Бүтээлч танилцуулгат Powerpoint хамгийн том хэрэглүүр нь болдогийг та бүхэн мэдэж байгаа биз. Бусдад өөрийн шинэ санаа, төслөө хуудсуудад хуваан компьютер дээр танилцуулна гэдэг орчин үеийн техникийн дэвшлийн ач тус. Мөн үүнтэй зэрэгцээгээр таны сайхан шинэлэг санаанд хэн нэгэн онлайнаар нэвтрэн өөрчлөлт хийхээс сэргийлэх хэрэгтэй. Мэдээж үүний тулд: та л мэдэх нууц үгтэйгээр файлаа хадгалах хэрэгтэй.
Доорх алхмыг гүйцэтгэснээр нууц үгтэй болж болно.
• File менюгээс” Save As" командыг сонгоно.
• Save As цонхноос” Tools" гэсэн товчийг дарж “Security Options"-ийг сонгон дар.
• "Password to open" гэсэн хэсэг дээр эхний нууц үгээ оруул, хоёр дахь нууц үгээ "Password to modify” гэсэнд бичиж оруулж "Ok" товчийг дарна.
• PowerPoint нь "Confirm Password” гэсэн цонхыг нууц үгийн баталгаа болгож гаргаж ирнэ. Нууц үгийн хамгийн дээд талын тэмдэгтийн тоо 15 байдаг.

• Дахин нууц үгээ бичиж өгснөөр нууц үгээ та батлаж ингээд ОК товчийг дарна
• Save As гэсэн цонхон дахь Save гэсэн товчийг дарснаар та нууц үгтэй болчихлоо.
Нууц үгтэй болсноор та хадгалсан файлаа нээхийн тулд зөв нууц үгээ хийж орох боломжтой үгүй бол нээгдэхгүй.

Ингээд зөв нууц үг бичиж өгвөл таны хадгаласан материалд өөрчлөлт оруулж болно үгүй бол материал тань зөвхөн нээгдэж уншигдах л боломжтой.
Таны хийчихсэн шинэлэг санаа бүхий танилцуулгыг тань та л өөрчлөхөөс бусад хүмүүс харан суух л боломжтой тийм нууц үгийг та бүтээлээ шүү дээ.
Хэрхэн powerpoint-н presentation буюу танилцуулгат нууц үг оруулах вэ?
Та өөрийн сурах арга барилтай юу?
Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.
Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй.
Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно.
- Өөрийнхөө тухай
- Таны суралцах чадварын тухай
- Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай
- Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар
Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.
1. Өнгөрснөөс эхлэх нь: Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл:
Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах?
Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу?
Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу?
Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу?
Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу?
Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу?
Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?
2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд:
- Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ?
- Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ?
- Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ?
- Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ?
- Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ?
- Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ?
- Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ?
Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?
3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь: Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд:
- Мэдээлэлийн гол утга санаа юу байв?
- Би эндээс юу ойлгож сурж авав?
4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:
- Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ?
- Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу?
- Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу?
- Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу?
- Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу?
- Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу?
Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу?
5. Тоймлон дахин судлах:
- Би юуг зөв хийж чадсан вэ?
- Би юуг арай илүү хийж чадах байсан вэ?
- Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу?
- Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу?
Би амжиллтай байж чадсан уу?
Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү?
Бид танийг сайн оюутан, сурагч, ажилтан байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
Текстийг хүснэгт болгон хувиргах
Оффис хэрэглээн дээр ихэвчилэн гардаг хүндрэлүүдийн нэг бол бэлэн текстийг хэрхэн хүснэгт болгон хувиргахаа бид мэддэггүй. Тэгвэл доорх цөөхөн алхмыг хийхэд л хангалттай. Энэ алхмуудыг Word, Excel 2 дээр ашиглах бололцоотой юм.
• Текстээ таслал эсвэл tab ашиглан хооронд нь салангид хэлбэрт оруулах хэрэгтэй
• Хүснэгтэнд хэрхэн байрлахаар нь багана болгон хуваана гэсэн үг юм.
• Одоо текстээ сонгож Table меню дахь “Convert” гэсэн сонголтыг дар.
• Энэ сонголтоосоо "Convert text to Table" гэснийг мөн сонгон дарна.
• Ингээд дарахад тохируулгын цонх гарч ирнэ. Үүн дээр баганынхаа тоог салангидаар хэрхэн байрласан сонголтуудыг тохируулаад ОК товчийг дарахад л хүснэгт бий болно.
Жишээлбэл:
Алхам 1.
Бат Улаанбаатар хот 32
Суурь Дархан 24
Манлай Эрдэнэт 45 гэсэн текстийг tab товчлуурын ашиглан салангид болгох юм.
Алхам 2.
Бат Улаанбаатар хот 32
Суурь Дархан 24
Манлай Эрдэнэт 45
Гэх загвараар үүний дараагаар хүснэгт болгох сонголтыг дарж 3 багана, tab-аар тусгаардагдсан гэсэн сонголтыг дарахад доорхи хүснэгт бий болно.
Алхам 3.
| Бат | Улаанбаатар хот | 32 |
| Суурь | Дархан | 24 |
| Манлай | Эрдэнэт | 45 |
Хэрхэн вебсайтаа танигдахуйц favicon-тэй болгох вэ?
Веб болгон өөрийн гэсэн танигдахуйц favicon-тай байх ёстой байдаг. Favicon гэдэг нь вебсайтын гарчигтай зэргэлдээ байх хаягийн мөрөнд байрладаг жижиг тэмдэгт юм. Энэ нь тухайн вебсайтын жижиг зар суртчилгаа гэж хэлж болохуйц учраас хүмүүсийн анхаарлыг татахуйц онцгой байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж энэ нь компани буюу вебсайтын брандтэй салшгүй холбоотой байдаг.
Аливаа логог 16*16 харьцаатай болгон жижгэрүүлэхэд сайхан харагддаггүй учир Favicon нь тухайн компанийн лого-н жижиг хуулбар байх албагүй .Түүнчлэн favicon нь логон дизайнтай тохирсон мөн вебсайтын өнгө хэлбэрийг агуулах шаардлагатай.![]()
Хэрхэн favicon-ийг хийх вэ?
Юун түрүүнд favicon-ий хэмжээ 16*16 байх ёстой ба .ICO өргөтгөл дээр хадгалагдах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Та графикийн софтверүүдийн нэг болох Adobe Photoshop-г ашиглаж болно.
Нэмэлт софтвер татаж авах
.ICO формат руу Photoshop дээрх бүтээлээ экспортлохын тулд танд нэмэлт софтвер татаж авах шаардлага гарна. Цонхны тэмдэгт .ICO файл формат Photoshop Plugin-г http://www.telegraphics.com.au/sw/ татан авч болно. README файлын зааврын дагуу ажиллаж софтвераа суулгаарай. Та нэмэлт софтверээ Photoshop-н нэмэлт хавтсанд хуулан хийх шаардлагатай.
Дизайны үйл явц
Юун түрүүнд та байгаа логогоо 16*16 хэмжээтэй болгон тохируулаад хараад үз. Тийм ч сайхан харагдахгүй байгаа бол шинээр зохион хийсэн нь дээр боловч 16*16 хэмжээтэй тэмдэгт буюу icon бүтээх нь тийм ч хялбар биш байх болно. Тэгэхээр 64*64 пекслтэй RGB, 72dpi. шинэ файл нээхээс эхэлнэ. Зургаа хийж дууссаныхаа дараа Image -> Image Size гэж орон хэмжээг 16*16 дээр тохируулан тавиарай.Ингэхдээ та “Resample Image” гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэж “Bicubic Sharper”-г сонгоно. Сонголтыг хийснээр хэмжээг элдэв нөлөөгүйгээр тохируулан гаргадаг ба үр дүн нь сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол хэмжээгээ томруулаад бүтээл дээрээ дахин ажиллаж болно.
Favicon-аа хадгалах
Ингээд 16*16 хэмжээтэй favicon тань бэлэн болсон бол File -> Save-с Windows Icon (ICO) сонгож (өргөтгөл нь зөвхөн ICO Plugin татагдсан тохиолдолд л гарч ирэх болно.) Файлын нэрээ хүссэнээрээ сонгож болох боловч өргөтгөл .ico, гэж орсон байх шаардлагатай жишээ нь: myfavicon.ico гэх мэтчилэн.
Сүүлийн алхам.
Интернэт сервер дээрээ холбогдож favicon-ээ вебсайтын удирдлагын хэсэгт оруулна. Хэрэв та тэмдэгтээ “favicon.ico” гэж хадгалсан бол эх хавтасд мөн тэгж орох ба browsers автоматаар үүнийг аван хэрэглэдэг. Аюулгүйн үүднээс HTML хуудсын толгойн хэсгийг энэ кодын хэсэгт оруулахыг зөвлөж байна.
Блогийн хувьд Presentation->Themes->Theme Editor гэсэн дарааллаар орж “header.php” гэсэн хэсэг дээр даран tag-н өмнө кодоо оруулна.
Ингээд л та хийчихлээ. Одоо вебсайтаа шинэчлэн дарж шинэ favicon-аа URL bar дээрээс харах л үлдлээ.
Доор шинэ favicon-г бүтээхэд тань шинэ санаа өгөхүйц вебүүд байгаа сонирхоорой!
http://www.smashingmagazine.com/2007/01/31/inspire-yourself-50-remarkable-favicons/
http://deltatangobravo.com/archives/2004/march/favourite
http://mppierce66.home.comcast.net/~mppierce66/web/fi/index.htm
Хэрхэн “shutdown” буюу унтраах товчийг дэлгэцэн дээрээ үүсгэх вэ?
Windows Vista үйлдлийн систем нь унтраах үйлдлийг нэг даралтанд хийж өгсөн байдагтай адил Windows XP дээр ч унтраах shortcut-ийг дэлгэцэн дээрээ хийж өгснөөр нэг даралтаар л компьютер тань унтарна. Үүний тулд:
Алхам 1.
Дэлгэцийнхээ хаа нэгтээ баруун товчоо дарж өг. Хамгийн гол нь курсор тань ямар нэгэн дүрс дэр дарагдаагүй байх хэрэгтэй. Гарч ирсэн цонх дээрх шинэ буюу “New” гэсэн товчийг дарж “shortcut” гэсэн товчийг дар.
Алхам 2.
“Create shortcut” буюу тэмдэгт бүтээх гэсэн дэлгэц гарч ирнэ. %windir%\System32\shutdown.exe -s -f -t 00 гэсэн үгийг идэвхижүүлэн copy хий.
Дараа нь гарч ирсэн цонхны текст бичих зориулалттай хэсэгт буюу Type the location of the item дээр paste хийн хуулна. Энэ нь %-ээр эхэлж 00-ээр төгсөхийг анхааруулъя!
Алхам 3.
Дараагийн буюу next товчийг дарж shortcut-ийн нэрийг бич гэсэн цонхон дээр “Shutdown” гэж бичин оруулна.
Алхам 4.
Дуусгах товчийг дарснаар унтраах товч дэлгэцэн дээр тань гарч ирнэ.
Алхам 5.
Хэрэв та тохируулга хийхийг хүсвэл шинэ гарч ирсэн дүрсэн дээрээ баруун товчийг дараад “Properties” товчноос “Shortcut” руу орж “Change Icon” товчийг дарна.
Алхам 6.
Гарч ирсэн цонхон дээр тэмдэгтийн сонголтыг хийн даран Аpply дараа нь Оk-ийг дараарай.
Алхам 7.
Копьютераа унтраах болохоор их хялбархан шинэ үүсгэсэн дүрсэн дээрээ дарахад л хангалттай.
Анхааруулга: %windir%\System32\shutdown.exe -s -f -t 00 энэ бичиглэлийг тэр чигт нь Type the location of the item гэсэн хэсэгт буюу улаанаар сум заасан газарт хуул.
Тодруулга: Зөвлөгөөг эхлээд туршиж үзсэн болно. Хэрэв болохгүй байгаа бол хийх алхмуудыг эхнээс анхааралтай давтан хийж үзнэ үү. Амжилт!
ХаРМууР
Миний блогоор зочилж байгаад тань их баяртай байна.

