бөгөөд MNS5142:2002-т заасны дагуу хэвлэнэ.
3. Байгууллагын нэр аливаа албан газарт оноож өгсөн нэр. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ.
4. Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож өгсөн нэр. Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том үсгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар, сүлд соёмбоны дор бичнэ Зохион байгуулалтын баримт бичгийн нэрийг төвийн байрлалаар голлууж бичнэ. Албан бичигт баримт бичгийн нэрийг заахгүй.
5. Байгууллагын хаяг аливаа албан байгууллагын оршин буй газрын нэр, шуудангийн индекс, байрлаж байгаа байшин( гудамж, талбай), харилцах утасны дугаар( факсны дугаар, веб хуудасны хаяг) зэргийг хэлнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд төр захиргааны байгууллага, хуулийн этгээдийн хаягийг бичнэ.
6. Улсын бүртгэлийн дугаар тухайн байгууллагыг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэж олгосон дугаарыг хэлнэ. Хэвлэмэл хуудсны байгууллагын хаяг бүрдлийн дотор “УБД” гэсэн товчилсон үгээр бичиж, ард нь дугаарыг нь тавина.
7. Огноо нь баримт бичгийг зохиож үйлдсэн, хэлэлцэж баталсан ямар нэгэн албан тушаалтан гарын үсэг зурсан он, сар, өдөр. Огноог хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа, захирамжлалын баримт бичигт араб тоо хэрэглэнэ. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд он, сар, өдөр гэсэн дарааллаар, цэгээр зааглан, араб тоогоор бичнэ. Хэрвээ гадаад хэлээр бичих бол өдөр, сар, он гэсэн дарааллаар бичнэ.
8. Баримт бичгийн бүртгэлийн дугаар зохион байгуулалтын нэгжийн индекс, бүртгэлийн дугаарыг хэлнэ. Захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд дугаар гэсэн үгийн дараа, албан бичгийн хэвлэмэл хуудсанд № гэсэн тэмдгийн дараа гараар бичнэ.
9. Баримт бичиг үйлдсэн газрын нэр тухайн байгууллагын нэр ба хаягаар баримт бичиг хаана үйлдсэнийг тодорхойлох боломжгүй бол дээрх бүрдлийг хэрэглэнэ. Бичихдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрийг баримтлана.
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл нь зөвхөн хариу шаардсан албан бичигт хамаарна. Хариу өгөх албан бичгийн огноо, дугаарыг хэвлэмэл хуудсанд араб тоогоор, гараар бичнэ.
11. Баримт бичгийн нууцлалын талаарх тэмдэглэл. Хэрвээ төрийн нууцад хамаарах бол эхний хуудсаны баруун дээд өнцөгт тусгай тэмдгээр, байгууллагын нууцад хамаарах бол “гарт нь, нууц, албан ажлын хэрэгцээнд ” гэсэн үсгийг хэрэглэн, эхний хуудасны баруун дээд өнцөгт бичнэ.
12. Харилцагч, харилцагч байгууллагын нэр, хаяг албан бичгийг харилцагч, харилцагч байгууллагууд болон тодорхой албан тушаалтанд хаяглаж явуулна. Хэрвээ албан бичгийг байгууллагын даргад хаяглаж байгаа бол, байгууллагын нэрийг албан тушаалтны нэртэй хамтатгаж бичнэ. Баримт бичгийг хоёроос дээш байгууллагад илгээх бол явуулах бичиг бүрт зөвхөн тухайн харилцагчийн нэр, хаягийг бичнэ.
13. Удирдлагын заалт Тухайн дээд албан тушаалтнаас гүйцэтгэгчид үүрэг болгосон албан даалгавар. Удирдлагын заалтыг аливаа албан бичигт харилцгчийн нэр хаягийн дор гараар бичнэ. Энэ нь өгч буй үүргийн утга, гүйцэтгэх ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, ажилтны нэр, гүйцэтгэх хугацаа, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна.
14. Тэргүү тухайн баримт бичгийн үндсэн агууллгыг илэрхийлсэн гарчиг. Тэргүү буюу гарчгийг нэг өгүүлбэрт багтаан үеэр таслахгүй бичнэ. Мөн голлуулан байрлуулж бүртгэлийн дугаарын дор бичнэ. Гадаадад явуулах албан бичигт тэргүү бичдэггүй.
15. Бичвэр тухайн баримт бичгийн үндсэн агуулгыг хэлнэ. Энэ нь уг баримт бичгийг зохион бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгаан ба санал дүгнэлт, шийдвэр хүсэлт, зөвлөмж гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бичвэрийг шаардлагатай үед бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хувааж тоо буюу үсгээр дугаарлаж болно. Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болно. Гадаадад явуулах баримт бичиг, факс, телекс, цахим шуудан, телетайпын мэдээний бичвэрийг хуудасны зүүн захаас шууд эхлэн бичдэг.
16. Хавсралттай тухай тэмдэглэл тухайн баримт бичигт тодруулга болгож хавсаргасан тэмдэглэл. Үүнийг баримт бичгийн бичвэрийн төгсгөлд мөрийн эхнээс бичнэ. Хэрэв тухайн баримт бичиг хэд хэдэн хавсралттай бол энэ тухай тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж эхний хуудасны баруун дээд хэсэгт бичнэ.
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл энэхүү тэмдэглэлийг өөр байгууллагад явуулсан бол бичвэрийн эцэст тэмдэглэнэ.
18. Гарын үсэг нь тухайн баримт бичгийг үйлдсэн этгээдийн баталж зурсан нэрийн товч хэлбэр. Гарын үсэг нь албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал зэргээс бүрдэнэ.Албан бичигт байгууллагын дарга, орлогч, зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурна. Хэд хэдэн албан тушаалтан гарын үсэг зурах тохиолдолд албан тушаалын дарааллын харгалзана.Гадаадын байгууллагатай харилцах албан бичигт гарын үсэг, гарын үсгийн тайлал, албан тушаалын нэр гэсэн дарааллаар бичнэ.
19. Тамга, тэмдэг нь засаг төрийн захирах байгууллагын албан бичиг хэрэгт дардаг засаглах эрхийн баталгаа болох оноосон нэртэй сүлд бүхий тэмдэг. Тамга тэмдгйиг тухайн баримт бичгийг хуулийн хүчинтэй, жинхэнэ эх болохыг баталгаажуулах хэрэгтэй.
20. Баталсан тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж баталсан бол “БАТЛАВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Баталсан тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалын нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичдэг. Баталсан болон зөвшөөрсөн тухай тэмдэглэлийг тухайн баримт бичигт зэрэг хэрэглэсэн тохиолдолд “БАТЛАВ” бүрдлийг зүүн дээд хэсэгт байрлуулна.
21. Зөвшөөрсөн тэмдэглэл нь тодорхой албан тушаалтан хянан нягталж зөвшөөрсөн бол “ЗӨВШӨӨРӨВ” гэсэн тэмдэглэл хийнэ. Зөвшөөрсөн тэмдэглэлийг байгууллагын нэр болон албан тушаалтны нэрийн дээд талд голлуулж эхний хуудасны баруун дээд хэсэгт том үсгээр бичнэ.
22. Санал өгсөн тухай тэмдэглэл нь санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, огноо гэсэн бүрдэлтэй байна. Үүнийг тусгай хуудсанд, эсвэл баримт бичгийн ар талд буюу албан бичгийн үлдэж буй хувь дээр бичнэ.
23. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл тухайн баримт бичгийн хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулсан тэмдэглэл бөгөөд “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэглэл, албан тушаалтны нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо, тэмдэг зэргээс бүрдэнэ.
24. Баримт бичиг боловсруулалтын тухай тэмдэглэл тухайн баримт бичгийг хэрхэн боловсруулсан талаар бичсэн тэмдэглэл. Энэ нь баримт бичгийг боловсруулсан, хянасан ажилтны нэр, гарын үсэг, хувийн тоо зэргээс бүрдэнэ. Уг тэмдэглэгээг хуудасны зүүн талд бичнэ.
25. Шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл тухайн байгууллага уг баримт бичгийг шийдвэрлэж, эцсийн дүгнэлтийг гаргасны дараа хөтлөх хэрэгт шилжүүлж энэ тухай зохих тэмдэглэл үйлдэнэ. Үүнд хариуцсан ажилтан, эсвэл зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурж огноог бичнэ. Тэмдэглээг хуудасны зүүн доод талд бичнэ.
26. Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан бол зохих тэмдэглэгээг хийнэ. Энэхүү бүртгэлийн тэмдэгт бүртгэлийн дэс дугаар, хүлээн авсан он сар, өдөр, гарын үсэг зэрэг байна. Үүнийгэхний хуудасны ар талын зүүн доод талд тэмдэглэнэ.
27. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл тухайн мэдээллийг хялбархан хайж олохын тулд түүнд зориулж хадгалсан файлын нэр. Үүнийг эхний хуудасны баруун доод хэсэгт бичнэ.

Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10- дугаар бүрдлүүдийг ашиглана. Баримт бичгийг зохиож бүрдүүлэхэд 07, 08, 10, 11, 12, 13, 14, 15, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-дугаар бүрдлүүдийг ашиглана.

3. Баримт бичгийн бүрдлүүдийг хэвлэмэл хуудсанд байрлуулах, түүнд тавигдсан шаардлага

Албан бичгийг боловсруулахад зайлшгүй мөрдөгдөх нэг зүйл бол баримт бичгийн бүрдлийг хэвлэмэл хуудсанд зөв байрлуулах явдал юм.
1. Хэвлэмэл хуудас гэдэг нь тухайн албан байгууллагын ажлын онцлогт тохируулан улсын стандарт, тусгай зааврын дагуу үйлдэж урьдчилан боловсруулж бэлтгэсэн хуудас юм. Хэвлэмэл хуудасны үлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу үйлдэнэ.
2. Баримт бичгийн бүрдлүүдийг байрлуулахдаа Монгол улсын стандартад заасны дагуу дараах хоёр загвараар байрлуулна.
3. Төрийн сүлд соёмбыг хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ МУ-ын үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан сүлд ба соёмбоны хэмжээг чанд баримтлана. Төрийн сүлд ба соёмбо бүхий хэвлэмэл хуудсанд бэлэгдэл ба барааны тэмдгийг дүрсэлэхгүй.
4. Баримт бичгийг сайн чанарын цагаан өнгийн 80-90г/м2 нягтшилтай бичгийн цаасан дээр (MNS 1103-89 стандартын дагуу А3 (297:420 мм), А4 (210:297мм), A5 (148:210 мм) хэмжээтэй) үйлдэнэ.
5. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллагын, албан тушаалтны гэсэн хоёр төрөл байх бөгөөд байгууллагын хэвлэмэл хуудсыг байгууллага, зохион байгуулалтын нэгжийн албан бичигт, харин албан тушаалтны хэвлэмэл хуудсыг зөвхөн эрх бүхий албан тушаалтны албан бичигт хэрэглэнэ.
6. Албан бичгийн хэвлэмэл хуудсанд 01, 02, 03, 05, 06, 07, 08, 09, 10-р бүрдлүүийг, удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас нь үндсэн 01, 04, 07, 08, 09- р бүрдлүүдийг, харин захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас нь 01, 03, 04, 07, 08, 09-р бүрдлүүдийг агуулсан байна.
7. Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд 01-р бүрдлийг 03, 04-р бүрдлүүдийн дээд талд голлуулан байрлуулна.
8. Гадаадад явуулах албан бичгийн хэвлэмэл хуудсанд 03-р бүрдлийг англи хэлээр, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр бичих бөгөөд 05, 09-р бүрдлийг латин галигаар галиглаж тавина.

4. Албан бичгийн найруулгын үүрэг


Албан бичиг баримтыг боловсруулахад найруулгын үүрэг чухал ач холбогдолтой. Тиймээс ч албан бичгийн найруулгын үүрэг нь монгол хэлний найруулгазүйн шинжлэх ухааны ерөнхий зарчимтай үндсэндээ тохирдог. Албан бичгийн үйлдэхдээ тогтсон үг хэллэгийг зайлшгүй баримтлаж төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ. Албан бичиг нь найруулгын хувьд ямар нэгэн алдаа мадаггүй, товч тодорхой, ойлгомжтой, энгийн, өгүүлж буй зүйл нь утга төгөлдөр, албаны үг хэллэгийг хэрэглэсэн байх бөгөөд тогтсон стандартын дагуу бичнэ.

Мөрөөдлөө биелүүлж ,амжилтанд хүрэх 14 алхам

Saturday, November 8, 2008 · 0 comments

Та хичнээн удаан мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юундээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэл доорхи 14 алхам таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.


1. Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй.

2. Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.

3. Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

4. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.

5. Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.

6. Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. “ Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” .

7. Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.

8. Даруу төлөв , шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.

9. Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.

10. Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм. Ж.М.Баррие- Би амьдралдаа хэзээ ч зүгээр энгийн зүйл хийж байгаагүй. Тэд бүгд хөгжилтэй байсан. Амьдралын хөгжилтэй мөчүүдэд инээж сур. Амьдрлаас гоё зүйлийг хайх бус байгаа зүйлд инээж хөгжих хэрэгтэй” гэсэн байдаг.

11. Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.

12. Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.

13. Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.

14. Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. “ Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” .

Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.

Ямар хувцасандээр ямар оймс өмсөх ёстой вэ? (эрчүүдэд)

· 0 comments

bernankesocks.jpgЭрчүүд хэдий сайхан хувцас, сайхан костьюм өмссөн ч оймсоо өмсөхдөө алдсанаар бүх зүйлийг балладаг. Хүмүүс оймсыг тоож авч үздэггүй боловч оймс өмсөх гол хэдэн дүрэм журам гэж байдаг.
Танд одоо ямар үед ямар оймс өмсөх ёстой талаар зааж өгье.Та доорхи зүйлсийг хэрэгжүүлж сурсанаар бусад хүмүүст өөрийгөө дээд зэрэглэлийн хүн гэдгээ батлах болно.

Цагаан оймсыг зөвхөн спортод өмсдөг.

Гэтэл хүмүүс цагаан оймсыг ихэнхдээ ямар ч үед өмссөн харагддаг. Гэтэл энэ бол маш том алдаа юм. Хэдий та тэгэж бодохгүй байгаа ч хүмүүс таныг хараад хувцаслах соёлгүй хүн гэж бодох болно. Жишээ нь хар костьюм, хар гутал өмссөн залуу хэдий дэгжин сайхан харагдаж байх ч өмдөн доороос нь цухуйх цагаан оймс түүний гадаад үзэмжийг гутаах болно.

Албаны гутал

Та хэрвээ албаны уулзалтад, албаны ажилд явах гэж буй бол спортын оймсыг ер өмсөж болохгүй. Тухайн оймс ямар өнгөтэй байх нь ер хамаагүй юм. Хар өнгөтэй байлаа ч та зориулалтын гутландаа таарсан оймсыг өмсөх ёстой юм. Яагаад гэвэл спортын оймснууд харваас болхи, зузаан байдаг. Тиймээс зориулалтын гутландаа зориулалтын оймсыг нь л өмсөх ёстой.

upimg0165cmember_9526.jpgОймсоо гутландаа бус өмдөндөө тааруул.

Та костьюмны өмд эсвэл энгийн өмд алийг нь ч өмсөж байсан оймсоо гуталныхаа өнгөнд бус харин өмднийхөө өнгөнд нь тааруулах ёстой юм. Хэрвээ та хар өмд өмсөж байвал хар оймс, бор өмд өмсөж байвал бор оймс өмсөх ёстой гэсэн үг.

Оймсоо бүү доош нугалж хуниралдуулаарай.

Ингэх нь маш буруу. Таныг сууж босох үед энэ нь таны хөлийг болхи, бүдүүлэг харагдуулах ба мөн та хөлөндөө үстэй бол таны хөл хүмүүсийн нүдэндээр ил харагдах болно. Тиймээс та оймсоо бүрэн дээш нь өмсөх хэрэгтэй.

Шортондээр хэзээ ч бүү оймс өмс.

Энэ бол маш том алдаа ба харамсалтай нь хүмүүс ийм алдааг маш их хийдэг. Энэ таны өнгө үзэмжийг дараад зогсохгүй таныг маш намхан харагдуулдаг юм. Тэгэхээр та богино оймс авах ёстой болж таарч байна. Мэдээж та яаж оймсгүй гутал өмсөх билээ дээ.

Хамгийн эцэст нь гэж хэлэхэд мэдээж оймсоо цэвэрхэн байлгах хэрэгтэй юм.

Хэрхэн бугуйн цагаа зөв сонгон авах вэ? (Эрчүүдэд)

· 0 comments

Хичнээн сайхан хувцасладаг байлаа ч эрчүүд цаг сонгохдоо нилээд алддаг. Эрчүүдийн гангарааны зүйлсийн нэг бол яах аргагүй цаг мөн.
Юуны өмнө та цаг авахдаа өөрөөсөө авах гэж буй цагаа хэзээ зүүх гэж байгаа билээ гэдгээ асуу. Албан уулзалт, болзоо, оффис, жирийн үед ,үдэшлэгт гэх мэт. Мөн та авах гэж буй цагаа өмсөх , эсвэл өмсөж буй хувцасандаа тохируулж авах ёстой.
Хэрвээ ямар үед зүүхээ шийдсэн бол одоо цагаа сонгоно.

Дижитал, аналог эсвэл хосолсон байх уу?

Мэдээж аналог цаг цаг, минут заах урт богино зүүтэй буюу өдрийн 12 цагтай байдаг. Аналог цаг бол албан ёсны буюу классик загвар гэж явдаг. Тиймээс аналог цаг бизнес, болзоо, албан ёсны уулзалтад илүү тохиромжтой юм.

digital_watch.jpgХарин дижитал цагийн хувьд цагийг тоон цифрээр гаргадаг бөгөөд маш энгийн юм.

Мөн дижитал, аналог хосолсон цаг бий. Эдгээр нь хэрэглэхэд амар ба өдөр тутам , ажил дээрээ зүүхэд тохиромжтой . Гэхдээ албан ёсны уулзалтад нэг их тохиромжтой бус учир аналог цаг зүүсэн нь дээр.

Баттери, кварц, эсвэл механик байх уу?

Дижитал цагууд маш жижиг баттериагаар ажилладаг. Тэгэхээр та баттери нь дуусах аваас электрон дэлгүүрүүддээр очоод баттериаг нь авчихаж болно.
Кварц цагнууд аналог цаг байдаг ба маш жижиг электронжсон кварц кристалаар ажилладаг. Ийм төрлийн цагнууд маш нарийвчлал сайтай байдаг гэж болно.
Харин механик цагнууд мэдээж механик тоноглол, пуршээр ажилладаг. Гэхдээ механик цагнууд эвдрэл ихтэй байх ба жилд 1 цаг алдаж заадаг. Гэтэл кварц цагнууд жилд бараг дөнгөж 1 минутыг л алдаж заадаг байна.

Жааз хүрээ ямар байх вэ?

analog_digital_watch.jpgАналог цагнууд ихэнхдээ бөөрөнхий, тэг өнцөгт, заримдаа олон өнцөгт байдаг. Хүрээний ирмэг захууд нь гялалзсан, хээтэй, шигтгээтэй , бриллианттай байж болдог. Аналог цагны хувьд хүрээ нь ихэнхдээ метал, ган, титан, алт, мөнгө, цагаан алтаар хийгдсэн байдаг. Мэдээж хүрээ нь үнэтэй металлаар хийгдсэн байх тусам цагны үнэ маш өндөр байдаг. Гэхдээ металын орсон орцоос хамаараад үнэ нь хэлбэлзтэй учир танд дундаж үнээр аятайхан цаг олдоно.

Тэгэхээр тухайн цаганд орсон металын орцыг мэдэхэд дараах зүйлс тус болох байх.

18K эсвэл 750 гэдэг нь 75% ын цэвэр алт
14К эсвэл 585 гэдэг нь 58% ын алт
10К гэдэг бол 42% ын алтыг хэлж байгаа юм.

Талстан нүүр

Тунгалаг нүүр нь цагны нүүрийг хамгаалдаг юм. Үүнийг шилний оронд хэрэглэдэг пластикаар, минерал шил, нийлэг биндэрьяагаар хийдэг байна. Эдгээр нь бүгд талстууд юм. Эдгээр талстууд дотроос хамгийн хямдхан нь пластик нүүр байдаг. Яагаад гэвэл энэ нь амархан зурагддаг. Харин нийлэг биндэрьяагаар хийсэн нүүрнүүд хамгийн үнэтэй байх ба зурагдалтад маш тэсвэртэй байдаг. Гэвч нэг гэм нь маш амархан эвдэрч хэмхэрдэг.
Оосор

Хэрвээ таны цаг аналог бол оосор нь ихэнхдээ арьс эсвэл металлаар хийгдсэн байх болно. Харин дижитал цагны хувьд оосор нь ихэнхдээ пластик оосортой байдаг.

Өөр төрлийн цагнууд

Спорт загварын цаг
sport_watch___st_0127__.jpgСпорт загварын цагнууд ихэнхдээ маш гялгар, гялалзсан, бөгөөд бат бөх, ихэнхдээ олон янзын пластикуудаар хийгдсэн байдаг. Ихэнх спорт загварын цагнууд усны хамгаалалттай байдаг төдийгүй сүүлийн үеийн цагнууд зам хэмжигч, өндөр хэмжигч, тойрог хэмжигчтэй, мөн GPS тэй, цусны даралт хэмжигчтэй байдаг болсон байна.
Спорт загварын цагнуудаас хамгийн сайн гэсэн 2 брэнд байдаг . Эдгээр нь Nike, Timex юм.

Багаж хэрэгсэлийн зориулалттай цаг буюу ( Gadget watch)

Ийм төрлийн цагнууд ихэнхдээ сурагч, техникч, инженерүүдэд тохиромжтой байдаг. Тухайн цаг нь өөртөө тооны машин, дижитал камер, зэрэг зүйлсийг агуулсан байдаг боловч энэ нь гангараанд бол ер тохирохгүй юм.

Хамгийн гол нь цаг тань таарч байх ёстой.

Цаг тань таарч байгааг мэдэхэд амархан. Та гараа хөдөлгөхөд цаг тань урагш хойш холхихгүй байх ёстой юм.
Мөн цагаа хувцасандаа тохируулах нь маш чухал. Жишээ нь мөнгөн цаг хар, саарал, цэнхэр хувцасанд гоё харагдах ба орой үдэш зүүсэн үед илүү гоё харагддаг.
Харин алтлаг, алтан цаг бор өнгөндээр гоё харагдах ба мөн арьсан эдлэлдэр гоё таардаг. Ер нь байгалийн өнгөнүүддээр таарамжтай гэсэн үг.
Дижитал цагийг бол энгийн үедээ зүүх ба ажилдаа зүүж болох ч албаны уулзалтуудад бол тохиромжгүй.
Одоо та ямар цаг танд хэрэгтэй ба алийг нь авахаа, мөн хэзээ зүүхээ мэдсэн байхаа.

Эрчүүдийг хүчтэй харагдуулдаг 11 аксессуар

· 0 comments

Таны шүүгээнд хэдэн өдрөөр сольж өмсөх цамц, пиджак, өмд, гутал байгаад та сайхан харагдаж болох ч эрчүүдийг илүү хүчтэй, сайхан харагдуулдаг мөн бүсгүйчүүдийн харцыг татахад тусалдаг 11 зүйл байдаг нь :

1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.

2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.

4. Бүс

Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.

5. Цүнх

Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.

6. Нэрийн хуудсын сав

Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.

7. Үзэг

Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн ,эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?

8. Цаг

Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа. Энэ линкээс уншиж болно. Хэрхэн бугуйн цагаа зөв сонгон зүүх вэ?

9. Шүхэр

Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүүдээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.

10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий

Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.

11. Асаагуур

Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors