CBT өгөх үед эхлээд та шалгалт өгөхөд хэрэглэгдэх компьютэрийн чадваруудын талаарх 7 шат бүхий тайлбарыг унших болно. Энэ үед та ямар нэг байдлаар сандрах хэрэггүй юм. Яагаад гэвэл энэ шалгалтын хэсэгт орохгүй. Харин энэ үед та өөрийгөө бэлтгэж, тайвшрах хэрэгтэй. Энэ 7 шат бүхий тайлбарт танд хулганыг хэрхэн ашиглах, хуудсаа хэрхэн доошлуулах, icon ууддээр хэрхэн дарах зэрэг зүйлүүдийг заана. Тэст үндсэн 4 хэсэгтэй байх ба (сонсох, дүрмийн, унших, бичих) эдгээрийн талаар, болон эдгээрийг яаж хийх талаар танд мөн тайлбарт зааж өгнө. Ингээд та тайлбарыг уншсан бол одоо шалгалт өгөхөд бэлэн болсон гэсэн үг.
Та сонсох болон бүтцийн шалгалт өгөх үед танд компьютэр цаанаасаа бага зэргийн хүнд асуултуудыг тавина. Хэрвээ та эдгээр асуултуудад зөв хариулах юм бол танд компьютэр илүү хүнд асуултуудыг өгөх болно. Хэрвээ та хүнд асуултуудад буруу хариулах аваас, дараагийн асуулт нь арай амархан болж тавигддаг. Тэгэхээр компьютэрийн шалгалт нь таны хэлний түвшинд тааруулж шалгалтаа авдаг гэсэн үг юм.
CBT нь ерөнхийдөө дараах хэлбэртэй байдаг:
Та хүссэн хугацаагаараа эхний тайлбар хэсгийг сонсох боломжтой.
Хэрвээ та тайлбар хэсгээ сонсоод дууссан бол дараа нь сонсох шалгалтыг өгдөг. Энэ шалгалт нь 40-60 минут байдаг ба та 30-50 асуултад хариулах хэрэг гарна. Сонсох шалгалтын дараа та бүтцийн шалгалтыг өгнө. Энэ нь 15-20 минут байх ба 20-25 асуултуудад хариулна. Ингээд таныг бүтцийн шалгалтаа өгсний дараа 5 минутын завсарлага өгнө.
Тэгээд унших шалгалт эхлэнэ. Энэ нь 70-90 минут байх ба 44-55 асуулттай байдаг. Хамгийн сүүлийн хэсэг бол бичих хэсэг байдаг. Энэ үед танд ямар нэг сэдэв өгөх ба та 30 минутын дотор эссэ бичих ёстой.
Сонсох
Сонсох шалгалт 3 хэсэгтэй. Эхний хэсэгт та 2 өгүүлбэрээс бүрдсэн богино яриаг сонсоно.
2дугаар хэсэгт та 2 хүний арай урт харилцан яриаг сонсоно. Харилцан яриаг сонсосны дараа та 4-5 асуултыг сонсоно. Асуулт бүр 4 хариулттай байна(A,B,C,D). Энэ хариултуудын зөвхөн ганц нь л зөв байна. Та зөв хариултыг сонгох ёстой.
Сонсох шалгалтын хамгийн сүүлийн хэсэг нь урт байх ба ямар нэг лэкц эсвэл харилцан яриа, радио яриа, твгийн мэдээ зэрэг байх болно. Энэ яриа болгон 1-2 минут байх ба ганц хүн л ярина. Яриа бүрийн эцэст та 5 асуултад хариулна.
Эдгээр асуулт бүр ихэнхдээ олон сонголттой байдаг. Энэ нь та олон хувилбаруудаас зөвийг нь сонгох ёстой гэсэн үг. Заримдаа үгнүүдийг хооронд нь холбох, тааруулах зэрэг даалгаврууд байдаг.
Дүрмийн хэсэг
Дүрмийн хэсэгт та үгийн сан,дүрэм, бичгийн америк хэлний мэдлэгээ шалгах болно.
Та дүрмийн хэсэгт 2 янзын асуултуудад хариулах хэрэгтэй болно. Эхний асуултын хэлбэр бол та өгүүлбэрийн хоосон зайг нөхөх ёстой. Үүнийг бүрэн биш өгүүлбэрүүд гэж нэрлэдэг.
Та хэрвээ жишээг нь харахыг хүсвэл доорхи линкрүү орж хараарай.
Incomplete Sentences1
2дах асуултын хэлбэр нь “өгүүлбэрдэх алдаа” гэсэн хэсэг байна. Эдгээр өгүүлбэрүүдийн 4 үгийг догуур нь зурсан байгаа. Та тэндээс 4 үгийн аль нэг алдаатайг нь олох ёстой юм. Та хэрвээ жишээг нь харахыг хүсвэл доорхи линкрүү орж хараарай.
Errors in Sentences1
Унших хэсэг
Энд та урлаг, уран зохиол, чухал хүмүүсийн намтар, шинжлэх ухаан, болон АНУ гийн талаар тэкстийг унших болно. Та хэдийгээр ушинж буй тэкстийхээ талаар мэдлэгтэй байсан ч төдийлөн таны давуу тал болж чадахгүй. Яагаад гэвэл TOEFL нь таны англи хэлний мэдлэгийн түвшинг шалгахаас биш, тодорхой хүрээний мэдлэгийг тань шалгахгүй юм.
Тэгэхээр таны унших хэсгийг амжилттай өгөх эсэх тань тэкстийг хэр сайн ойлгож байгаа болон түүнтэй холбогдуулсан асуултуудад хэр зөв хариулахаас шалтгаалах болно.
Сонсох хэсэг болон унших хэсэгт 2уланд нь олон хувилбар бүхий хариултуудаас зөвийг нь сонгох даалгавартай байдаг. Зарим тохиолдолд тэскстэнд дотор гарсан зүйлүүдийг хооронд нь тааруулах даалгавар ч байдаг.
Бичих хэсэг
Та бичих хэсэгт тодорхой нэг сэдвийн дагуу эссэ бичих хэрэгтэй болно. Таны эссэнд таны бодол, анализ, жишээ, баталгаа байх ёстой. Та эссэгээ компьютэрдээр эсвэл гараар бичих эрхтэй.
Компьютэраар TOEFL өгөх үед оноог хэрхэн тооцдог вэ?
Сонсох болон унших хэсэгт таны зөв хийсэн асуулт бүрээр оноог тооцдог. Сонсох болон унших хэсэгт та 0-30 оноо авах ба мөн дүрмийн хэсэгт 0-30 оноо авдаг. Харин таны бичсэн эссэ 1-6 хүртэл үнэлэгддэг. Ингээд эдгээр тоонуудаа 300 руу шилжүүлж, таны нийт хичнээн оноо авсаныг гаргадаг.
Бичгээр TOEFL өгөх (PBT)
Бичгийн TOEFL нь 3 хэсгээс бүрддэг. Энд сонсох, унших болон дүрмийн хэсэг байдаг. Бичгийн TOEFL нь зөвхөн олон хувилбарт хариултуудаас хариугаа сонгодог. Хариултуудын сонголтыг цаасандээр бичсэн байх ба та хариугаа түүндээр бөглөх ёстой болдог. Ихэнх орнуудад компьютэрээр TOEFL авдаг ба бичгээр авах нь ховор байдаг. Бичгийн TOEFL ын 30% нь амархан, 40% нь дундаж, 30% нь хүнд байдаг. Хэсэг бүрийн эхний даалгаврууд амархан байх ба сүүлрүүгээ хэцүү болдог. Тэгэхээр та хэрвээ эссэ бичихдээ муу бол бичгийн TOEFL ыг өгөх хэрэгтэй юм.
Ингээд та хэрвээ TOEFL өгөх гэж буй бол дээрх бичсэн зүйлсээс даалгавруудын үргэлжлэх хугацааг ашиглаад дасгал хийж үзээрэй. Энэ нь танд цагаа зөв хуваарилах, сандрахгүй байхад тус болно.