жлын байрандээрээ хөгжилтэй баймаар байна уу?zXC

Saturday, November 8, 2008 · 0 comments

Та ажилдэрээ уйдаж, байн байн цагаа хардаг уу? Тэгвэл үүнийг шийдвэрлэх арга бол цагаа зөв хуваарилах явдал юм. Ингэж байж та өөртөө завсарлагааны цагийг их гаргаж, ажлын цаг хурдан өнгөрнө.

harryandmarge.gif

  1. Та хийх ажлыхаа жагсаалтыг гарга. Ингэхдээ түүнийгээ хийх цагийг нь бүү оролцуул.
  2. Ажил бүр хэдий хугацааг танаас шаардахыг тодорхойл. Завсарт нь өөртөө амрах цаг гаргах хэрэгтэй.
  3. Хийх юмгүй үедээ цаг нөгцөөж суухынхаа оронд өөрийгөө хөгжөөх хэрэгтэй. Хоббигоо хийж болно. Шинэ сурч буй хэлээ давтаж болно. Эсвэл тоглоом ч тоглож болно.
  4. Нэг их хүч энерги зарцуулахгүй тоглоомууд болох шатар, хөзөр зэргийг интернетэд ажлаа хийж байхдаа тоглож болно.
  5. Та ямар нэг байлаар ядарсан, стрэссд орсон үедээ өөрийгөө хөгжөөх завал нэг зүйлтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь ямар нэг байлаар таны тархийг ажиллуулж байвал сайн.
  6. Та хэрвээ хийх их ажилтай болоод оройтох болсон бол заавал дунд нь нэг завсарлага авах хэрэгтэй.
  7. Ажилтайгаа холбоогүй зүйлсийн талаар хамтран ажиллагсадтайгаа ярилцах хэрэгтэй. Хэрвээ ингэх боломжгүй бол өөрийн тань ажил, мэргэжилтэй холбоотой чат, эсвэл нийтлэл уншиж болно.
  8. Таны тархийг сэргэг байлгах маш олон зүйлсийг хийх хэрэгтэй.
  9. Хэрвээ чи ажилдаа дуртай бол ажиллах үедээ хөгжилтэй байх хэрэгтэй.
  10. Оффисыхоо бодлогод сонирхолтой ханд.
  11. Удаан үдийн хоол идэх үедээ төслүүдийн талаар хэлэлцэх хэрэгтэй.
  12. Таны цаг яавал их хурдан өнгөрөхийг та олж илрүүлэх хэрэгтэй.
  13. Группын ажлууд их тустай байдаг. Жишээ нь ажиллагсадтайгаа хөзөр тоглох. Ингэж цагаа хөгжилтэй өнгөрөөж байх юм бол та ажилдаа ирэхээсээ халширахгүй.
  14. Хэзээ ч битгий ажилдээрээ сэрүүлэгтэй унтаж бай. Мэдээж их унтаж болохгүй. 30 минут унтаад , ажилтанаараа сэрээлгүүлж байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж та үнэхээр их ажилтай үедээ завсарлаагааны цагийг их гаргах нь буруу.

Сарнай цэцгийг хэнд,хэрхэн өгөх ёстой вэ?

· 0 comments

Сарнай бол хамгийн тансаг сайхан цэцэг гэдэгт та санал нийлэх байх. Хүмүүс бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ.
Тэгвэл бид хэнд ямар өнгийн сарнай өгөхөө төдийлөн сайн мэдэдгүй. Яагаад гэвэл сарнайн өнгө бүр нь өөр өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг байна.

Улаан сарнай
Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна. Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

Яагаан сарнай
Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна. Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сайрнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг.
Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Жишээ нь:
Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно.
Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.

Шар санай
Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог.
Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий. Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч энэ нь цаг үе өнгөрхийн хэрээр замхран алга болж, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм.
Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

Цагаан сарнай
Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.
Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.

Улбар шар сарнай
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.

Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай
Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.

Хэвлэх хурдыг хэрхэн ихэсгэх вэ?

· 0 comments

Та хэвлэлтийн хурдыг, хэвлэх нөөцийн сонголтыг тохируулснаар нэмэгдүүлж болно.Ерөнхийдөө хэвлэх нөөц нь хэвлэгчийг тань хэсэг хугацаанд хүлээлгэсний дараа файлыг хэвлэлтэнд явуулдаг тохиргоо юм. Ихэнх хэвлэгчүүдэд хэвлэх нөөц нь идэвхитэй байхаар тохируулагдсан байдаг ба хэрэв та үүнд өөрчлөлт хийх юм бол файл хэвлэх нөөцөд хадгалагдахгүйгээр шууд хэвлэлтэд орно гэсэн үг юм.


Зарим компьютерийн хэвлэх нөөц нь магадгүй өөр газар байрлаж байж болох юм. Гэхдээ ихэнх компьютерийн хэвлэх нөөцийг унтраахын тулд Start, Setting тэгээд Printers гэсэн дарааллаар ордог. Одоо хэвлэгчийн тэмдэгт дээр баруун товчоо дараад Properties дарна. Үүнээс Advanced tab-г сонгож “Print directly to printer” гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэнэ. Ингэж тохируулгыг өөрчилснөөр хэвлэх хурд ихсэх юм.

printer_spooler.gif
Бүх датаг Хэвлэгч авах хүртэл хэрэглээг тань түр хугацаагаар зогсоох боловч хэвлэх хурд нэмэгдсэн байхыг та анзаарах болно. Шууд хэвлэлт нь хэвлэх нөөц гэмтсэн үед мөн компьютераа дахин унтрааж асаахаас өмнө хэвлэхэд хэрэглэхэд тохиромжтой.

Хэрхэн Windows дахь цагний дэлгэцэнд өөрийнхөө нэрийг оруулах вэ?

Sunday, October 26, 2008 · 0 comments

r26lo_99.jpg
Та windows дахь цагний дэлгэцэнд өөрийнхөө нэрийг оруулж болдог талаар мэдэх үү? жишээ нь: 1:26 рм үүний оронд 1:26(таны нэр) эсвэл та өөрийн дуртай үгээ ч байрлуулж болох боломжтой. Нэг үгээр бол AM, PM- ын орнд таны хүссэн үг байрлах юм. Үүний тулд:
1. START → Settings → Control Panel гэсэн дарааллаар ор!
2. Хэрэв та Classic View дээрээ тавьсан байгаа бол Regional and Language Options дээр хоёр дар. Эсвэл Date, Time, Language, and Regional Options дээр дарж Regional Options –ийг сонгоход доорх цонх гарч ирэх болно.
3. Customize- дээр дар.
4. Time tab-дээр дарахад таны өмнө дараахь цонх гарч ирнэ.

5. AM болон PM-ын оронд өөрийн нэр буюу дуртай үгсээ оруулна.
6. Apply ба OK товчийг дарснаар энэ үйлдэл тань идэвхжих болно.
7. Regional and Language Options цонхыг хаана.

Зөвлөмж:

Та АМ болон РМ дахь зайд тэмдэгтүүд оруулж болох боловч тоон тэмдэгтийг
оруулж болохгүйг анхаар!
АМ болон РМ нь зайг оруулаад хамгийн дээд талдаа 12 тэмдэгт оруулах боломжтой байдаг.
Хэрэв та Vista хэрэглэдэг бол 'hh:mm:ss' болон 'h:mm:ss tt' сонголтууд гарч ирэх ба a.m and p.m-ны орон дахь текстээ h:mm:ss tt гэсэн хувилбарт нь оруулах ёстойг анхаарна уу!

тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлтийг(application) яаж амжилттай бичих вэ?

· 0 comments

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэдэг бол оюутан хүмүүсийн хувьд цаашид боловсролдоо ашиглаж болох сул мөнгө юм. Гэхдээ олон тооны хүсэлтүүдээс өөрийн хүсэлтийг сонгохуйцаар бичихэд дараах зүйлс танд заавал хэрэг болно.

1. Та арван жилд байхаасаа л тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судлаж эхлэх хэрэгтэй юм. Яагаад вэ гэвэл арван жилд байхад тэтгэлэгт хөтөлбөрүүд дэх өрсөлдөөн бага байх ба хөтөлбөрүүд ч бага байдаг юм.

2. Тиймээс та эхлээд тэтгэлэгт хөтөлбөрүүд дээр очиж өөрийн оролцож болох хөтөлбөрүүдийг сонгож ав.

3. Юуны түрүүнд тэтгэлэгт хөтөлбөрийнхөө хүсэлтийхээ гадаад байдалд анхаарах нь зөв. Хөтөлбөрийн хороо олон мянган хүсэлтийг хүлээж авж байгаа шүү дээ. Тиймээс цэвэр, мэргэжлийн дүр төрхтэй хийгээрэй.

4. Багшаасаа сайн тодорхойлолт бичүүлж аваарай. Ичих хэрэггүйэ, яагаад гэвэл энэ бол багшийн тань ажил.

5. Бүртгүүл, бүртгүүл, бүртгүүл. Та өөрт тань тохирно гэж бодсон тэтгэлэг бүрдээ бүртгүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл та бага хүн бүргүүлсэн тэтгэлэгт сонгогдох боломжтой юм.
Та өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоод өөртөө итгэлтэй, бардамаар хүсэлтээ гаргах хэрэгтэй. Тэтгэлэг бол зөвхөн чадварлаг хүнд бус харин өөрийн амьралдаа ямар нэг зүйл хийж өөрийн хүссэн амьдралдаа хүрэх гэсэн хүнд зориулагдах ёстой байдаг.
Та нэг удаа л тэтгэлэгт оролцож хүсэлт гаргах аваас дараа дааргийнх нь танд аяндаа л амархан болоод ирэх болно.

ХаРМууР

Сайн байцгаана уу?
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

Site Sponsors